Сэтгэл шингэсэн нэг боодол өвс аян амжилттай үргэлжилж байна.

0
40

#СЭТГЭЛ ШИНГЭСЭН #НЭГ БООДОЛ ӨВС АЯН”-д нэгдсээр байна.

Өвөлжилт хүндэрч цасны зузаан нэмэгдсэн, хүйтний эрч буурахгүйгээс болж тал хээрийн бүсэд 15-20 см, уулын энгэр, жалга судаг хэсэгт зузаан цасан бүрхүүлтэй байна.

Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулан дахь Зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдсноос болж зарим амьтан тамирдан үхэх тохиолдол нэмэгдэж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уриалсан “Сэтгэл шингэсэн нэг боодол өвс” уриалгад шинийн 8-ны билэгт сайн өдөр Чойрын богд ууландаа сүсэглэн очиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсээр байна.

Нийт 6 байгууллага, 20 гаруй ирэд 100 боодол өвс, хужир тавьсан байна.

#Зэрлэг амьтдаа хамгаалъя.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here