Танин мэдэхүй-Аргаль хонины тухай

0
37

АРГАЛЬ

 Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.

Таних шинж: Мөчид урт. Биеийн урт 150 см, сэрвээний өндөр 125 см, жин 180 кг хүрнэ. Угалз 125 см урт, 25 кг том эвэртэй. Аргалийн эвэр угалзныхаас жижиг нарийхан, урт 30 см. Их бие зүс хүрэн бор, хүрэвтэр. Хэвэл цайвар.

Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн уулс, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн зарим намхан уулс, Хан хөхийн нуруу, Хангайн хөвчийн нуруу, түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. /Чойрын богд уул, Их, Бага Сансар/

Амьдралын онцлог: Ороо нийлэгт X-XI сард орж, IV-V сард хургална. Сүрэглэн амьдарч, нэг угалз 20 хүртэл аргаль хураана. Үржилд 3-4 насандаа оролцоно. Төрөл бүрийн өвслөг ургамлаар идэшлэнэ.

 

Тоо толгой, хомсдох шалтгаан: Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлзэнэ. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл. Гол дайсан чоно. Бүргэд нялх хургыг барина. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн. Дэлхийн хэмжээнд ховордсон устаж болзошгүй зүйл.

Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн. Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.

Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, өсгөн үржүүлж, зохистой ашиглах, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн аргаль шинээр дахин нутагшиж байгаа болон улирлаар түр нүүдэллэн үзэгддэг газарт тогтворшуулан нутагшуулах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд аргаль тархсан зарим нутгийг хамруулж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд оруулах, цөл, хээрт аргаль ундлах задгай ус, булаг шандыг сэргээх, үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлөх, тусгай зориулалтын болон хууль бус агналтанд тавих хяналтыг сайжруулах, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, зудын гамшиг тохиолдсон үед нэмэлт өвс, хужир тавьж өгөх, уул уурхайн ашиглалтын дэд бүтцийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, дүйцүүлэн хамгаалах

ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон зарласан.

1973 оны энэ өдөр Вашингтон хотноо “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES) мөн батлагдсан.

НҮБ 2024 оны Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдрийг “Зэрлэг амьтан ургамлыг хамгаалахад дижитал инновацийг ашиглан Хүн төрөлхтөн, гараг ертөнцийг холбоё” уриан дор зарласан нь зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, худалдаалахад дижитал технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээ болон экосистемд дижитал инновацийн үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.

Дижитал инновацийг судалж, дижитал технологи, үйлчилгээг хөгжүүлсэн технологийн томоохон үсрэлтүүдийн тусламжтайгаар орчин үед зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, хүн ба зэрлэг амьтан зэрэгцэн оршихуйг онцлон харуулахаас гадна амьтан ургамлын тархац, нөөц, амьдралын онцлогийг судлах боломж нээгдэн ингэснээрээ биологийн олон янз байдлыг судлах ажилд томоохон ахиц дэвшил гарна.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here