Үйл ажиллагааны чиглэл

Байгаль орчны газрын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр гарсан зарлигийг орон нутагт хэрэгжүүлэх, гүйцэтгэлийг ханган ажиллах

–     Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн дагуу орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих

–     Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, стандартыг мөрдөж ажиллах

–     Аймгийн Засаг даргатай Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах, сум дүүргийн байгаль орчин, тогтвортой хөгжлийн төслийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах

–     Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх замаар санхүүгийн баталгаатай эх үүсвэрийг буй болгож, эдгээр хөрөнгөөр сум орон нутагтаа хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжилтийг хангуулах, байгаль хамгаалах чиглэлэээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөртэй хамтран ажиллах, үйл ажиллагааг уялдуулах

–     Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг ханган,төслүүдийг үнэлгээнд бүрэн хамруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжилтэд хяналт тавьж, хуулийн дагуу эрх үүргийнхээ хүрээнд гаргасан ерөнхий үнэлгээний дүгнэлтийн талаархи тайланг жил бүр Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд ирүүлж байх

–     Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах зорилгоор ногоон орчин бүрүүлэхэд дэмжлэг үзүүлэх энэ ажилд нутгийн ард иргэдийг татан оролцуулах

–       –     Нутгийн ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын дунд Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг сурталчилах, иргэдэд тогтвортой хөгжлийн боловсрол олгох ажлыг зохион байгуулан мэргэжлийн ажилчдыг сургах, давтан сургах, боловсон хүчний мэдлэг боловсролыг дээшлүүлэх арга хэмжээг орон нутагтаа зохион байгуулах

–     Аймаг нийслэлийн Байгаль орчны төлөв байдлын тайланг 2 жилд нэг удаа гаргадаг байх

 Хоёр. Байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглуулах чиглэлээр

–     Байгаль орчныг хамгаалах ажилд байгууллага, иргэдийн хүч оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах, тэдний санал, хүсэлт, мэдээллийг хүлээн авч хэрэгжүүлэх арга хэмжээг авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг бүрдүүлэх, түүнд холбогдох талуудын оролцоог хянах ажлыг зохион байгуулах

–     Байгаль хамгаалагчдыг сонгон шалгаруулах, мэргэжлийн удирдлагаар байнга хангаж, тэдний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх, шагнаж урамшуулах, байгаль хамгаалагчдын бие хамгаалах, техник хэрэгсэл, унаагаар хангах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх

–     Ой ус ургамал, амьтан зэрэг байгалийн баялгийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх, улсын захиалга, даалгаварт ажлын хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулах

–     Байгаль орчныг доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх, хаягдалгүй технологи нэвтрүүлэх арга хэмжээг зохион байгуулах

–     Орон нутгийн хэмжээнд ой, ус, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангуулах ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах

–     Тусгай хамгаалалттай газар нутгийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөц, дурсгалт газрын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтыг хариуцан хамгаалуулах ажлыг зохион байгуулах

–     Аймгийн ойн сангийн ой зохион байгуулалтыг явуулж, өөрчлөлтийг тооцон мэдээлэх, ойн ашиглалт, хамгаалалтын бүс, хот суурин газрын ногоон бүсийг тогтооход санал өгөх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ойн санг эзэмшүүлэх, ашиглуулах талаар баримт материал бүрдүүлэх, гэрээ байгуулах, батламжлуулахад мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ойн хамгаалалт, ашиглалт, нөхөн сэргээх арга хэмжээний хэрэгжилтэнд технологийн хяналт тавьж, зөрчлийг арилгуулах

–     Аймаг, бүс нутгийн байгаль орчинд зохицсон зохих материаллаг бааз бүхий модлог ургамлын үржүүлгийн газар байгуулж, тарьц суулгац ургуулах, мод сөөгийн үрийн нөөц сан бүрдүүлэх ажлыг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулах замаар сайн чанарын үр, тарьц суулгаж бэлтгэж орон нутгийн хэрэгцээг хангуулах

–     Мод бэлтгэх талбайг тусгаарлах, мод бэлтгэлийн ажилд технологийн хяналт тавьж, мод бэлтгэсэн талбайг хүлээн авч дүгнэлт гаргах, Мод модон түхий эд бэлтгэдэг мэргэжлийн байгууллагуудыг сонгон шалгаруулж, техник, технологийн өндөр түвшинд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах, зах зээлд чанар сайтай модон материал нийлүүлэх явдлын дэмжих замаар хууль бусаар мод бэлтгэх явдлыг таслан зогсоох, орон нутгийн модны хэрэгцээг хангах, ажилтай уялдуулан зохион байгуулах

–     Ховор, нэн ховор ургамлыг тарималжуулах ажлыг зохион байгуулах

–     Усны нөөц эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, зарим гол нуурын усыг салаалах, шар усыг тогтоон барих, борооны усыг хуримтуулах усан сан байгуулах зэрэг арга хэмжээг орон нутгийн байдалд тохируулан холбогдох мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор зохион байгуулах

–     Бүх төрлийн худгуудын ашиглалтад хяналт тавих, эзэн хариуцагчтай болгох ажлыг хариуцан зохион байгуулах, усны чиглэлийн мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах

–     Агаарын бохирдол, хог хаягдал, химийн бодисын менжмент, био аюулгүй байдлын асуудлуудаар бодлогын хэрэгжилтийг хангах, агаар, ус, хөрсийг бохирдлоос хамгаалах, хяналт, шинжилгээ хийх асуудлыг хариуцан зохион байгуулах, энэ ажилд ус цаг уур орчны шинжилгээний албыг татан оролцуулах

–    Ой хээрийн түймэр зэрэг байгалийн гамшигаас иргэдийн амь нас, байгалийн нөөц баялгийг урьдчилан сэргийлэх, хамгаалах багаж, тоног төхөөрөмж, хэрэгслийн нөөцтэй байх, ой хээрийн түймрээс сэргийлэх ажлыг зохион байгуулах, экосистемд учирсан хохиролын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах, хохиролыг нөхөн төлүүлэх талаар хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах

Гурав. Байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх чиглэлээр

–     Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1 дэх заалтуудыг жишиг болгон байгаль орчны мэдээллийн улсын сангийн мэдээ, баримтыг бүрдүүлэн Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд хуулин хугацаанд ирүүлэх

–     Байгалийн нөөц баялгийн талаарх мэдээллийн сангийн үйл ажиллагааг эрхлэн холбогдох байгууллага, иргэдэд байгаль орчны мэдээллээр үйлчлэх

–     Байгаль орчны ногоон хөгжлийн холбогдолтой судалгаа, шинжилгээний ажил эрхлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгүүлэх, үр дүнг хүлээн авах

–     Аймгийн нутаг дэвсгэрт байгаа ой, ус ургамал, ан амьтан зэрэг байгалийн нөөц баялаг, түүнээс ашиглаж болох тоо хэмжээг нарийвчлан тогтоолгох, зөвшөөрөгдсөн хэмжээнд ашиглуулах

–      Аймгийн усны нөөц, түүний зохистой ашиглалт, хэрэглээний байдлыг тогтмол үнэлж усны мэдээллийн сангийн сүлжээ байгуулах, гадаргын усны тооллого хийж ширгэж хатсан гол горхи, рашаан, булаг, шандны тоо, мэдээллийг гаргаж холбогдох дээд шатны байгууллагыг мэдээллээр хангах