Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт олгоход шаардагдах материал

  1. Тухайн иргэн, аж ахуй нэгж, байгууллагын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлт бүхий албан бичиг /холбогдох хаяг, холбоо барих утас тодорхой байх шаардлагатай/;
  2. Холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл;
  3. Төслийн товч тодорхойлолт /төслийн байршил, төсөл хэрэгжүүлэгчийн хаяг, төслийн хүчин чадал, түүхий эдийн эх үүсвэр бэлтгэн нийлүүлэлт, эцсийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, төслийн үйл ажиллагаанд шаардлагатай дэд бүтэц болох зам харилцаа, цахилгаан, дулаан, усны нөөцийн хэмжээ, эх үүсвэрийн таларх мэдээлэл, төслөөс гарах хог хаягдал, завсрын бүтээгдэхүүн, тэдгээрийг хэрхэн усгах, зайлуулах талаарх мэдээлэл зайлшгүй орсон байх шаардлагатай/;
  4. Тухайн сум дүүргийн засаг даргын тодорхойлолт;
  5. Төсөл хэрэгжих орчны тойм зураг;
  6. Төсөл хэрэгжих газар нутгийн төлөв байдлын судалгаа;
  7. Төсөлд ашиглагдах технологи, технологийн шийдэл /байгалийн баялгийг хэмнэлттэй ашиглах, хог хаягдал бага гаргах гэх мэт байгальд ээлтэй технологийн судалгаа хийсний дүнд төсөлд ашиглагдах технологийг шийдсан байх/;
  8. Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх /газрын зөвшөөрөл, эсвэл түрээсүүлэгч байгууллагын гэрээний хуулбар, газрын кадастрын зургийн хуулбар, тусгай хамгаалалттай газарт байрлах бол тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ/;
  9. Аж ахуй, нэгж байгууллагын гэрчилгээний хуулбар /наториатаар батлуулсан байх/;
  10. Төсөлд ашиглагдах түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгчийн талаарх мэдээлэл, гэрээ байгуулсан бол гэрээний хувийг хавсаргасан байх шаардлагатай.

Уул уурхайн төслийн хувьд:

  1. Дээр дурьдсан бичиг баримтууд;
  2. XV лицензтэй бол батлагдсан хайгуул ажлын тайлан, нөөц баталсан протокол;
  3. Уул уурхайн төслийн холбогдох зураг;
  4. Уул уурхайн төслийн наториатаар батлуулсан лицензийн хуулбар;
  5. MV лицензтэй бол эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник – эдийн засгийн үндэслэл, ТЭЗҮ баталсан протокол, нөөц баталсан протокол;
  6. Тодотгол тайлан хийлгэх уул уурхайн төслийн хувьд нөөцийн хөдөлгөөний тайлан заавал байна.

Олгох хугацаа: Материал хүлээн авсан өдрөөс хойш ажлын 14 хоногт олгох ба
шаардлагатай тохиолдолд 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.