БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ
Монгол улсын Засгийн газрын 2000 оны 181-р тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийн дагуу Байгаль орчны алба 2004 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 4 орон тоотойгоор байгуулагдан, МУ-ын Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ны өдрийн 67 тоот тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Ус, цаг уур, орчны шинжилгээний албатай/ нэртэйгээр ажиллаж байгаад МУ-ын Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоор “Байгаль орчин аялал жуулчлалын газар” нэртэйгээр дэргэдээ / Сум дундын ойн ангитай / болон үйл ажиллагаагаа явуулж байна.
БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА
Говьсүмбэр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь анх аймгийн Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн А/103 дугаар захирамжаар Байгаль орчны алба нэртэйгээр 3 оронтоотойгоор байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийн дагуу 2009 оноос Байгаль орчин, аялал жуулчлалын газар нэртэйгээр /дотроо Ус цаг уур орчны шинжилгээний албатай/ байгуулагдсан.Аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, талаар явуулж байгаа төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны орон нутгийн байгууллага юм.
Одоо тус газар дарга, ахлах мэргэжилтэн 1, мэргэжилтэн 5, байгаль хамгаалагч 3 нягтлан бодогч, жолооч нийт 12 орон тоотой, харъяандаа сум дундын ойн ангитайгаар ажиллаж байна. Ойн анги нь дарга-1 техникч 1, жолооч, туслах ажилтан 1, сахиул туслах ажилтан 2 гэсэн 5 орон тоотойгоор ажиллаж байна.
Мөн аймгийн хэмжээнд 3 байгаль хамгаалагч, 11 идэвхитэн байгаль хамгаалагч, Байгаль орчныг хамгаалах чиглэлийн 3 ТББ үйл ажиллагаагаа явуулж байна.
Бидний дунд байгаль орчны үйлсэд ариун цагаан хөдөлмөрөө зориулж алдар нэрээ дуудуулсан ” БАЙГАЛЬ ОРЧНЫ ТЭРГҮҮН”-ий ажилтанаар байгаль хамгаалагч Б.Магсар, идвэхитэн байгаль хамгаалагч агсан н.Сүрэн-Ухна агсан нар болон байцаагч Д.Ганзориг, Жанжин Чойрын ДС-ТББ-н тэргүүн Ц. Дашдулам, МХГ-ын байцаагч Б.Ганбаяр, БОАЖГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Уранбаяр, Хээнций уул нөхөрлөлийн ахлагч П.Гонгорбаатар, байгаль хамгаалагч С.Түмэндэлгэр,О.Ганбаатар, ойн ангийн жолооч Б.Эрдэнэбат, БОАЖГ-ын дарга Д.Мөнх-эрдэнэ нар болон ” Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан” М. Анхбаяр, “ Санхүү банкны тэргүүний ажилтан” нягтлан бодогч Ц.Цэрэнчимид нарын хөдөлмөрийн сайчууд төрөн гарсан билээ.
Үндсэн зорилго
Байгаль орчин, ногоон хөгжлийн хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, байгаль хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэлгэрүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, сав газрын захиргаа, ус цаг уурын шинжилгээний албаны ажилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн сургалт, сурталчилгааны ажлыг гүйцэтгэхэд оршино.
Байгууллагын үндсэн үүрэг
Говьсүмбэр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын холбогдох агентлагууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэрийг мэргэжил арга зүйн удирдлага болгон Усны сав газрын захиргаа, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэстэй ажлын ажлын уялдааг ханган ажиллана.
Аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэлгэрүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол хангаж, хэрэглэгчдийг байгаль орчны мэдээллээр хангах тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.
Газрын бүтэц, орон тоо
Байгаль орчин аялал жуулчлалын газар нь газрын дарга-1, мэргэжилтэн-5, байгаль хамгаалагч-3, ня-бо-1, жолооч-1, үйлчлэгч-1 гэсэн нийт 12 хүний орон тоотойгоор дэргэдээ Сум дундын ойн анги 5 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Байгаль орчин аялал жуулчлалын газрын утас: 70543063 Холбоо барих Б.Гандулам 80059917