Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:
Ойн санг нэмэгдүүлэх хүрээнд Сум дундын Ойн ангийн 2023 онд Хэрлэн гол дагуу 3 га газарт тарьсан бургасны ургалтын байдалтай танилцсан. Ургалт амьдралтын хувь 85.
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй-2”, “Жорлонгоо өөрчилье” аяныг идэвхжүүлэх хүрээнд байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж сурталчлах болон тогтвортой хөгжлийн боловсрол олгох, иргэдийн байгаль хамгаалах мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, дадал хэвшлийг бий болгох зорилгоор Эерэг өөрчлөлт өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Өдөрлөгийн бэлтгэл ажлын хүрээнд ЕБС, Политехникийн коллежийн сурагчдын дунд дахивар хог хаягдлаа ангилан ялгах аян өрнүүлснээр сургуулиуд идэвхитэй нэгдэж, Чойр дахивар эрдэнэ хоршооны дахивар авах цэгт 1 тн хуванцар, 110 ш шил ангилан тушаасан байна.
9 сарын 25-нд өдөрлөгийн арга хэмжээнд мөн олон арга хэмжээ зохион байгуулагдана.
Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:
Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 1 аж ахуйн нэгжийн төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргаж хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд байх усны сан бүхий газруудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор шинэчлэн батлуулж гарсан шийдвэрийг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлээд байна.
Аялал жуулчлалын ажлын хүрээнд:
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07-р сарын 24-ны өдрийн “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоолын дагуу байгууллагын нэр, чиг үүрэгт өөрчлөлт орж, аялал жуулчлалын чиг үүрэг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шилжсэнтэй холбогдуулан тус газартай уулзалт хийж, аялал жуулчлалын салбарт хийгдсэн ажлын тайланг танилцуулж, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнг шилжүүлсэн.
Салбарын хяналт шалгалт: Салбарын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах хүрээнд дараах хяналт шалгалтыг хийж ажилласан. Үүнд:
Хяналт шалгалтын ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн зөрчил давхардсан тоогоор 42 -ийг илрүүлэн, илэрсэн зөрчилд зөвлөмж 4, албан шаардлага 7, дүгнэлт 1, акт 1, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, орон нутгийн төсөвт 8 иргэн, аж ахуйн нэгжийн нийт 5,800.0 мян.төгрөгийн торгууль, 388.8 мян.төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.
Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоол, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг үндэслэн 2024 онд Идлэг шонхор барих боломжит аймгийн тоонд Говьсүмбэр аймаг багтсан тул нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг нэр бүхий гадаадын иргэдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23 дахь заалтад зааснаар аймаг, нийслэлийн засаг дарга олгох үйл ажиллагааг зохион байгуулсантай холбоотойгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллав.
Хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг хангуулах болзошгүй хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Сүмбэр болон Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулан идлэг шонхор шувуу барихтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийт 12 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулсан бөгөөд аймгаас нэгдсэн байдлаар 3 удаа, сумдууд 9 удаа хяналт шалгалт хийгээд байна.
Хяналт шалгалтын явцад дараах арга хэмжээ авч ажилласан. Үүнд:
Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Говьсүмбэр 30 төгөлд тарьсан модыг усалж, арчлах зорилгоор усалгааны системд холбох ажлыг эхлүүлсэн. БОАЖГ-ын даргын 2024 оны А/09 тушаалаар БХНСАХЗ-аас 16.9 сая төгрөг зарцуулсан.
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:
Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд аюултай хог хаягдал болох электрон хог хаягдлаа цуглуулах урилгыг хүргэсэн. Стандарт хэмжил зүйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар , Улсын бүртгэлийн хэлтэс болон иргэдээс нийт 54 кг электрон хог хаягдал (хуучин хөгжим тоглуулагч, цахилгаан халаагуур, гар утас, цэнэглэгч, чихэвч, гэрлийн чийдэн) болон 116 ширхэг хаягдал зай цугларсан. Цугларсан электрон хаягдлыг аюултай хог хаягдлыг дахни боловсруулах Нью метод ХХК-д хүргүүлнэ.
Найрамдал хотхонд байрлах нийт 13 байрны зүлэгний хашаа болон сандалны өнгө үзэмжийг сэргээж будах ажлыг зохион байгуулсан. Мөн Говьсүмбэр аймгийн нутгаар дайран өнгөрч буй олон улсны чанартай А/101 авто зам дагуур усны нөөц сав будаж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг эхлүүлсэн.
Өмнө Дараа
Өмнө Дараа
Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:
Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаа, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний дагуу 06 сарын 06-ны өдөр Сүмбэр суманд байрлах Уулзварын гол, Хүрий ногоон баянбүрд, Цоорхойн рашаан, Чойрын Богд уул, Цагаан Дарь эх, Хүүхдийн овоо орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж 9.8 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт зөөж тээвэрлэсэн.
Газрын дарга боолон холбогдох мэргэжилтнүүд 06 сарын 12-ны өдөр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Шивээ Овоо” ХК-ийн 2024 оны нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл болон албан шаардлагын биелэлтийг шалгаж хяналт шалгалтын ажил зохион байгуулсан.
Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 1 аж ахуйн нэгж, 1 иргэний төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргаж хүргүүлсэн.
Салбарын хяналт шалгалт: Байгаль орчины салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Батганжир ХХК, Шивээ-Овоо ХК-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд Батганжир ХХК-ныг 1.5 сая төгрөгөөр торгох хариуцлага ногдуулж, хууль хэрэгжүүлж ажиллах албан шаардлага хүргүүлсэн.
Аялал жуулчлалын хүрээнд:
Монголд зочлох жилийн хүрээнд Сүмбэр сумын 4-р багийн Эхэн сүвээн баялаг хоршоо нь гишүүдийн нөөц бололцоог түшиглэн Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэхээр өв соёл, монголын уламжлалт мал аж ахуйн соёлыг сурталчлахаар тоног төхөөрөмж, гэр, зэргийг бэлтгэн ажиллаж эхэлсэн.
Тусгай хамгаалалттай газар нутаг :
Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд ууланд байрладаг самбаруудыг сэргээн засварлах ажлын хүрээнд орох гарах хаалга болон Цагаан Дарь Эх орчимд 2, нийт 5 самбарын өнгийг сэргээн засварлалаа.
Тогтвортой хөгжлийн боловсрол:
“Зөв дадал эерэг өөрчлөлт ногоон ирээдүй“ аяны хүрээнд Улсын бүртгэлийн хэлтэс, дуу бүжгийн Боржигин чуулга зэрэг байгууллагуудаар аяны ногоон туг аялуулж, байгаль орчныг хамгаалах тухай хуулийг сурталчилж, мэдээлэл өгсөн.
Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хаврын “бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд “Говьсүмбэр 30”, “Цэргийн алдар”, “Хаялага нуур”, “Ногоон төгөл” зэрэг цэцэрлэгт хүрээлэнд 46 аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй албан хаагчид 2100 мод сөөг тарьсан.
“Хаврын мод,бутны үзэсгэлэн” худалдааг Говьсүмбэр 30 цэцэрлэгт хүрээлэнд ШШГГ хорих 425-р нээлттэй хорих анги, Сум дундын ойн анги, Политехникийн коллеж, Модны их ургац нөхөрлөл зэрэг 4 мод үржүүлгийн газар зохион байгуулж, орон нутагт бойжуулсан тарьц, суулгацаар иргэн, аж ахуйн нэгжийг хангасан
“Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын эвент арга хэмжээнд Сум дундын ойн анги модны суулгац худалдаалж, Цоорхой харшаанны орчим “Батганжир ХХК” 300 хайлаас, Төрийн банк 11 хайлаас, Дашбалдангомалин хийдийн лам хуваргууд 5 хайлаас, 20 иргэн 5 бургас, 2 улиас, 27 хайлаас нийт 350 ш модыг тарьсан.
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:
“Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулагдахтай холбогдуулан Чойрын богд уул руу очих замын эвдэрсэн хэсэгт шороо асгаж, Тусгай хамгаалалтын бүсд нэвтрэх хаалгыг будаж, орчны цэвэрлэгээг хийж, хогийг ачуулсан.
Бидний дэлгүүр, Dream Oasis зэрэг газруудад байрлуулсан “Хаягдал зай”-ны савууд дүүрснийг Эко бүлгийн сурагчидтай хамтран 230 гаруй зайг суллаж авсан.
Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:
Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 3 аж ахуйн нэгжид байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт, 1 ус ашиглах дүгнэлт гаргасан.
Аялал жуулчлалын ажлын хүрээнд:
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 158 дүгээр тогтоол 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан “Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын эвент арга хэмжээг улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд уулын баруун өвөр Хүүхдийн цагаан овоонд зохион байгуулсан.
Хамтран ажилласан байгууллага:
Тус аялал жуулчлалын эвент арга хэмжээг 4930 дотоодын аялагч, 500 гаруй машин ирж сонирхсон байна.
Эвентийн үеэр дараах арга хэмжээ зохиоy байгуулагдсан.
Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих: 80059917
Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд
Холбоо барих: 99561632