Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тайлан 2024 он 5 сар

0
78

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

  БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хаврын “бүх нийтийн мод тарих үндэсний өдөр”-ийн хүрээнд “Говьсүмбэр 30”, “Цэргийн алдар”, “Хаялага нуур”, “Ногоон төгөл” зэрэг цэцэрлэгт хүрээлэнд 46 аж ахуй нэгж байгууллагын 650 гаруй албан хаагчид 2100 мод сөөг тарьсан.

“Хаврын мод,бутны үзэсгэлэн” худалдааг Говьсүмбэр 30 цэцэрлэгт хүрээлэнд ШШГГ хорих 425-р нээлттэй хорих анги, Сум дундын ойн анги, Политехникийн коллеж,  Модны их ургац нөхөрлөл зэрэг  4 мод үржүүлгийн газар зохион байгуулж, орон нутагт бойжуулсан тарьц, суулгацаар иргэн, аж ахуйн нэгжийг хангасан

“Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын эвент арга хэмжээнд Сум дундын ойн анги модны суулгац худалдаалж, Цоорхой харшаанны орчим  “Батганжир ХХК” 300 хайлаас, Төрийн банк 11 хайлаас, Дашбалдангомалин хийдийн лам хуваргууд 5  хайлаас, 20 иргэн 5 бургас, 2 улиас, 27 хайлаас нийт 350 ш модыг тарьсан.

 

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:

“Монгол сакура-Буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын арга хэмжээ зохион байгуулагдахтай холбогдуулан  Чойрын богд уул руу очих замын эвдэрсэн хэсэгт шороо асгаж, Тусгай хамгаалалтын бүсд нэвтрэх хаалгыг будаж, орчны цэвэрлэгээг хийж, хогийг ачуулсан.

 

Бидний дэлгүүр, Dream Oasis зэрэг газруудад байрлуулсан “Хаягдал зай”-ны савууд дүүрснийг Эко бүлгийн сурагчидтай хамтран 230 гаруй зайг суллаж авсан.

 Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 3 аж ахуйн нэгжид байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт, 1 ус ашиглах дүгнэлт гаргасан.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:

Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 158 дүгээр тогтоол 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан  “Монгол сакура-буйлс цэцэглэх хавар” аялал жуулчлалын эвент арга хэмжээг  улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд уулын баруун өвөр Хүүхдийн цагаан овоонд зохион байгуулсан.

Хамтран ажилласан байгууллага:

  1. Аймгийн ЗДТГ
  2. БОАЖГ
  3. Соёл урлагийн газар
  4. Дашбалдангомалин хийд
  5. Аймгийн Аялал жуулчлалын холбоо
  6. Эхэн сүвэйн баялаг хоршоо
  7. Монголын явган алхагчдын холбоо

Тус аялал жуулчлалын эвент арга хэмжээг 4930 дотоодын аялагч, 500 гаруй машин ирж сонирхсон байна.

Эвентийн үеэр дараах арга хэмжээ зохиоy байгуулагдсан.

  • Буйлсын төгөл үзэх, Чойрын богд уулын байгаль түүхийн дурсгалт газрын аялал
  • “Хүүхдийн цагаан овоо”-ны тахилга, ном хурах үйл ажиллагаа
  • Чойрын богд уулын гороо алхалт
  • Боржигин чуулга болон ахмадын урлагийн тоглолт
  • Тэмээн жингийн цуваа, тэмээ унуулах үйлчилгээ
  • Хүнсний худалдаа
  • Уралдаан тэмцээн
  • Open mic арга хэмжээ
  • Нийтийн бүжиг гэх мэт

 

Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн                      Б.Гандулам

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here