Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тайлан 2024 оны 6 сар

0
84

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

2024 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

  БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Говьсүмбэр 30 төгөлд тарьсан модыг усалж, арчлах зорилгоор усалгааны системд холбох ажлыг эхлүүлсэн. БОАЖГ-ын даргын 2024 оны А/09 тушаалаар БХНСАХЗ-аас 16.9 сая төгрөг зарцуулсан.

 

 

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:

  1. Хог хаягдал бууруулах үүднээс

Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд аюултай хог хаягдал болох электрон хог хаягдлаа цуглуулах урилгыг хүргэсэн. Стандарт хэмжил зүйн газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар , Улсын бүртгэлийн хэлтэс болон иргэдээс нийт 54 кг электрон хог хаягдал (хуучин хөгжим тоглуулагч, цахилгаан халаагуур, гар утас, цэнэглэгч, чихэвч, гэрлийн чийдэн) болон 116 ширхэг хаягдал зай цугларсан. Цугларсан электрон хаягдлыг аюултай хог хаягдлыг дахни боловсруулах Нью метод ХХК-д хүргүүлнэ.

 

  1. Орчны бохирдол бууруулах, гадна өнгө үзэмж сайжруулах

Найрамдал хотхонд байрлах нийт 13 байрны зүлэгний хашаа болон сандалны өнгө үзэмжийг сэргээж будах ажлыг зохион байгуулсан. Мөн Говьсүмбэр аймгийн нутгаар дайран өнгөрч буй олон улсны чанартай А/101 авто зам дагуур усны нөөц сав будаж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг эхлүүлсэн.

Өмнө                                                                             Дараа

 

 

 

 

 

 

 

Өмнө                                                            Дараа

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаа, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГ-тай байгуулсан гэрээний дагуу 06 сарын 06-ны өдөр Сүмбэр суманд байрлах Уулзварын гол, Хүрий ногоон баянбүрд, Цоорхойн рашаан, Чойрын Богд уул, Цагаан Дарь эх, Хүүхдийн овоо орчмын хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж 9.8 тонн хогийг төвлөрсөн хогийн цэгт зөөж тээвэрлэсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Газрын дарга боолон холбогдох мэргэжилтнүүд 06 сарын 12-ны өдөр ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Шивээ Овоо” ХК-ийн 2024 оны нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл болон албан шаардлагын биелэлтийг шалгаж хяналт шалгалтын ажил зохион байгуулсан.

 

 

 

 

 

 

 

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 1 аж ахуйн нэгж, 1 иргэний төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргаж хүргүүлсэн.

Салбарын хяналт шалгалт:  Байгаль орчины салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Батганжир ХХК, Шивээ-Овоо ХК-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулж, хууль тогтоомж зөрчсөн үйлдэлд Батганжир ХХК-ныг 1.5 сая төгрөгөөр торгох хариуцлага ногдуулж, хууль хэрэгжүүлж ажиллах албан шаардлага хүргүүлсэн.

Аялал жуулчлалын хүрээнд:

Монголд зочлох жилийн хүрээнд Сүмбэр сумын 4-р багийн Эхэн сүвээн баялаг хоршоо нь гишүүдийн нөөц бололцоог түшиглэн Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг орон нутагтаа хөгжүүлэхээр өв соёл, монголын уламжлалт мал аж ахуйн соёлыг  сурталчлахаар тоног төхөөрөмж, гэр, зэргийг бэлтгэн ажиллаж эхэлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тусгай хамгаалалттай газар нутаг :

Улсын тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд ууланд байрладаг самбаруудыг сэргээн засварлах ажлын хүрээнд орох гарах хаалга болон Цагаан Дарь Эх орчимд 2, нийт 5 самбарын өнгийг сэргээн засварлалаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тогтвортой хөгжлийн боловсрол:

“Зөв дадал эерэг өөрчлөлт ногоон ирээдүй“ аяны хүрээнд Улсын бүртгэлийн хэлтэс, дуу бүжгийн Боржигин чуулга зэрэг байгууллагуудаар аяны ногоон туг аялуулж, байгаль орчныг хамгаалах тухай хуулийг сурталчилж, мэдээлэл өгсөн.

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн                      Б.Гандулам

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here