Байгаль орчин, аялал жуулчлалын газрын тайлан 2024 оны 9 сар

0
82

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

2024 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

  БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Ойн санг нэмэгдүүлэх хүрээнд Сум дундын Ойн ангийн 2023 онд Хэрлэн гол дагуу 3 га газарт тарьсан бургасны ургалтын байдалтай танилцсан.  Ургалт амьдралтын хувь 85.

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй-2”, “Жорлонгоо өөрчилье” аяныг идэвхжүүлэх хүрээнд байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж сурталчлах болон тогтвортой хөгжлийн боловсрол олгох, иргэдийн байгаль хамгаалах мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, идэвх оролцоог нэмэгдүүлэх, дадал хэвшлийг бий болгох зорилгоор Эерэг өөрчлөлт өдөрлөг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан.  Өдөрлөгийн бэлтгэл ажлын хүрээнд ЕБС, Политехникийн коллежийн сурагчдын дунд дахивар хог хаягдлаа ангилан ялгах аян өрнүүлснээр сургуулиуд идэвхитэй нэгдэж, Чойр дахивар эрдэнэ хоршооны дахивар авах цэгт 1 тн хуванцар, 110 ш шил ангилан тушаасан байна.

9 сарын 25-нд өдөрлөгийн арга хэмжээнд мөн олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 1 аж ахуйн нэгжийн төсөлд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг хуулийн хугацаанд гаргаж хүргүүлсэн. Аймгийн хэмжээнд байх усны сан бүхий газруудын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор шинэчлэн батлуулж гарсан шийдвэрийг Хууль зүйн яаманд бүртгүүлэхээр хүргүүлээд байна.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 07-р сарын 24-ны өдрийн “Зарим яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” 06 дугаар тогтоолын дагуу байгууллагын нэр, чиг үүрэгт өөрчлөлт орж, аялал жуулчлалын чиг үүрэг Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт шилжсэнтэй холбогдуулан тус газартай уулзалт хийж,  аялал жуулчлалын салбарт хийгдсэн ажлын тайланг  танилцуулж, аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэнг шилжүүлсэн.

Салбарын хяналт шалгалт:  Салбарын хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах хүрээнд  дараах хяналт шалгалтыг хийж ажилласан.  Үүнд:

  • Төлөвлөгөөт хяналт шалгалт 12
  • Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт 3
  • Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалт 2
  • Идлэг шонхор барих үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт 3

Хяналт шалгалтын ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт  зөрчсөн зөрчил давхардсан тоогоор  42 -ийг илрүүлэн, илэрсэн зөрчилд  зөвлөмж 4, албан шаардлага 7, дүгнэлт 1, акт 1, Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, орон нутгийн төсөвт 8 иргэн, аж ахуйн нэгжийн нийт 5,800.0 мян.төгрөгийн торгууль, 388.8 мян.төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байна.

Засгийн газрын 2024 оны 224 дүгээр тогтоол, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны актыг үндэслэн 2024 онд Идлэг шонхор барих боломжит аймгийн тоонд Говьсүмбэр аймаг багтсан тул нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд соёлын зориулалтаар Идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг нэр бүхий гадаадын иргэдэд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.23 дахь заалтад зааснаар аймаг, нийслэлийн засаг дарга олгох үйл ажиллагааг зохион байгуулсантай холбоотойгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллав.

Хууль тогтоомж, гэрээний хэрэгжилтийг хангуулах болзошгүй хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Байгаль орчны газар, Цагдаагийн газар, Тагнуулын газар, Сүмбэр болон Баянтал сумын Засаг даргын Тамгын газрын төлөөллийг оролцуулан идлэг шонхор шувуу барихтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд нийт 12 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулсан бөгөөд аймгаас нэгдсэн байдлаар 3 удаа,  сумдууд 9 удаа хяналт шалгалт хийгээд байна.

Хяналт шалгалтын явцад дараах арга хэмжээ авч ажилласан. Үүнд:

  1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өгсөн зөвлөмжүүдийг тухай бүр нь сумдын Байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, Цагдаагийн газар, багийн дарга нарт хүргүүлж, байгаль хамгаалах бүлэг нөхөрлөлийн гишүүн малчдын бүлэгт ойлголт өгч, мэдээлэл солилцон хяналт тавьж хамтран ажиллалаа.
  2. Хяналт шалгалтын явцад 5 төрлийн  /сумын Засаг даргатай отог байгуулах гэрээ байгуулаагүй, зөвшөөрөлгүй өгөөшинд ашиглах тагтаа, ногтруу барьсан, идлэг шонхор барьсан акт үйлдээгүй, амьтны нөөц ашигласны төлбөр төлөөгүй, шонхор барих үйл ажиллагаанд оролцох тээврийн хэрэгсэл нь тусгай тэмдэглэл бүхий наалт наагаагүй гэх мэт/ зөрчил илрүүлж, Монгол улсын 1 иргэнд 300 000 төгрөгийн торгууль ногдуулсан.
  3. Хяналт шалгалтын явцад хууль бусаар тээвэрлэж яваа 3 ширхэг шонхор, 20 ногтруу суллаж тавиулсан бөгөөд зураг, бичлэгээр баримтжуулсан.
  4. Хяналт шалгалтын явцад хуулийн дагуу агнуурын нөөц ашигласны төлбөрт 2 суманд нийт 83,876.0 мянган төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид 3,915.0 мянган төгрөгийг төвлөрүүлсэн.
  5. “Монгол Улсын нутаг дэвсгэрт идлэг шонхор барих, тээвэрлэх, арчлах, гадаад улсад гаргах, үйл ажиллагаанд мөрдөх журам”-д заасан шонхор шувуу барих үйл ажиллагаанд оролцож буй 10 тээврийн хэрэгсэлд зөвшөөрлийн наалтыг шаардлага тавьж наалгуулж ажилласан.
  6. Идлэг шонхор шувууг өөр аймаг, сумын нутаг дэвсгэр лүү тээвэрлэх тохиолдолд гарал үүслийн тодорхойлолт авч явах, тухайн сумын нутаг дэвсгэрт отоглох зөвшөөрөл авах зэрэг зөвлөмж, албан шаардлага өгч хэрэгжилтийг хангуулан ажилласан.
  7. Аймгийн хэмжээнд нийт 7 /Сүмбэр суманд 4, Баянтал суманд 3/  отог шонхор шувуу барихад отог байгуулах гэрээ байгуулсан.

Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн                      Б.Гандулам

Ахлах мэргэжилтэн Б.Гандулам

Холбоо барих: 80059917

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here