ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:
Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрийг угтан 25 га талбайд мод тарих ажлын бэлтгэл ханган, талбайн хилийн зааг, төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн.
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:
Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсний улмаас Говьсүмбэр аймгийн хэмжээнд 106 758 мал хорогдсон бөгөөд “Хамжихгүй бол амжихгүй” аянд нэгдэж, сумдын сэг зэм цуглуулж, булшилж, устгах ажилд хяналт тавьж, хамтран ажилласан.
Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:
Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 5 аж ахуйн нэгжид байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасан.
Аялал жуулчлалын ажлын хүрээнд:
Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын мэргэжлийн аялал жуулчлалын холбоотой хамтран 2024 оны 04 сарын 15-аас 21-ний өдрүүдэд “Аялал жуулчлалын долоо хоног” арга зохион байгуулж, тус арга хэмжээнд БОАЖГ-ын удирдлага, аймгийн Аялал жуулчлалын холбоо, Боржигин голомт жуулчны бааз, түр буудаллах цэг DREAM OASIS үйлчилгээний газар зэрэг байгууллагууд 3 өдрийн арга хэмжээнд амжилттай оролцсон.
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор B2B арга хэмжээ бүтэн өдрийн турш зохион байгуулагдаж Боржигин голомт жуулчны бааз үйлчилгээгээ танилцуулж тур оператур кампаниутай хамтран ажиллах гэрээ байгуулсан.
Улаанбаатараас Замын-Үүд босоо чиглэлийн автозам дагуу үйл ажиллагаа эрхлэгч “ДСБНТ” ХХК Dream Oasis Авто зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоонд гишүүнчлэлээр элсэж, батламжаа гардан авсан.
Тусгай хамгаалалттай газар нутаг: Чойрын богд уул улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд аймгийн Засаг даргын 2023 оны 03 сарын 27-ын өдрийн А/345 албан тоот хүргүүлж, ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж банйа.
Тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд:
Монгол экологи төв ТББ-аас зохион байгуулж буй Youth Power Байгальд ээлтэй залуусын чуулганд 2024 оны 03 сарын 30,31-ний өдөр Сайншанд хотод Сүмбэр, Шивээговь сумын нийт 33 сурагчид оролцсон. Хүүхдүүдэд Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 402,600 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
ISO 14001 стандартад суурилсан Олон улсын Эко- сургууль цэцэрлэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол олгох ажилд бодит хувь нэмэр оруулж амжилтаа бататгаж, шат шатны болзол ханган манай аймгийн Говьсүмбэр Политехник Коллеж Говьсүмбэр Хоёрдугаар Сургууль Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургууль Говьсүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэг, Говьсүмбэр аймгийн 5 дугаар цэцэрлэг, Баянтал сумын 4 дүгээр сургууль тус тус “Гэрэгэ” гардан авсан.
“Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй-2” аяны удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулан, үйл ажиллагааг эхлүүлсэн. Аяны хүрээнд Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах, байгалиа хамгаалах, хайрлах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах хэвшлийг бий болгох, иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг бий болгох, эерэг нөлөөлөл үзүүлэх соён гэгээрүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах журамт үүргээ биелүүлж, ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг үлдээх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэх зорилготой. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ санал санаачилгыг дэмжиж түгээн дэлгэрүүлж ажиллана. “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй 1” аяны Тэргүүн байр эзэлсэн ШШГА 425 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад сургалт зохион байгуулж мэдээлэл өгсөн.
Цахим үйлчилгээ:
Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах 1 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн.
Шинэлэг ажил:
Байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежментийг нэвтрүүлж, олон Улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго дор “БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-ийг БОАЖЯ-наас зохион байгуулсан. Тус газар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиосон энэ жил манай хамт олон салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр өнгөрсөн оны ажил үйлсээрээ салбарын хэмжээнд дэд байранд орсон тул Өргөмжлөл шагналаа гардан авсан.
Энэ сард байгууллагад ирсэн бичиг-31, явсан бичиг-12 байна. Үүнээс хариутай бичиг-3 байна. Шийдвэрлэлт-100 хувь. Мөн байгууллагад иргэнээс 3 өргөдөл ирсэн ба шийдвэрлэсэн-1, хугацаа болоогүй-2 байна.
Тайлан гаргасан: Ахлах мэргэжилтэн Б.Гандулам