Байгаль орчин, аялал жуулчлалын газар
Сул орон тоо
№ | Сул орон тоо | Орон тоо | Албан тушаалын ангилал |
1 | Байгаль орчны хяналтын улсын байцаагч | 1 | ТЗ-7 |
III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА | ||
Боловсрол | Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. | |
Мэргэжил | Хүрээлэн буй орчин /052/, байгалийн шинжлэх ухаан /0532/, экологи /052101/, биологи холбогдох шинжлэх ухаан /051/, Ойн аж ахуй /082/, хүрээлэн буй орёныг хамгаалах технологи /0712/, аялал жуулчлал /1015/, Эрх зүй /0421/ | |
Мэргэшил | Төрийн албаны мэргэшүүлэх болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх. | |
Туршлага | Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно | |
Ур чадвар | Дүн шинжилгээ хийх | – судалгааны арга зүйн мэдлэгтэй байх;
– албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх; – нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах; – гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах; – бусад. |
Асуудал шийдвэрлэх | – үндэсний язгуур эрх ашиг, сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж төрд үнэнчээр зүтгэх;
– хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах; – шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх; – өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх; – аливаа үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг урьдчилан харах чадвартай байх; – төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих; – ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх; – хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх чадвартай байх; – бүтээлч, санаачлагатай ажиллах; – бусад |
|
Багаар ажиллах |
– өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бие биеэ дэмждэг байх;
– багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх; – багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах; – үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах; – хамт олонч сэтгэлгээтэй, эерэг уур амьсгалыг дэмждэг байх; – нээлттэй, шударга байх; – бусад. |
|
Бусад | – өргөн цар хүрээтэй сэтгэж, үлгэрлэн манлайлдаг байх,
– зарчимч, тууштай, ажил хэрэгч байх; – шинэ санал, санаачилга, бүтээлч хандлагатай байх; – хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх; – албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх; – компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах; – төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх; – англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх |