ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН
2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:
Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:
Аймгийн нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч цас зудтай байгаа тул Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд Уулын аргаль хонь маань өвс тэжээлийн хомсдолын улмаас зүй бусаар хорогдож эхлэсэн. Тус газраас аргаль хонинд өвс, хужир тавьж, биотехникийн арга хэмжээ авч ажилласан.
Тус газраас санаачилан байгаль дэлхий, ан амьтандаа хайртай, Чойрын богд хайрхандаа сүсэглэн залбирч явдаг иргэдийг сар шинийн баярын үеэр нутгийн уул овоо, бурхан шүтээндээ мөргөн золгохоор очихдоо байгальд үл шингэх, хог хаягдал болдог элдэв зүйлс өргөхгүй байх, боломжоороо өвс тавьж, зэрлэг амьтдаа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах “СЭТГЭЛ ШИНГЭСЭН НЭГ БООДОЛ” өвс уриалга гарган ажилласан. Энэхүү уриалгад Аймгийн ЗДТГ, 108 ОЙЛ ХХК, Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл нэгдэж Чойрын богд уулан дахь аргаль, угалз, зээр зэрэг өвсөн идэштэн амьтдад боодол өвс, Говьсүмбэр Нэгдсэн эмнэлгийн Мэс засал гэмтлийн тасгийн хамт олон нэгдэж Улсын бүртгэлийн хэлтэс, Цаг уур орчин шинжилгээний төвийн хамт олон, Амтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, байгаль орчны гавьяат ажилтан С.Дамдинсүрэн, ан агнуурын “СТЕП НАМОД” ХХК-аас цас ,зуд ихтэй, зэрлэг ан амьтдад зориулан 200 боодол өвс, зэрэг нийт 6 байгууллагын 290 боодол өвс, 5 иргэн 30 боодол өвс 1.5 тн хужир тавьсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээн “Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын дарга, мэргэжилтэн нарын 8 хүний бүрэлдэхүүтэй уг чуулганд оролцлоо.
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:
Аймгийн нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч цас зудтай байгаа тул Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд Уулын аргаль хонь маань зүй бусаар хорогдож эхлэсэн. Тус газраас аргаль хонины 44ш сэг зэм цэвэрлэж, булшлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна
Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:
“Дэлхийн усны өдөр”-ийг угтан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УГХДТСГЗахиргаа хамтран “Хөгжлийн түлхүүр ус” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Н.Пунцагсүрэн, орон нутгийн удирдлагууд, ус ашиглагч байгууллагууд болон чиг үүргийн дагуу асуудал хариуцсан байгууллагын удирдлагууд оролцож, төрөөс усны талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын гарц шийдлийн талаар хэлэлцлээ.
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН БОДЛОГО СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ НЬ сургалтанд ахлах мэргэжилтэн хамрагдсан.
“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт ажиллаж байна БОАЖЯ-ны харьяа ЦУНБХТ-ийн мэргэжилтнүүд Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргааны болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн ангийн албан хаагчдад “Байгалийн нөөцийн менежмент, ашиглалт, хамгаалал”, “Тогтвортой хөгжил, экологийн ул мөр”, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд сургалт зохион байгууллаа. Мөн Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 5-р сургуулийн ахлах ангийн 300 сурагчдад “Байгалиа танин мэдэхүй” сэдвээр оролцоонд суурилсан сургалтыг зохион байгуулав. “Дэлхийн усны өдөр”-т зориулан Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран “Цэнхэр тууз” аяны нээлтийг ч энэ үеэр хийлээ.
Аялал жуулчлалын ажлын хүрээнд:
Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, шинэ мэдээ мэдээлэл солилцох ээлжит “TOURISM TIME” цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж “Боржигин Голомт” жуулчны бааз оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан мэдээлэл солилцлоо.
Аймгийн соёлын бүтээлч үйлдвэр эрхэлдэг иргэдтэй уулзаж, салбарын хүрээнд хамтарч ажиллах, цаашлаад орон нутагт аймгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин, дотоод аялагч , гадаадын жуулдад өгөх брендтэй болох талаар ярилцлаа.
Тайлан гаргасан: Мэргэжилтэн Э.Дашжаргал