АЙ ТИ ЭМ-МОНГОЛИА 2023 “НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН

0
82

АЙ ТИ ЭМ-МОНГОЛИА 2023 “НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОН АЖЛЫН ТАЙЛАН

2023.10.30

“Ай Ти Эм” Монголиа-2023 үзэсгэлэнг дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагатай уялдуулж “ НОГООН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” уриан дор зохион байгуулж, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, шинэ үеийн хөгжлийн бодлогыг сурталчлан таниулах хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 24 дэх жилдээ зохион байгуулсан.

Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын зохион байгуулалт дор аймгийн Аялал жуулчлалын холбоо, Боржигин голомт жуулчны бааз, Сүмбэр алт зочид буудал, Uni coffee house, Эхэн сүвэйн баялаг хоршооны дарга Э.Болормаа, Монгол Оросын найрамдлын ахан дүүс холбооны Нарийн бичгийн дарга, Сүмбэр Оцол Сансар ТББ-ын Тэргүүн Х.Чулуунбаатар, Оёмол бүтэгдэхүүн, үндэсний хувцас урлаач, Хувиараа бизнес эрхлэгч Ч. Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 8 төлөөлөл нэгдсэн зохион байгуулалттай оролцож тур оператор, аялал жуулчлалын ханган нийлүүлэгчидтэй гэрээ байгуулан ажилласан.

“Ай Ти Эм Монголиа” үзэсгэлэнг Монголын Аялал жуулчлалын холбоо 1999 оноос хойш жил бүр амжилттай зохион байгуулж ирсэн.  Үзэсгэлэнд 20 аймгийн тур оператор, жуулчны бааз, ресторан зоогийн газар, аяллын хэрэгсэл ханган нийлүүлэгч, аяллын бүтээгдэхүүн үйлчилгээ эрхлэгч, урлаг соёлын 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцож байна. Энэ жилийн үзэсгэлэнг

Зорилго:  Орон нутгийн зочлох үйлчилгээний салбарын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Монголын аялал жуулчлалын холбооноос 1999 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй ITM /intrernational travel mart/ олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд орон нутгаа сурталчилж, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаагаа танилцуулж сурталчлах, тухайн салбарын бизнес эрхлэгчидтэй холбогдож хамтран ажиллах, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах боломжийг  бүрдүүлэх замаар аялал жуучлалын салбарын үйл ажиллагааг дэмжих зорилготой.

Үзэсгэлэнгийн үеэр аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнес эрхлэгчдэд зориулсан төрөл бүрийн хэлэлцүүлэг, уулзалтад хамрагдаж бизнесийн шинэ санаа, хамтын ажиллагаа харилцан итгэлцлийг бий болгоход тус арга хэмжээ өндөр ач холбогдолтой гэдгийг онцолж байна.

Үзэсгэлэн Хан-Уул дүүрэгт орших  Мишээл экспо ОУҮХТөвд 2022 оны 10 сарын 26-30-ний өдрүүдэд зохион байгуулагдсан.

Аймгаас оролцох төлөөллүүдийг дэмжих хүрээнд аймгийн Засаг даргаар удирдамж, төсвийг батлуулж, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А/41 дүгээр захирамжийн 10 дугаар хавсралтаар батлагдсан “Аялал жуулчлалыг 2023 онд хөгжүүлэх төлөвлөгөө”-ний 5.13 дугаар заалт зардлаас 1,999,200.0 төгрөг зарцуулсан.

ITM үзэсгэлэнд оролцсон орон нутгийн төлөөллүүд 3 өдөр хөтөлбөрт заагдсан 20 гаруй арга хэмжээнд оролцсон.

ОРОЛЦОГЧДООС ГАРСАН САНАЛ, ДҮГНЭЛТ:

  1. ITM олон улсын үзэсгэлэнд ач холбогдол өгч өргөн бүрэлдэхүүн, үзмэртэй оролцож, аймгийн танилцуулга, худалдаа үйлчилгээ, жуулчны бааз зэргийг тус тусад нь гаргаж талбайн хэмжээг нэмэх
  2. Аялал жуулчлалын танилцуулга олноор хэвлүүлж авч явах
  3. Малхын талыг түшиглэн аялал жуулчлалын майхант аяллын эвент арга хэмжээг инфлюсерүүд хамтран энтертаймент арга хэмжээг зохион байгуулах
  4. НИТАЖ-ыг дэмжиж, Төрийн бус байгууллага, хоршоотой хамтран ажиллах
  5. Говийн 3 аймгийн нэгдсэн тойрон аялах жишиг аялалын маршрут гаргах
  6. Салбарын мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар смарт дэлгэцэн дээр байршуулан танилцуулга хүргэх
  7. Говьсүмбэрт үйлдвэрлэв бренд бүтээгдэхүүнтэй болох
  8. Төрийн байгууллагаас үзэсгэлэнд оролцоход үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэх
  9. Бааз, гэр буудлууд, хоол үйлчилгээ эрхлэгч байгууллага аж ахуйн нэгжүүдийн стандартыгн хэрэгжилтийг сайжруулж, байршуулах хэрэгслийг анхаарах
  10. Аймгийн Авто тээврийн газартай хамтран, гадаадын жуулчид, дотоодын аялагчдын тээврийн хэрэгслийг бэлтгэх
  11. Аймгууд болон жуулчны баазууд руу явах замын асуудлыг шийдвэрлэх
  12. Танхимтай хамтрах
  13. Орон нутгийн түүхэн газруудын мэдээ мэдээллийг танилцуулах хөтөч тайлбарлагчийг бэлтгэх
  14. Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд Уулаар аялаж буй жуулчдыг тасалбартай нэвтрүүлэх

ҮР ДҮН:

  1. Боржигин голомт жуулчны бааз 2024 онд хамтран ажиллахаар 32 гэрээ байгуулсан. Үүнээс Оросын зах зээлд ажилладаг 5 компани
  2. Боржигин голомт жуулчны бааз өвлийн аялалын багцаа гаргаж анхны мэдээллээ түгээж, долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд групп аялалаа авахаар болсон
  3. Маш олон мэдээлэл, мэдлэг, ойлголт олж авсан.
  4. Аялал жуулчлалын холбооноос 2023 онд хамтран ажиллах төлөвлөгөөний төслийг боловсруулсан.
  5. Аймаг орон нутгаа сурталчилж, 100 ширхэг танилцуулга тарааж, 5 төрлийн видео танилцуулга цацаж, мэдээлэл сурталчилгаа хийсэн.
  6. Говьсүмбэр, Дорноговь аймгуудын хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, нэгдсэн аялалын маршрут гаргах, говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, стандартыг сайжруулах, гурван бүсийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлж, уялдаа холбоог бататгах зорилгоор аймгийн Аялал жуулчлалын холбоо, жуулчны байзууд, Андын Итгэл зүтгэл ХХК, Ёлговь Хайрхан ХХК, Их Хаадын Өлгий ХХК тур операторуудтай хамтарсан уулзалтыг зохион байгуулсан.

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here