“Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй” аяны тайлант өдөрлөг зохион байгуулав.

0
341

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЗӨВ ДАДАЛ НОГООН ИРЭЭДҮЙ АЯНЫ ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН

Тус газраас Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн Олон улсын Эко сургуулийн шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, Ерөнхий боловсролын сургуулиудын тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг олон нийтэд түгээн сурталчлах, байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлаа багасгах, ангилан ялгах мэдлэг ойлголтыг өгч, зөв дадал хэвшлийг бий болгоход уриалах, байгальд ээлтэй амьдрах нөлөөллийн арга хэмжээг 2023 оны 3 сараас эхлэн үе шаттай үйл ажиллагаа зохион байгуулсан.

Тайлант өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээ зохион байгуулсан.

  1. “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй” аяны тайлант өдөрлөг, хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн
  2. Дахивар авах үйл ажиллагаа /ДАЯС/
  3. Мод бутны үзэсгэлэн худалдаа, сургалт

Хамтран ажилласан байгууллага:

  • Аймгийн ЗДТГ
  • Боловсрол шинжлэх ухааны газар
  • Хоггүй Монгол ТББ
  • Төвшин сайхан мөнх ТББ
  • Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль
  • Политехникийн коллеж
  • Сум дундын Ойн анги
  • Тохижилт сүмбэр ОНӨААТҮГ

Хамрагдсан хүн: Нийт 14 байгууллага, 410 хүн хамрагдсан.

“ЗӨВ ДАДАЛ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ, НОГООН ИРЭЭДҮЙ” АЯНЫ ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ

Боловсрол шинжлэх ухааны газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын хамтран баталсан “Зөв дадал эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй аян”-ы удирдамжийг 2023 оны 3 сард сургуулиуудад хүргүүлэн 2023 оны 3 сараас эхлэн үе шаттай ажлууд зохион байгуулсан. Үүнд:

  1. Эко өртөө арга хэмжээ 2023 оны 4-6 сард зохион байгуулж, 6 сургуулийн 408 хүн хамрагдсан.
  2. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд зохион байгуулсан сургалт 186 сурагч
  3. Хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн
  4. Хог хаягдал цэвэрлэх үйл ажиллагаа 6 удаа 5,6 тн хог хаягдал цэвэрлэсэн.

Энэхүү зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй тогтмол оролцсон сургуулиудыг 7 шалгуураар үнэлэн шалгаруулж, 2023 оны 10 сарын 12-нд Боржигин чуулгад Зөв дадал эерэг өөрчлөлт ногоон ирээдүй аяны тайлант өдөрлөгийг зохион байгуулсан.

Тайлант өдөрлөгт аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Сүмбэр сумын Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Боловсрол шинжлэх ухааны газрын дарга А.Зургаанжин нар оролцож, Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль, Политехникийн коллеж, төрийн байгууллагын нийт 260 багш, албан хаагч, сурагчид хамрагдсан.

 

Дараах хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдсан.

Агуулга Хугацаа Хариуцах хүн
1 Нээлт 14.00-14.10 Аймгийн Засаг дарга Г.Батсуурь
2 Ая дууны мэндчилгээ 14.10-14.20 Боржигин чуулга
3 Аймгийн хэмжээнд хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилт, арга хэмжээ, хамтын ажиллагаа 14.50-15.00 БОАЖГ-ын дарга

Д.Мөнх-Эрдэнэ

4 Сумын хэмжээнд хог хаягдлыг бууруулах, дахивар нөөцийг цуглуулах ангилан ялгах, тээвэрлэх асуудлыг шийдвэрлэх арга зүй, туршлага 14.20-14.50 “Хоггүй монгол” ТББ, “Төвшинсайхан мөнх” ТББ
5 Олон Улсын Эко ногоон сургууль хөтөлбөрт хамрагдсан сургууль, цэцэрлэгийн амжилт, туршлага 15.00-15.40 Политехникийн коллеж

5-р сургууль

4-р сургууль

6 Намрын мод тарилт, мод арчлах арга зүй сургалт 15.40-16.10 Япон улсад бүртгэлтэй “Монголын экологийн мэдээллийн төв” ТББ
7 Зөв дадал эерэг өөрчлөлт ногоон ирээдүй аянд идэвхитэй оролцсон сургуульд шагнал гардуулах ажиллагаа 16.10-16.40 БОАЖГ
8 ЕБ-ийн 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль, Политехникийн коллежийн багш, сурагчдын дахивар хог хаягдал болон дахин ашиглах боломжтой хог хаягдлаар хийсэн бүтээлийн үзэсгэлэн 14.00-16.00 Боржигин чуулгын үүдний танхим
9 Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын мэдээлэл сурталчилгаа

Мод бутны үзэсгэлэн худалдаа

14.00-16.00 БОАЖГ
10 Дахивар авах арга хэмжээ, Эко Шоп /Боржигин чуулгын гадна талбайд/ 14.00-16.00 “Хоггүй монгол” ТББ, “Төвшинсайхан мөнх” ТББ

 

2023 оны турш зохион байгуулсан байгаль хамгаалах, хог хаягдлыг бууруулах, хог хаягдлаар бүтээлхийх, тогтвортой хөгжлийн боловсрол олгох, Олон улсын эко ногоон сургууль хөтөлбөрт хамрагдахад дэмжлэг үзүүлэх ажиллагаанд идэвхитэй оролцож манлайлсан сургуулийг шалгаруулж урамшуулсан.

Сургууль Байр, оноо Шагнал
1 Политехникийн коллеж 1-р байр /35 оноо/ 800000
2 Баянтал сумын 4-р сургууль 2-р байр /31 оноо/ 500000
3 Шивээговь сумын 3-р сургууль 3-р байр /29 оноо/ 200000

 

СУРАГЧДЫН УРЛАСАН ХОГ ХАЯГДЛААР ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮД:

  1. Шүр сувдан шигтгээгээр чимж урласан цэцгийн ваар, үзэгний сав, ундааны савыг тайрч цэцгийн сав
  2. Зайрмагний ишийг ашиглан төрөл бүрийн зүйл хийсэн. Хайрцаг, тогтлоом, малын хорооны макет
  3. Хэрэгүүй болсон хувцас ашиглан төрөл бүрийн даавуун уут, самбарын алчуур,
  4. Үзэгний сав, зүү тогтоогч, хаягдал CD-гээр хөшиг хавчигч
  5. Хаягдал цаасаар цаасан шуумал сав, цэцгэн чимэглэл
  6. Өндөгний сеткээр хийсэн сандал, модон ширээ,
  7. Хаягдал лааз: Бар зураг, ханын чимэглэл
  8. Хаягдал ундааны бөглөө: Даам, тоглоом
  9. Хаягдал эсгий хавтан: Үзэгний сав, ханын чимэглэл, бэлэг дурсгал
  10. Хаягдал 1 удаагийн халбага: Ширээний гэрэл
  11. Хаягдал даавуу: Сүлжмэл бүс
  12. Хаягдал цаасан хайрцаг: Тайзны чимэглэл, цэцэг, цаасан хайрцаган байшин, сальфетька, 00 цаас цаасан чимэглэл, зургийн жааз
  13. Шатар, даам

БҮТЭЭЛЧ АЖЛУУД:

  1. Хогийн сав хийж байршуулсан.
  • Сургуулийн гадна тамхины иш хийх сав
  • Ангилах ялгах хогийн сав
  • Ундааны савны хэлбэртэй хуванцар хийх хогийн сав
  • Сургуулийн дотор хаягдал төмрөөр даавуун доторлогоотой ангилан ялгах хогийн сав
  • Хаягдал зайны сав
  1. Чийгийн улаан хорхойн бордоо: Хос сүвтэй жилд 100 өндөглөдөг. Хүнсний ногооны хальс, малын гаралтай аргал, хомоол идэж би ялзмаг болгож баадаг хорхой. 17000 өт үржүүлж, гарсан био ялзмагаа 1 кг 2500 төгрөгөөр зарж орлого олж эхэлсэн. Хог хаягдлаар дахин ашиглах бүтээл хийж, ашиглаж байна.
  2. Сургуулийн дотор талд байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх, эко байх, байгаль орчныг хамгаалах санааа сэдэл өгөхөөр орчин бүрдүүлсэн.
  3. Дугуйн зогсоол хийсэн
  4. Усан оргилуур, дельфин хөшөө хийсэн.
  5. Хог хаягдлыг бууруулах жижиг төсөл хэрэгжүүлсэн.
  6. Ардаа бичиггүй хаягдал цаасыг ашиглан тэмдэглэлийн дэвтэр, календарь хийж ашиглаж байна

ҮР ДҮН:

  1. Олон улсын эко сургуулийн шалгаруулалтыанд хамрагдах үндсэн 2 шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлсэн. /Нөлөөллийн үйл ажиллагаа, амжилтын өдөрлөг/
  2. Сурагчид хог хаягдлбг дахин ашиглаж, бүтээл хийж хэрэглэж хэвшсэн.
  3. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах шинэ санал, санаачилга гаргаж хэрэгжүүлсэн.
  4. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд 3-5 төрлийн мэдээлэл өгч, 400 гаруй гарын авлага тараасан.
  5. Шинэ санаа, хийсэн бүтээлүүдээр харилцан туршлага солилцож, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан.
  6. Шинэ санааг олон нийтэд сурталчилснаар Чийгийн улаан хорхойн бордооны борлуулалт хийгдсэн.
  7. Политехникийн коллеж хогийн сав захиалгаар хийж байна.
  8. Даавуун уутны хэрэглээ нэмэгдсэн. /6 сургуулийн багш, ажилчид/
  9. Байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлаа багасгах, ангилан ялгах мэдлэг ойлголттой болсон.
  10. Дахиварт ангилан ялгасан хог хаягдлын өгсөн.
  11. Олон улсын Эко ногоон сургууль хөтөлбөрт хамрагдсан 3 сургууль, хамрагдсан 3 сургуулийг Эко бүлгийн багш нарыг хамруулан туршлага солилцох, уулзалт, өдөрлөг хийсэн.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here