Дахивар авах мэдээлэл сурталчилгааны өдөрлөг

0
90

ДАХИВАР АВАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА /ДАЯС/

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй”, “Жорлонгоо өөрчилье” аяныг идэвхижүүлэх хүрээнд иргэд олон нийтэд хог хаягдлаа багасгах, ангилан ялгах мэдлэг ойлголтыг өгч эерэг дадал хэвшлийг бий болгоход уриалах, хөрс бохирдуулахгүй, байгальд ээлтэй, шинэлэг технологи бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээ сурталчилах, мэдээлэл өгөх зорилгоор ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨӨРӨӨСӨӨ өдөрлөг, ДАЯС -дахивар үйл ажиллагаа 2023 оны 10 сарын 12-ны өдөр Боржигин чуулгын гадна талбайд зохион байгууллаа.

 Хамтран зохион байгуулсан:  

  1. Аймгийн Засаг даргын Тамгын газар
  2. Хоггүй Монгол ТББ
  3. Төвшин сайхан төв ТББ
  4. Шивээговь сумын дахиварын цэг
  5. Тохижилт сүмбэр ОНӨҮГ

Дараах арга хэмжээ зохион байгуулсан.

  • Иргэдэд салбарын мэдээ, мэдээлэл өгсөн.
  • ЕБС-ийн сургуулийн хүүхдүүдийн дунд дахивар нөөц цуглуулах уралдаан
  • Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад дахин боловсруулах боломжтой хаягдал цуглуулан арга хэмжээ дээр авч ирэх уриалга хүргэж дахивар авсан.
  • Дахин боловсруулах боломжтой хаягдлын талаарх мэдээллийг өгч, 260 хүн хамрагдсан.
  • Дахиварт нийт 160 гаруй хүн 5 тн хуванцар, 3100 шил, 350 кг гялгар уут, 500 кг цаас,  112 ш хаягдал зай дахиварт тушаасан.
  • Дахивар авчирч өгсөн хүмүүст Хоггүй монгол ТББ-аас гарын бэлэг, ариун цэврийн цаас, эдийн савангаар урамшуулсан.
  • Мөн дахивар хамгийн сайн цуглуулж авчирсан хүүхдүүдэд мөнгөн урамшууллыг өгсөн.

Үүнд:

  • Сүмбэр сумын лаборатори 5-р сургуулийн 10 анги Тэргүүн байр 50 кг хуванцар
  • Сүмбэр сумын 5-р цэцэрлэг 2-р байр
  • Сүмбэр сумын 5-р сургуулийн 2-р ангийн сурагч А.Анар 3-р байр

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here