Дэлхийн усны өдрийг угтан Хөгжлийн түлхүүр ус хэлэлцүүлэг зохион байгуулав.

0
161

Дэлхийн усны өдрийг угтан зохион байгуулсан Хөгжлийн түлхүүр ус хэлэлцүүлгийн тайлан                                                                 2024.03.14

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 12 сарын 22-ны өдрийн 47/193 тугаар тогтоолоор жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг “дэлхийн усны өдөр” болгно үарласан бөгөөд манай улс 2005 оноос хойш тус өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж төр засаг, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж, асуудал, шийдлүүдийг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жилийн уриа УС БА ЭНХТАЙВАН.

Дэлхийн усны өдрийг угтан  “Хөгжлийн түлхүүр ус” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 3 сарын 14-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Н.Пунцагсүрэн, орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ийн төлөөлөгчид, ус ашиглагч байгууллагууд болон  чиг үүргийн дагуу асуудал хариуцсан байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтэн оролцож, төрөөс усны талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин сэдэвт илтгэлийг БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Усны тогтвортой менементийг хэрэгжүүлэхэд туслгамдаж буй асуудал, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах нь сэдэвт илтгэлийг УГГХДТСГЗахиргааны дарга Б.Отгонсүрэн, Шивээ-Овоо ХК-ны усны ашиглалт, уурхайн ус шүүрүүлэлт сэдвээр Шивээ Овоо ХК-ны Технологийн бодлогын хэлтсийн геологи, гидрогеологич инжежер Ж.Баатарсайхан тус тус мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт 30 хүн оролцсон. Оролцогчид усны асуудлын хүрээнд санал гаргаж, асуудал дэвшүүлж, гарц шийдлийн талаар ярилцаж, аймгийн Усны аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар орон нутагт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргуулахаар тогтож, орон нутгийн усны асуудлын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсон.

Хамтран ажилласан: УГГХДТСГЗахиргаа, Говьсүмбэр аймгийн эмгэтэйчүүдийн манлайллын Оюу клуб

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here