Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих 80059917
Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих 80059917
Дэлхийн усны өдрийг угтан зохион байгуулсан Хөгжлийн түлхүүр ус хэлэлцүүлгийн тайлан 2024.03.14
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 12 сарын 22-ны өдрийн 47/193 тугаар тогтоолоор жил бүрийн 3 сарын 22-ны өдрийг “дэлхийн усны өдөр” болгно үарласан бөгөөд манай улс 2005 оноос хойш тус өдрийг жил бүр тодорхой уриан дор тэмдэглэж төр засаг, олон нийтийн анхаарлыг энэ зүгт хандуулж, асуудал, шийдлүүдийг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ жилийн уриа УС БА ЭНХТАЙВАН.
Дэлхийн усны өдрийг угтан “Хөгжлийн түлхүүр ус” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 3 сарын 14-ны өдөр зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Н.Пунцагсүрэн, орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ийн төлөөлөгчид, ус ашиглагч байгууллагууд болон чиг үүргийн дагуу асуудал хариуцсан байгууллагуудын удирдлага, холбогдох мэргэжилтэн оролцож, төрөөс усны талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин сэдэвт илтгэлийг БОАЖГ-ын дарга Д.Мөнх-Эрдэнэ, Усны тогтвортой менементийг хэрэгжүүлэхэд туслгамдаж буй асуудал, усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах нь сэдэвт илтгэлийг УГГХДТСГЗахиргааны дарга Б.Отгонсүрэн, Шивээ-Овоо ХК-ны усны ашиглалт, уурхайн ус шүүрүүлэлт сэдвээр Шивээ Овоо ХК-ны Технологийн бодлогын хэлтсийн геологи, гидрогеологич инжежер Ж.Баатарсайхан тус тус мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлэгт 30 хүн оролцсон. Оролцогчид усны асуудлын хүрээнд санал гаргаж, асуудал дэвшүүлж, гарц шийдлийн талаар ярилцаж, аймгийн Усны аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар орон нутагт тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргуулахаар тогтож, орон нутгийн усны асуудлын талаарх мэдлэг мэдээлэлтэй болсон.
Хамтран ажилласан: УГГХДТСГЗахиргаа, Говьсүмбэр аймгийн эмгэтэйчүүдийн манлайллын Оюу клуб

Ахлах мэргэжилтэн Б.Гандулам
Холбоо барих 80059917

Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд
Утас 99561632
Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд
Утас 99561632
Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд
Утас 99561632
АРГАЛЬ
Статус: Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” зэрэглэлээр үнэлэгдсэн.
Таних шинж: Мөчид урт. Биеийн урт 150 см, сэрвээний өндөр 125 см, жин 180 кг хүрнэ. Угалз 125 см урт, 25 кг том эвэртэй. Аргалийн эвэр угалзныхаас жижиг нарийхан, урт 30 см. Их бие зүс хүрэн бор, хүрэвтэр. Хэвэл цайвар.
Тархац, байршил нутаг: Монгол Алтай, Говь-Алтай, тэдгээрийн салбар уулс, Зүүнгарын болон Алтайн өвөр говийн уулс, Өмнөговь, Дорноговийн бэсрэг уулс, Төв халхын тал хээрийн зарим намхан уулс, Хан хөхийн нуруу, Хангайн хөвчийн нуруу, түүний өмнө бэлийн уулсаар хэсэгчилсэн тархацтай. /Чойрын богд уул, Их, Бага Сансар/
Амьдралын онцлог: Ороо нийлэгт X-XI сард орж, IV-V сард хургална. Сүрэглэн амьдарч, нэг угалз 20 хүртэл аргаль хураана. Үржилд 3-4 насандаа оролцоно. Төрөл бүрийн өвслөг ургамлаар идэшлэнэ.
Тоо толгой, хомсдох шалтгаан: Байгаль, цаг уурын онцлогоос шалтгаалан тоо толгой ихээхэн хэлбэлзэнэ. Байршил нутаг малын бэлчээртэй давхцаж хавчигдан шахагдах үзэгдэл түгээмэл. Гол дайсан чоно. Бүргэд нялх хургыг барина. Цастай хүйтэн өвөл хөгширсөн угалз, төл олноор хорогдоно. Цөл, хээрт цангаж үхэх тохиолдол байдаг. Сүүлийн жилүүдэд аргалын тархац нутагт уул уурхайн баялагийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрс ихэссэн, тусгай зориулалтаар агнах тоо хэмжээ өссөн. Дэлхийн хэмжээнд ховордсон устаж болзошгүй зүйл.
Хамгаалсан байдал: 1953 оноос агнахыг хуулиар хориглож, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор ховор амьтны жагсаалтад бүртгэсэн. Монгол Алтай, Хангайн өндөр уул, Говийн Алтай, Зүүн гарын болон Алтайн өвөр говьд аргалын байршил 6146.4 мянган га талбай бүхий 5 газрыг улсын тусгай хамгаалалтад авсан.
Хамгаалах арга хэмжээ: Тархац, нөөцийг нарийвчлан тогтоох, өсгөн үржүүлж, зохистой ашиглах, Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Төв, Сүхбаатар, Хэнтий аймгийн аргаль шинээр дахин нутагшиж байгаа болон улирлаар түр нүүдэллэн үзэгддэг газарт тогтворшуулан нутагшуулах, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд аргаль тархсан зарим нутгийг хамруулж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөнд оруулах, цөл, хээрт аргаль ундлах задгай ус, булаг шандыг сэргээх, үндсэн байршил нутгийг малын бэлчээрээс чөлөөлөх, тусгай зориулалтын болон хууль бус агналтанд тавих хяналтыг сайжруулах, тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл болон нутгийн иргэдэд хариуцуулан хамгаалуулах, зудын гамшиг тохиолдсон үед нэмэлт өвс, хужир тавьж өгөх, уул уурхайн ашиглалтын дэд бүтцийн сөрөг нөлөөллөөс хамгаалж, дүйцүүлэн хамгаалах
ЗЭРЛЭГ АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганаар Дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын 3-ны өдрийг “Зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр” болгон зарласан.
1973 оны энэ өдөр Вашингтон хотноо “Зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES) мөн батлагдсан.
НҮБ 2024 оны Зэрлэг амьтан ургамлыг хамгаалах өдрийг “Зэрлэг амьтан ургамлыг хамгаалахад дижитал инновацийг ашиглан Хүн төрөлхтөн, гараг ертөнцийг холбоё” уриан дор зарласан нь зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, худалдаалахад дижитал технологийн хамгийн сүүлийн үеийн хэрэглээ болон экосистемд дижитал инновацийн үзүүлэх нөлөөллийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой юм.
Дижитал инновацийг судалж, дижитал технологи, үйлчилгээг хөгжүүлсэн технологийн томоохон үсрэлтүүдийн тусламжтайгаар орчин үед зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах, хүн ба зэрлэг амьтан зэрэгцэн оршихуйг онцлон харуулахаас гадна амьтан ургамлын тархац, нөөц, амьдралын онцлогийг судлах боломж нээгдэн ингэснээрээ биологийн олон янз байдлыг судлах ажилд томоохон ахиц дэвшил гарна.

“#СЭТГЭЛ ШИНГЭСЭН #НЭГ БООДОЛ ӨВС АЯН”-д нэгдсээр байна.
Өвөлжилт хүндэрч цасны зузаан нэмэгдсэн, хүйтний эрч буурахгүйгээс болж тал хээрийн бүсэд 15-20 см, уулын энгэр, жалга судаг хэсэгт зузаан цасан бүрхүүлтэй байна.
Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулан дахь Зэрлэг амьтдын идэш тэжээл хомсдсноос болж зарим амьтан тамирдан үхэх тохиолдол нэмэгдэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уриалсан “Сэтгэл шингэсэн нэг боодол өвс” уриалгад шинийн 8-ны билэгт сайн өдөр Чойрын богд ууландаа сүсэглэн очиж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нэгдсээр байна.
Нийт 6 байгууллага, 20 гаруй ирэд 100 боодол өвс, хужир тавьсан байна.
#Зэрлэг амьтдаа хамгаалъя.

мэргэжилтэн М.Номинзул
800000233