Home Blog Page 7

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын сул орон тоо

0

Байгаль орчин, аялал жуулчлалын газар

Сул орон тоо

Сул орон тоо Орон тоо Албан тушаалын ангилал
1 Байгаль орчны хяналтын улсын байцаагч 1 ТЗ-7

 

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил Хүрээлэн буй орчин /052/, байгалийн шинжлэх ухаан /0532/, экологи /052101/, биологи холбогдох шинжлэх ухаан /051/, Ойн аж ахуй /082/,  хүрээлэн буй орёныг хамгаалах технологи /0712/, аялал жуулчлал /1015/, Эрх зүй /0421/
Мэргэшил Төрийн албаны мэргэшүүлэх болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.
Туршлага Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно
Ур чадвар Дүн шинжилгээ хийх –   судалгааны арга зүйн мэдлэгтэй байх;

–   албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх;

–   нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;

–   гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;

–   бусад.

Асуудал шийдвэрлэх –   үндэсний язгуур эрх ашиг, сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж төрд үнэнчээр зүтгэх;

–   хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;

–   шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;

–   өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;

–   аливаа үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг урьдчилан харах чадвартай байх;

–   төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих;

–   ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;

–   хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх чадвартай байх;

–   бүтээлч, санаачлагатай ажиллах;

–   бусад

 

 

 

 

 

Багаар ажиллах

–   өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бие биеэ дэмждэг байх;

–   багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;

–   багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах;

–   үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;

–   хамт олонч сэтгэлгээтэй, эерэг уур амьсгалыг дэмждэг байх;

–   нээлттэй, шударга байх;

–   бусад.

Бусад –   өргөн цар хүрээтэй сэтгэж, үлгэрлэн манлайлдаг байх,

–   зарчимч, тууштай, ажил хэрэгч байх;

–   шинэ  санал, санаачилга, бүтээлч хандлагатай байх;

–   хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх;

–   албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;

–   компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах;

–   төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх;

–   англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх

 

 Ахлах мэргэжилтэн Б.Гандулам 

Холбоо барих 80059917

 

БОАЖГ-ын сарын тайлан 2024 он 4 сар

0

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

  БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, бүх нийтээр мод тарих өдрийг угтан  25 га талбайд мод тарих ажлын бэлтгэл ханган, талбайн хилийн зааг, төлөвлөлтийг хийж гүйцэтгэсэн.

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын байдал хүндэрсний улмаас Говьсүмбэр аймгийн хэмжээнд 106 758 мал хорогдсон бөгөөд “Хамжихгүй бол амжихгүй” аянд нэгдэж, сумдын сэг зэм цуглуулж, булшилж, устгах ажилд хяналт тавьж, хамтран ажилласан.

 

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 5 аж ахуйн нэгжид байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргасан.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:

Монгол улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын мэргэжлийн аялал жуулчлалын холбоотой хамтран 2024 оны 04 сарын 15-аас 21-ний өдрүүдэд “Аялал жуулчлалын долоо хоног” арга зохион байгуулж, тус арга хэмжээнд БОАЖГ-ын удирдлага, аймгийн Аялал жуулчлалын холбоо, Боржигин голомт жуулчны бааз, түр буудаллах цэг DREAM OASIS үйлчилгээний газар зэрэг байгууллагууд 3 өдрийн арга хэмжээнд амжилттай оролцсон.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор B2B арга хэмжээ бүтэн өдрийн турш зохион байгуулагдаж Боржигин голомт жуулчны бааз үйлчилгээгээ танилцуулж тур оператур кампаниутай хамтран ажиллах гэрээ байгуулсан.

Улаанбаатараас Замын-Үүд босоо чиглэлийн автозам дагуу үйл ажиллагаа эрхлэгч “ДСБНТ” ХХК Dream Oasis Авто зам дагуух үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоонд гишүүнчлэлээр элсэж, батламжаа гардан авсан.

Тусгай хамгаалалттай газар нутаг:  Чойрын богд уул улсын тусгай хамгаалалттай газар нутгийг өргөтгөх асуудлыг шийдвэрлүүлэхээр Байгаль орчин аялал жуулчлалын яаманд аймгийн Засаг даргын  2023 оны 03 сарын 27-ын өдрийн А/345 албан тоот хүргүүлж, ажлыг эрчимжүүлэхээр ажиллаж банйа.

Тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд:

Монгол экологи төв ТББ-аас зохион байгуулж буй Youth Power Байгальд ээлтэй залуусын чуулганд 2024 оны 03 сарын 30,31-ний өдөр Сайншанд хотод Сүмбэр, Шивээговь сумын нийт 33 сурагчид оролцсон. Хүүхдүүдэд Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 402,600 төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.

ISO 14001 стандартад суурилсан Олон улсын Эко- сургууль цэцэрлэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсрол олгох ажилд бодит хувь нэмэр оруулж амжилтаа бататгаж, шат шатны болзол ханган манай аймгийн  Говьсүмбэр Политехник Коллеж Говьсүмбэр Хоёрдугаар Сургууль Говьсүмбэр аймгийн лаборатори 5 дугаар сургууль Говьсүмбэр аймгийн 6 дугаар цэцэрлэг, Говьсүмбэр аймгийн 5 дугаар цэцэрлэг, Баянтал сумын 4 дүгээр сургууль тус тус “Гэрэгэ” гардан авсан.

“Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй-2” аяны удирдамжийг аймгийн Засаг даргаар батлуулан, үйл ажиллагааг эхлүүлсэн.  Аяны хүрээнд Байгаль орчны салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл сурталчилгаа зохион байгуулах, байгалиа хамгаалах, хайрлах, хог хаягдлыг бууруулах, ангилан ялгах хэвшлийг бий болгох, иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг бий болгох, эерэг нөлөөлөл үзүүлэх соён гэгээрүүлэх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан байгаль орчныг хамгаалах журамт үүргээ биелүүлж, ирээдүй хойчдоо ногоон ирээдүйг үлдээх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүлэх зорилготой. Аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд мэдээлэл, сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, шинэ санал санаачилгыг дэмжиж түгээн дэлгэрүүлж ажиллана.   “Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй 1” аяны Тэргүүн байр эзэлсэн ШШГА 425 дугаар нээлттэй хорих ангийн албан хаагчдад сургалт зохион байгуулж мэдээлэл өгсөн.

           Цахим үйлчилгээ:

            Ус ашиглуулах дүгнэлт гаргуулах 1 хүсэлтийг цахимаар хүлээн авч шийдвэрлэсэн.

Шинэлэг ажил:

Байгаль орчны салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээний ажлыг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежментийг нэвтрүүлж, олон Улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго дор “БАЙГАЛЬ ОРЧНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН”-ийг БОАЖЯ-наас зохион байгуулсан.  Тус газар үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиосон энэ жил манай хамт олон салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр өнгөрсөн оны ажил үйлсээрээ салбарын хэмжээнд дэд байранд орсон тул Өргөмжлөл шагналаа гардан авсан.

Энэ сард байгууллагад ирсэн бичиг-31, явсан бичиг-12 байна. Үүнээс хариутай бичиг-3 байна. Шийдвэрлэлт-100 хувь. Мөн байгууллагад иргэнээс 3 өргөдөл ирсэн ба шийдвэрлэсэн-1, хугацаа болоогүй-2 байна.

 

 

 

Тайлан гаргасан: Ахлах мэргэжилтэн                        Б.Гандулам

 

БОАЖГ-ын сарын тайлан 2024 оны 3 сар

0

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРЫН

2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭ

 БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХҮРЭЭНД:

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Аймгийн нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч цас зудтай байгаа тул Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд Уулын аргаль хонь маань өвс тэжээлийн хомсдолын улмаас зүй бусаар хорогдож эхлэсэн. Тус газраас аргаль хонинд өвс, хужир тавьж, биотехникийн арга хэмжээ авч ажилласан.

Тус газраас санаачилан байгаль дэлхий, ан амьтандаа хайртай, Чойрын богд хайрхандаа сүсэглэн залбирч явдаг иргэдийг сар шинийн баярын үеэр нутгийн уул овоо, бурхан шүтээндээ мөргөн золгохоор очихдоо байгальд үл шингэх, хог хаягдал болдог элдэв зүйлс өргөхгүй байх, боломжоороо өвс тавьж,  зэрлэг амьтдаа хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах  “СЭТГЭЛ ШИНГЭСЭН НЭГ БООДОЛ”  өвс уриалга гарган ажилласан. Энэхүү уриалгад Аймгийн ЗДТГ, 108 ОЙЛ ХХК, Соёлын салбарын Залуучуудын хөгжлийн зөвлөл нэгдэж Чойрын богд уулан дахь аргаль, угалз, зээр зэрэг өвсөн идэштэн амьтдад  боодол өвс, Говьсүмбэр Нэгдсэн эмнэлгийн Мэс засал гэмтлийн тасгийн хамт олон нэгдэж  Улсын бүртгэлийн хэлтэс, Цаг уур орчин шинжилгээний төвийн хамт олон, Амтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, байгаль орчны гавьяат ажилтан С.Дамдинсүрэн, ан агнуурын “СТЕП НАМОД” ХХК-аас цас ,зуд ихтэй, зэрлэг ан амьтдад зориулан 200 боодол өвс, зэрэг нийт 6 байгууллагын 290 боодол өвс,  5 иргэн 30 боодол өвс 1.5 тн хужир тавьсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээн “Ойн салбарын үндэсний II чуулган”-аар “Монгол орны ойн өнөөгийн байдал, салбарын бодлого”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжсэнээс хойш гарсан үр дүн ба цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, ойн салбарын хөгжлийн бодлогын хүрээнд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын дарга, мэргэжилтэн нарын 8 хүний бүрэлдэхүүтэй уг чуулганд оролцлоо.

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:

Аймгийн нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч цас зудтай байгаа тул Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд Уулын аргаль хонь маань зүй бусаар хорогдож эхлэсэн. Тус газраас аргаль хонины 44ш сэг зэм цэвэрлэж, булшлах ажлыг зохион байгуулан ажиллаж байна

            Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

“Дэлхийн усны өдөр”-ийг угтан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, УГХДТСГЗахиргаа хамтран “Хөгжлийн түлхүүр ус” хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны нөөцийн хэлтсийн дарга Н.Пунцагсүрэн, орон нутгийн удирдлагууд, ус ашиглагч байгууллагууд болон чиг үүргийн дагуу асуудал хариуцсан байгууллагын удирдлагууд оролцож, төрөөс усны талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, усны нөөцийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах талаар мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлын гарц шийдлийн талаар хэлэлцлээ.

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “УСНЫ НӨӨЦИЙН НЭГДСЭН БОДЛОГО СТРАТЕГИ  ТӨЛӨВЛӨГӨӨГ ТАНИЛЦУУЛАХ НЬ сургалтанд ахлах мэргэжилтэн хамрагдсан.

“Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”-ийн мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт ажиллаж байна БОАЖЯ-ны харьяа ЦУНБХТ-ийн мэргэжилтнүүд Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргааны болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум дундын ойн ангийн албан хаагчдад “Байгалийн нөөцийн менежмент, ашиглалт, хамгаалал”, “Тогтвортой хөгжил, экологийн ул мөр”, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зэрэг агуулгын хүрээнд сургалт зохион байгууллаа. Мөн Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 1, 2, 5-р сургуулийн ахлах ангийн 300 сурагчдад “Байгалиа танин мэдэхүй” сэдвээр оролцоонд суурилсан сургалтыг зохион байгуулав. “Дэлхийн усны өдөр”-т зориулан Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтран “Цэнхэр тууз” аяны нээлтийг ч энэ үеэр хийлээ.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:

Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ сурталчлах, шинэ мэдээ мэдээлэл солилцох ээлжит “TOURISM TIME” цуврал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж “Боржигин Голомт” жуулчны бааз оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан мэдээлэл солилцлоо.

Аймгийн соёлын бүтээлч үйлдвэр эрхэлдэг иргэдтэй уулзаж, салбарын хүрээнд хамтарч ажиллах, цаашлаад орон нутагт аймгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулах эрх зүйн орчин, дотоод аялагч , гадаадын жуулдад өгөх брендтэй болох талаар ярилцлаа.

     

Тайлан гаргасан: Мэргэжилтэн                           Э.Дашжаргал

 

 

 

 

 

Урьдчилсан мэдүүлэг хянуулсан тухай

0
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх

 Ахлах мэргэжилтэн Б.Гандулам 

Холбоо барих 80059917

Урьдчилсан мэдүүлэг хянуулах /Байгаль орчны хяналтын улсын байцаагч/

0
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх

 Ахлах мэргэжилтэн Б.Гандулам 

Холбоо барих 80059917

БОАЖГ-ын даргын Б тушаал 2024 он

0
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [4.41 MB]

 Ахлах мэргэжилтэн Б.Гандулам 

Холбоо барих 80059917

БОАЖГ-ын даргын А тушаал 2024 он

0
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [6.74 MB]

 Ахлах мэргэжилтэн Б.Гандулам 

Холбоо барих 80059917

Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2024 он 4 сар

0
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [4.48 MB]

 

Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд

Утас 99561632

Төсвийн гүйцэтгэлийн мэдээ 2024 он 3 сар

0
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [5.26 MB]

Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд

Утас 99561632

СҮҮЛИЙН НИЙТЛЭЛҮҮД

МОНГОЛ БАНКНЫ ВАЛЮТЫН ХАНШ

yerli porno