Био техникийн арга хэмжээ
Био техникийн арга хэмжээ 2023.04.05
Зэрлэг амьтдыг хаврын хоол тэжээлийн хомсдолд орохоос сэргийлэх, хамгаалах хүрээнд улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд тархан амьдарч буй аргаль хонь болон бусад зэрлэг амьтдад 6 байршилд өвс, тэжээл тавьж биотехникийн арга хэмжээ зохион байгуулав.
Хамтран ажилласан: Сум дундын ойн анги

“Номтой болзоо” арга хэмжээ
НОМТОЙ БОЛЗОО
Албан хаагчдынхаа дунд НОМТОЙ БОЛЗОО арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний нь хүн бүр өөрийн уншсан номоос төрсөн сэтгэгдэл, тэмдэглэлээ бусдадаа хуваалцах, харилцан ярилцах, хоорондоо ном солилцож унших, хамт олноороо оюунлагаар хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлэх зорилготой.
#1 Номтой болзоонд цөөн хэдэн Монголын шилдэг номуудыг дэлгэн танилцуулав. Үүнд:
- ТӨРТ ЁС ХААДЫН САН. Монгол хаад 14 боть
- Бавуугийн Лхавгасүрэн Шилдэг зохиолуудын эмхэтгэл 3 боть
- ХӨХ СУДАР
- Д.Маам Газар шороо роман
- Шинжлэх ухаан
- Газар зүй
- Хэл шинжлэл
- Биологи
- Физик
- Хими
- Математик
- Л.Оюун-Эрдэнэ Алсын хараа 2050 /боть 1, 2,3/
#2 Албан хаагчид өөрийн уншсан номын сэтгэгдэл, тэмдэглэлээ ярьж, харилцан халуун дотно ярилцлаа. Заримдаа инээж, уйлж, дүгнэж, хэлэлцэж, ам уралдан ярилцаж, номын ертөнцөөр маш сайхан аялав. Ном гэдэг ийм л агуу зүйл юм байна. Олон сайхан ном уншсан ч тэдгээрээс алийг нь ярилцах вэ гэж бүгд л догдолж, сонголт хийх гэж жаахан эргэлзэж хоножээ бид чинь. Болзоондоо монголын түүхээрээ бахархаж, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, буддын болон бөөгийн шашин, адал явдал, хувь хүний амьдралын нууц, амьдралдаа хэрэгжүүлэх дадал, хэвшил, туршлага гээд маш олон ертөнцөөр аялаж ярилцсан.
- Д.Мөнх-Эрдэнэ Б.Наминчимэд “Цагаан бороо”
- Б.Гандулам-Л.Түдэв “Оройгүй сүм”, Кишими Ичиро, Кога Фүмитакэ “Ад үзэгдэх зориг”
- Ц.Цэрэнчимэд- Жак Уйтерфорд “Монголын их хатдын нууц товчоо”, Бид гэр бүлдээ үүнийг хүсдэг уралдааны шилдэг эссэ бичлэгийн түүвэр
- Н.Маралгуа- Хэктор гарсиа, Францез мераллэс “Икига”, Үй хуа “Цэсаа худалдсан тэмдэглэл”, Пауло Коэрью “Алхимич”
- Н.Намуунцэцэг Б.Сарантуяа “Тэнгэрийн таалал”
- Э.Дашжаргал Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”
- С.Саранчимэг “Сайхан төрөх санааных”
- Д.Батцэцэг Р.Батжаргал “Цагаан хөмсөгт”
- М.Номинзул “Хөх судар”
- С.Түмэндэлгэр “Хаан төрийн нууц”
- Т.Дашцэдэн Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам”
- Б.Амгаланзаяа Ц.Оюунгэрэл
ХАМТДАА НОМЫН ЕРТӨНЦӨӨР АЯЛАСАН ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.

Био техникийн арга хэмжээ зохион байгуулав.
Био техникийн арга хэмжээ зохион байгуулав.
2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сум дундын ойн ангитай хамтарч, өвөлжилтийн байдал хүндэрсэн, зэрлэг амьтдыг хоол тэжээлийн хомсдолд орохоос сэргийлэх хамгаалах хүрээнд улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд тархан амьдарч буй аргаль хонь болон бусад зэрлэг амьтдад өвс, тэжээл тавьж биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй зэрлэг амьтдын байршиж буй 6 байршил газруудад 50 боодол өвс тараан байршуулсан.

“JCI ОЮУНЫ ЭЛЧ-MIND UPDATE” Ногоон ирээдүй төслийн танилцуулга, сургалт зохион байгуулагдлаа.
“JCI ОЮУНЫ ЭЛЧ-MIND UPDATE” Ногоон ирээдүй төслийн танилцуулга мэдээллийг нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгат амжилттай зохион байгуулсан.
Үйл ажиллагааны үеэр JCI ИХ ХҮРЭЭ САЛБАР БАЙГУУЛЛАГА-ын удирдлага, гишүүд аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нартай уулзаж, тус байгууллагын үүсэл хөгжил, байгаль орчны бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав.
Уулзалтаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖЭЙ СИ АЙ ИХ хүрээ салбар байгууллага хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт 21 аймагт сурагчдыг ногоон иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Ногоон ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулах, 21 аймагт тус бүр 1000 ширхэг мод тарихад хамтран ажиллах зорилгоор байгуулав.














