“Номтой болзоо” арга хэмжээ

0
103

НОМТОЙ БОЛЗОО

Албан хаагчдынхаа дунд НОМТОЙ БОЛЗОО арга хэмжээ зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний нь хүн бүр өөрийн уншсан номоос төрсөн сэтгэгдэл, тэмдэглэлээ бусдадаа хуваалцах, харилцан ярилцах, хоорондоо ном солилцож унших, хамт олноороо оюунлагаар хамтдаа нэгэн өдрийг өнгөрүүлэх зорилготой.

#1 Номтой болзоонд цөөн хэдэн Монголын шилдэг номуудыг дэлгэн танилцуулав. Үүнд:

  1. ТӨРТ ЁС ХААДЫН САН. Монгол хаад 14 боть
  2. Бавуугийн Лхавгасүрэн Шилдэг зохиолуудын эмхэтгэл 3 боть
  3. ХӨХ СУДАР
  4. Д.Маам Газар шороо роман
  5. Шинжлэх ухаан
    1. Газар зүй
    2. Хэл шинжлэл
    3. Биологи
    4. Физик
    5. Хими
    6. Математик
  6. Л.Оюун-Эрдэнэ Алсын хараа 2050 /боть 1, 2,3/

#2 Албан хаагчид өөрийн уншсан номын сэтгэгдэл, тэмдэглэлээ ярьж, харилцан халуун дотно ярилцлаа. Заримдаа инээж, уйлж, дүгнэж, хэлэлцэж, ам уралдан ярилцаж, номын ертөнцөөр маш сайхан аялав. Ном гэдэг ийм л агуу зүйл юм байна. Олон сайхан ном уншсан ч тэдгээрээс алийг нь ярилцах вэ гэж бүгд л догдолж, сонголт хийх гэж жаахан эргэлзэж хоножээ бид чинь.  Болзоондоо монголын түүхээрээ бахархаж, хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, буддын болон бөөгийн шашин, адал явдал,  хувь хүний амьдралын нууц, амьдралдаа хэрэгжүүлэх дадал, хэвшил, туршлага гээд маш олон ертөнцөөр аялаж ярилцсан.

  1. Д.Мөнх-Эрдэнэ Б.Наминчимэд “Цагаан бороо”
  2. Б.Гандулам-Л.Түдэв “Оройгүй сүм”, Кишими Ичиро, Кога Фүмитакэ “Ад үзэгдэх зориг”
  3. Ц.Цэрэнчимэд- Жак Уйтерфорд “Монголын их хатдын нууц товчоо”, Бид гэр бүлдээ үүнийг хүсдэг уралдааны шилдэг эссэ бичлэгийн түүвэр
  4. Н.Маралгуа- Хэктор гарсиа, Францез мераллэс “Икига”, Үй хуа “Цэсаа худалдсан тэмдэглэл”, Пауло Коэрью “Алхимич”
  5. Н.Намуунцэцэг Б.Сарантуяа “Тэнгэрийн таалал”
  6. Э.Дашжаргал Л.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар”
  7. С.Саранчимэг “Сайхан төрөх санааных”
  8. Д.Батцэцэг Р.Батжаргал “Цагаан хөмсөгт”
  9. М.Номинзул “Хөх судар”
  10. С.Түмэндэлгэр “Хаан төрийн нууц”
  11. Т.Дашцэдэн Ц.Оюунгэрэл “Ногоон нүдэн лам”
  12. Б.Амгаланзаяа Ц.Оюунгэрэл

ХАМТДАА НОМЫН ЕРТӨНЦӨӨР АЯЛАСАН ХАМТ ОЛОНДОО БАЯРЛАЛАА.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here