“JCI ОЮУНЫ ЭЛЧ-MIND UPDATE” Ногоон ирээдүй төслийн танилцуулга, сургалт зохион байгуулагдлаа.

0
68

“JCI ОЮУНЫ ЭЛЧ-MIND UPDATE” Ногоон ирээдүй төслийн танилцуулга мэдээллийг нь 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Говьсүмбэр аймгийн Боржигин чуулгат амжилттай зохион байгуулсан.

Үйл ажиллагааны үеэр JCI ИХ ХҮРЭЭ САЛБАР БАЙГУУЛЛАГА-ын удирдлага, гишүүд аймгийн  Засаг дарга Г.Батсуурь, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Д.Мөнх-Эрдэнэ нартай уулзаж,  тус байгууллагын үүсэл хөгжил, байгаль орчны бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны талаар харилцан ярилцав.

Уулзалтаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖЭЙ СИ АЙ ИХ хүрээ салбар байгууллага хамтран ажиллах Санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Санамж бичигт 21 аймагт сурагчдыг ногоон иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Ногоон ирээдүй” сэдэвт сургалт зохион байгуулах, 21 аймагт тус бүр 1000 ширхэг мод тарихад хамтран ажиллах зорилгоор байгуулав.

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here