Хяналт шалгалтын мэдээлэл

0
152
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Монгол улсын Засгийн газрын “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 2023 оны 420 дугаар тогтоолыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу байгаль орчны чиглэлээр хяналт шалгалтад хамрагдах иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор батлагдсан “Аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид авах арга хэмжээний саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлж шийдвэрлүүлэх зорилгоор дараах хяналт шалгалтыг хийж ажиллалаа. Үүнд: –
– Төлөвлөгөөт хяналт шалгалт 12
– Урьдчилсан сэргийлэх хяналт шалгалт 3
– Иргэдээс ирсэн гомдол мэдээллийн дагуу хийсэн хяналт шалгалт 2
– Идлэг шонхор барих үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт 3
Хяналт шалгалтын ажлын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиуд болон тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт зөрчсөн зөрчил давхардсан тоогоор 42 -ийг илрүүлэн, илэрсэн зөрчилд зөвлөмж 4, албан шаардлага 7, дүгнэлт 1, акт 1 гаргаж хүргүүлсэн. Илэрсэн 9 зөрчлийг хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд нийт 5,800.0 мянган төгрөгийн торгууль, 388.8 мянган төгрөгийн нөхөн төлбөрийн арга хэмжээ авч ажилласан байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ц.Наранжаргал
99043833

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here