Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан Мод тарих нээлттэй өдөрлөг зохион байгуулж, Сүмбэр сумын Тэрэгтэд байрлах “Говьсүмбэр-30” цэцэрлэгт хүрээлэн, Цоорхой рашаан, хашаа, нийтийн эзэмшил газарт 50 гаруй байгууллага, иргэд 7500 мод, бут тарьлаа.
Уг арга хэмжээний үеэр сум дундын Ойн ангийн мод үржүүлгийн газар, ШШГГ 425 дугаар нээлттэй хорих ангийн мод үржүүлгийн газар, Модны их ургац ЗБН болон модны үрсэлгээ бүхий иргэн, аж ахуйн нэгжүүд модны тарьц, суулгац худалдаалсан.