“Чойрын богд уулан дахь гороо алхалт, аялал” зохион байгууллаа

0
228

Тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд Аялал жуулчлалын хууль болон Монголд зочлох жил, Дэлхийн аялал жуулчлалын өдрийг сурталчлах, хоггүй эко аялал зохион байгуулах хүрээнд Чойрын богд уулын гороо алхалтыг  2023 оны 09 дүгээр сарын 29-30 өдрүүдэд зохион байгууллаа.

Баянтал сумын Соёлын төв, Монголын явган алхагчдын холбоо, Ахмад явган алхагчдын клуб болон хамтран дэмжигчдийн туслалцаатайгаар Чойрын богд ууланд гороо алхалт, явган аялал зохион байгуулав.

“Чойрын Богд уулын гороо алхалт”  Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р багт байрлах  Нэргүй баатарын хөшөөнөөс эхлэн маршрутын дагуу аяласан. Алхалтад Увс, Хэнтий , Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр, Багахангай дүүрэг, Улаанбаатар хотоос нийт 60 алхагч оролцон 50 км замыг тууллаа. Хамгийн залуу алхагч 22 настай байсан бол хамгийн ахмад алхагч 74 настай байлаа. Алхалтыг спортын мастер Б.Даваахүү удирдаж, чиглүүлэгчээр Х.Энхжаргал ажилласан. Энэхүү арга хэмжээнд спортын мастер 2 , олон улсын алхагч цолтон ( хүрэл медальтан) 10 оролцсон байна.

Оролцогчдыг 5 багт хувааж хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгуулж, цаг хугацаа, дотоод зохон байгуулалт,  аялал жуулчлалын салбарын мэдээ мэдээлэл, орон нутгийн түүхэн дурсгалт газруудын талаарх асуулт хариултын тэмцээнд М.Ванданхүү ахлагчтай 1-р баг бусад багуудыг манлайлан тэргүүлж, Ч.Түвшинтөгс ахлагчтай 4-р  баг 2-р байр,  Д.Жаргалсайхан ахлагчтай 5-р баг 3-р байр тус тус эзэллээ.

Дэмжиж ажилласан иргэд, байгууллагууд:

  1. Монголын явган алхагчдын холбоо
  2. Ахмад явган алхагчдын клуб
  3. Дуу бүжгийн боржигин чуулга
  4. Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар
  5. Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар
  6. Баянтал сумын Эрүүл мэндийн газар
  7. Говьсүмбэр аймгийн Баянтал сумын соёлын төв
  8. “Анар үйлс” ХХК
  9. Сэргэлэн фото студи
  10. Говьсүмбэр аймгийн ТВ МУСТА Д.Уранцэнгэл
  11. Санаачилга гаргаж хэрэгжүүлсэн Баянтал сумын соёлын төвийн эрхлэгч Н.Энхжаргал.

Ерөнхий зохион байгуулагчид:

  • Аймгийн аялал жуулчлалын холбоо
  • Говьсүмбэр аймгийн Баянтал сумын соёлын төв

Хамрагдсан хүн: 10 байгууллага 64 хүн

Нэргүй баатарын хөшөөн дээр нээлтийн үйл ажиллагаа эхлэн, Цоорхойн рашаанаас алхалтаа эхлэн  Чойрын Богд уулаа нар зөв гороолон алхсан. Алхалтын явцад хоггүй алхахыг уриалан  хогийн уут болон бээлийг оролцогч бүрт тарааж, оролцогчид 2 өдрийн турш отоглосон газар бүрт хоггүй цэвэр аяласан. Мөн аймгийн байгалийн болон  түүхэн дурсгалт газрын орчинд хад чулуу барималтай зөв харьцах, отоглох цэг, дурсгалт газрыг үзэхдээ тээврийн хэрэгслийг зогсоолд байршуулах зэрэг мэдээлэл өгч, аймгийн байгаль түүхийн дурсгалт газруудыг танилцуулан тойрон аяласан.

ҮР ДҮН:

  1. Салбарын хууль тогтоомжийг алхагчдад сурталчлан, мэдээлэл хүргэсэн
  2. Чойрын богд ууланд гороо алхалт зохион байгуулж, 64 хүн хамрагдсан.
  3. Зөв аялалын талаар мэдээлэл өгч, дурсгалт газруудтай зөв харьцах талаар тайлбар хийсэн.
  4. Монголын явган алхагчдын холбоо, Ахмад явган алхагчдын клуб спортын холбоодтой хамтран ажилласан.
  5. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, зөв аялал дадлыг төлөвлшүүлэх, бусдад үлгэрлэх хүрээнд аялалын маршрут орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТАЙЛАН БИЧСЭН:                                                                                                                              БОАЖГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН                                 Э.ДАШЖАРГАЛ

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here