Ховор амтныг хамгаалж, байгальд нь тавьлаа.

0
95
Сүмбэр сумын 3-р баг, Баянбулгийн 8-1004 тоот хаягтай иргэн Н.Бат-Эрдэний хашаанд “Эрээн хүрнэ” гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас очиж, иргэний хадгалж байсан савнаас гаргаж, тус амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явууллаа.
Хур тунадас, бороо хур элбэгтэй байгаатай холбоотой ховор амьтад суурин газарт үзэгдэх болсон мэдээлэл байгаа билээ.
Энэхүү Эрээн хүрнэ гэдэг амьтан нь улаан номонд бүртгэлтэй, ховор зүйл. Говь цөлийн бүсэд нэн ховор, суусарын овгийн жижиг махчин амьтан юм. Нас бие гүйцсэн, бие 35 см, сүүл 20 см урт, жин 0,50 кг, толгой жижиг, хоншоор богиновтор мохоодуу, чих том угаараа өргөн, дэлбэгэр дугуй, мө богино, сүүл урт сагсгар, зоо нуруу биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбуудтай.
ИРГЭН Н.БАТ-ЭРДЭНЭ ТАНД МАШ ИХ БАЯРЛАЛАА.
ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ, АН АМЬТНЫГ ХАЙРЛАН ХАМГААЛЖ, БУСДАД МАНЛАЙЛАЛ ҮЗҮҮЛСЭН ТАНД БАЯР ХҮРГЭЕ.
#Хүн бүр байгаль хамгаалагч
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [108.66 KB]

Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [72.64 KB]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here