“ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР” УГАЛЗ, ЦАГААН ЗЭЭР АГНУУЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.

0
99

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн “Хуваарь батлах тухай” А/215 дугаар тушаалаар 2023 онд Говьсүмбэр аймгийн агнуурын бүс нутгаас тусгай зориулалтаар:

  • Говийн угалз /Ovis ammon / -1 толгой / /Сүмбэр агнуурын бүс нутаг/
  • Цагаан зээр /Procapra gutturosa/ – 25 толгой / “Сүмбэр болон Баян” агнуурын бүс нутаг/ агнах эрх олгогдсоны дагуу Амьтны тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, холбогдох журмын хүрээнд Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2023 оны 07-р сарын 07 өдрийн А/215 дугаар захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу тусгай зориулалтаар угалз-1, цагаан зээр-25 толгойг багцалж агнах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2023 оны 08 дугаар сарын 08 өдөр цахимаар зохион байгуулахаар зарлаж байна.

Бүртгэл:  Цахимаар 2023 оны 08 сарын 01 өдрөөс эхэлж 2023 оны 08 сарын 07 өдрийн  11  цагт хаана.

Дуудлага худалдаанд оролцох иргэн, хуулийн этгээд бүртгүүлэх хүсэлтийн маягтыг  Говьсүмбэр аймгийн БОАЖГ-ын http;//baigal.gs.gov.mn цахим хуудаснаас татан авч бөглөн baigaligovisumber@gmail.com хаягаар  дээр дурдсан хугацаанаас өмнө илгээнэ.

Дуудлага худалдаанд оролцох иргэн, ААНБ-ын бүрдүүлэх материал, шаардлага:

1.Нээлттэй дуудлага худалдааны оролцох хүсэлт /ААНБ-ын албан хүсэлт, иргэн өргөдөл/, дэнчин төлсөн   баримт/. Тоон  гарын үсэг ашиглан баталгаажуулах

2.Иргэний үнэмлэхийн хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар. /Тоон  гарын үсэг ашиглан баталгаажуулах/

3.Иргэн, хуулийн этгээдийг төлөөлж оролцох тохиолдолд төлөөлж буй этгээдийг гэрчлэх тамга тэмдэг бүхий  итгэмжлэлтэй байна.

4.Шаардлага хангасан хүсэлт  илгээж бүртгүүлсэн оролцогчдод дарааллын дагуу  дуудлага худалдаанд оролцогчийн бүртгэлийн дугаарыг олгоно.

5.Зохион байгуулах ажлын хэсгээс материалаа бүрэн илгээж дэнчинг байршуулан амжилттай бүртгэгдсэн оролцогчдын бүртгүүлсэн  цахим хаягаар  дуудлага худалдаанд оролцох хаяг /линк/ -ыг   илгээнэ.

6.Оролцогч дуудлага худалдаа эхлэхээс 1 цагийн өмнө илгээсэн цахим хаягаар холбогдон техникийн бэлэн байдлаа  шалгаж,  худалдаа явагдах  дэг журамтай  танилцсан   байна.

Дэнчин:  Амьтны тухай хуулийн  291.4 заасны дагуу босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө Говьсүмбэр аймгийн Гс.БОАЖГазар н.с Төрийн сангийн 100220013401 тоот дансанд гүйлгээний утга дээр: оролцохоор бүртгүүлсэн  иргэн, хуулийн этгээдийн нэрээр оролцох багцынхаа дугаарыг хамт бичиж  байршуулсан байна.

Лавлах утас: 70543063,  99087636, 80000233 Ажлын цагаар холбогдож мэдээлэл авна уу.

ГОВЬСҮМБЭР  АЙМГИЙН  ЗДТГ, БОАЖГ

Дуудлага худалдааны төрөл Амьтны нэр амьтны тоо толгой /ш Дуудлага худалдааны анхны үнэ (босго үнэ) төг Дуудлага худалдааны дэнчин төг
Багц 1 Аргаль хонь 1 4 440 000  444 000
Багц 2 Цагаан зээр 1 199 400 19 940
Багц 3 Цагаан зээр 2 398 800 39 880
Багц 4 Цагаан зээр 3 598 200 59 820
Багц 5 Цагаан зээр 4 797 600 79 760
Багц 6 Цагаан зээр 5 997 000 99 700
Багц 7 Цагаан зээр 10 1 994 000 199 400

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here