Эко өртөө арга хэмжээ зохион байгууллаа.

0
109

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЗӨВ ДАДАЛ НОГООН ИРЭЭДҮЙ АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЭКО ӨРТӨӨ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЙЛАН

Зорилго: “Зөв дадал ногоон ирээдүй” аяныг идэвхжүүлэх Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн Олон улсын Эко сургуулийн шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, Ерөнхий боловсролын сургуулиудын тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг олон нийтэд түгээн сурталчлах, байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлаа багасгах, ангилан ялгах мэдлэг ойлголтыг өгч, зөв дадал хэвшлийг бий болгоход уриалах, байгальд ээлтэй амьдрах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.

Хамрагдсан байгууллага:

  • Говьсүмбэр аймгийн Ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5 дугаар сургууль
  • Политехникийн коллеж

Хугацаа: 2023 оны 4 сарын 25-наас 2023 оны 5 сарын 25 хүртэл

Хамрагдсан хүн: Нийт 408 багш, сурагч

СУРАГЧДЫН УРЛАСАН ХОГ ХАЯГДЛААР ХИЙСЭН БҮТЭЭЛҮҮД:

  1. Шүр сувдан шигтгээгээр чимж урласан цэцгийн ваар, үзэгний сав, ундааны савыг тайрч цэцгийн сав
  2. Зайрмагний ишийг ашиглан төрөл бүрийн зүйл хийсэн. Хайрцаг, тогтлоом, малын хорооны макет
  3. Хэрэгүүй болсон хувцас ашиглан төрөл бүрийн даавуун уут, самбарын алчуур,
  4. Үзэгний сав, зүү тогтоогч, хаягдал CD-гээр хөшиг хавчигч
  5. Хаягдал цаасаар цаасан шуумал сав, цэцгэн чимэглэл
  6. Өндөгний сеткээр хийсэн сандал, модон ширээ,
  7. Хаягдал лааз: Бар зураг, ханын чимэглэл
  8. Хаягдал ундааны бөглөө: Даам, тоглоом
  9. Хаягдал эсгий хавтан: Үзэгний сав, ханын чимэглэл, бэлэг дурсгал
  10. Хаягдал 1 удаагийн халбага: Ширээний гэрэл
  11. Хаягдал даавуу: Сүлжмэл бүс
  12. Хаягдал цаасан хайрцаг: Тайзны чимэглэл, цэцэг, цаасан хайрцаган байшин, сальфетька, 00 цаас цаасан чимэглэл, зургийн жааз
  13. Шатар, даам

БҮТЭЭЛЧ АЖЛУУД:

  1. Хогийн сав хийж байршуулсан.
  • Сургуулийн гадна тамхины иш хийх сав
  • Ангилах ялгах хогийн сав
  • Ундааны савны хэлбэртэй хуванцар хийх хогийн сав
  • Сургуулийн дотор хаягдал төмрөөр даавуун доторлогоотой ангилан ялгах хогийн сав
  • Хаягдал зайны сав
  1. Чийгийн улаан хорхойн бордоо: Хос сүвтэй жилд 100 өндөглөдөг. Хүнсний ногооны хальс, малын гаралтай аргал, хомоол идэж би ялзмаг болгож баадаг хорхой. 17000 өт үржүүлж, гарсан био ялзмагаа 1 кг 2500 төгрөгөөр зарж орлого олж эхэлсэн. Хог хаягдлаар дахин ашиглах бүтээл хийж, ашиглаж байна.
  2. Сургуулийн дотор талд байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх, эко байх, байгаль орчныг хамгаалах санааа сэдэл өгөхөөр орчин бүрдүүлсэн.
  3. Дугуйн зогсоол хийсэн
  4. Усан оргилуур, дельфин хөшөө хийсэн.
  5. Хог хаягдлыг бууруулах жижиг төсөл хэрэгжүүлсэн.
  6. Ардаа бичиггүй хаягдал цаасыг ашиглан тэмдэглэлийн дэвтэр, календарь хийж ашиглаж байна

ҮР ДҮН:

  1. Олон улсын эко сургуулийн шалгаруулалтанд хамрагдах үндсэн 2 шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлсэн. /Нөлөөллийн үйл ажиллагаа, амжилтын өдөрлөг/
  2. Сурагчид хог хаягдлбг дахин ашиглаж, бүтээл хийж хэрэглэж хэвшсэн.
  3. Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах шинэ санал, санаачилга гаргаж хэрэгжүүлсэн.
  4. Тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд 3-5 төрлийн мэдээлэл өгч, 400 гаруй гарын авлага тараасан.
  5. Шинэ санаа, хийсэн бүтээлүүдээр харилцан туршлага солилцож, үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан.
  6. Шинэ санааг олон нийтэд сурталчилснаар Чийгийн улаан хорхойн бордооны борлуулалт хийгдсэн.
  7. Политехникийн коллеж хогийн сав захиалгаар хийж байна.
  8. Даавуун уутны хэрэглээ нэмэгдсэн. 6 сургуулийн багш, ажилчид даавуун уут хэрэглэж байна.
  9. Байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлаа багасгах, ангилан ялгах мэдлэг ойлголттой болсон.
  10. Хамтын ажиллагааны олон санал гарсан. Тухайлбал: 9 сард нэгдсэн зөвлөгөөн, үзэсгэлэн гаргах, сургалт нөлөөллийн үйл ажиллагаа дахин зохион байгуулах, үр дүнгийн уулзалтыг Боржигин чуулгад иргэдэд зориулан хийх гэх мэт
  11. Дахиварт ангилан ялгасан хог хаягдлын өгсөн. Үүнд: 2 кг хуруу зай, 10 кг цаас, 100 ш хуванцар, 11 кг гялгар уут дахиварт тушаасан.
  12. Олон улсын Эко ногоон сургууль хөтөлбөрт хамрагдсан 3 сургууль, хамрагдсан 3 сургуулийг Эко бүлгийн багш нарыг хамруулан туршлага солилцох, уулзалт, өдөрлөг хийсэн.
  13. Эко өртөө арга хэмжээнд идэвхитэй, санаачилгатай, бүтээлчээр оролцсон 5 ЗБС, Политехникийн коллежийн 20 сурагч, 11 анги, хамт олныг урамшуулж, шагнасан. Нийт 1,333,000.0 төгрөг зарцуулсан.

Тайлан гаргасан: Ахлах мэргэжилтэн                               Б.Гандулам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here