ЭКО ӨРТӨӨ арга хэмжээ

0
85
ЭКО ӨРТӨӨ АРГА ХЭМЖЭЭ
“Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй” аяны хүрээнд ЭКО ӨРТӨӨ арга хэмжээг 2023 оны 4 сарын 27-ны өдөр 3-р сургууль дээр зохион байгууллаа. Арга хэмжээнд 84 сурагчид, 10 багш, ажилчид оролцсон.
Шивээговь сумын 3-р сургууль нь Олон улсын Эко сургууль Ногоон туг хөтөлбөрт хамрагдахаар багш, ажилчид, сурагчид хичээнгүйлэн ажиллаж байна.
1. Бага ангийн сурагчид анги хамт олноороо өөрсдийн идсэн зайрмагний ишийг ашиглан төрөл бүрийн зүйл хийж бүтээлчээр ашиглаж байна. Хайрцаг, тогтлоом, малчны хот хийжээ.
2. Ангидаа хогоо ангилан хаяж, ахлах ангийн сурагч хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль ээлтэй шинэ санаа болон эрүүл эко орчныг бүрдүүлэх төсөл хэрэгжүүлсэн байна.
3. Даавуун уутны хэрэглээг нэмэгдүүлэн тор, самбарын алчуур, үзэгний сав хийж ашиглаж байна.
4. Сурагчдын хийсэн бүтээлүүд: Зүү тогтоогч, хаягдал CD-гээр хөшиг хавчигч, хаягдал цаасаар цаасан шуумал сав, хаягдал даавуу самбарын алчуур, тоглоом,
Үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Р.Алтанцэцэг багштай 2в ангийн хамт олон, 10б ангийн сурагч Б.Амаржаргал, 10а ангийн сурагч Б.Анхилуун, 10а ангийн сурагч Т.Амьтан нарт урамшуулал, шагнал олгосон. Хүүхдүүд өөрсдийн санаа бодлоо болон байгальд ээлтэй зөв дадал хэвшүүлж байгаагаа илэрхийлж байлаа.
Бүгдэд амжилт хүсье.
Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab

Файлыг татаж үзэх [409.48 KB]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here