Эко өртөө арга хэмжээ зохион байгуулав.

0
89

ЭКО ӨРТӨӨ АРГА ХЭМЖЭЭ

Энэхүү арга хэмжээний зорилго нь Ерөнхий боловсролын сургууль, Политехникийн коллежийн Олон улсын Эко сургуулийн шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, Ерөнхий боловсролын сургуулиудын тогтвортой хөгжлийн боловсрол олгох хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагааг олон нийтэд түгээн сурталчлах, байгаль орчныг хамгаалах, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлаа багасгах, ангилан ялгах мэдлэг ойлголтыг өгч, зөв дадал хэвшлийг бий болгоход уриалах, байгальд ээлтэй амьдрах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах.

“Зөв дадал, эерэг өөрчлөлт, ногоон ирээдүй”  аяны хүрээнд ЭКО ӨРТӨӨ арга хэмжээг 2023 оны 4 сарын 25-ны өдөр  Политехникийн коллежид зохион байгууллаа. Арга хэмжээнд 30 оюутан, 10 багш, ажилчид оролцсон.

Политехникийн коллеж нь ОУ-ын эко сургууль хөтөлбөрийн Хүрэл гэрэгэ авсан бөгөөд олон сайхан шинэ санаачилга хэрэгжүүлж, хэвшүүлсэн байна.  Эко зөвлөл байгуулан  Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, байгаль ээлтэй шинэ санаа, шинэлэг үйл ажиллагаа зохион байгуулан хэрэгжүүлж байна.

  1. Хогийн сав хийж байршуулсан.
  • Сургуулийн гадна тамхины иш хийх сав
  • Ангилах ялгах хогийн сав
  • Ундааны савны хэлбэртэй хуванцар хийх хогийн сав
  • Сургуулийн дотор хаягдал төмрөөр даавуун доторлогоотой ангилан ялгах хогийн сав
  1. Чийгийн улаан хорхойн бордоо: Хос сүвтэй жилд 100 өндөглөдөг. Хүнсний ногооны хальс, малын гаралтай аргал, хомоол идэж би ялзмаг болгож баадаг хорхой. 17000 ш өт үржүүлж, гарсан био ялзмагаа 1 кг 2500 төгрөгөөр зарж орлого олж эхэлсэн. Хоолыг 7 хоногт 1 удаа өгдөг.
  2. Хог хаягдлаар дахин ашиглах бүтээл хийж, ашиглаж байна.
  • Даавуун тор /нийт багш, ажилчид даавуун уут ашиглаж хэвшсэн./
  • Самбарын алчуур
  • Өндөгний сеткээр хийсэн сандал
  • Хаягдал модоо ширээ, сандал хийсэн
  1. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн гаргасан. Ангилан ялгах хогийн сав
  2. Цахилгаан ус хэмнэх засвар, анхааруулга хийснээр усны хэмнэлттэй ажиллаж байна.
  3. Мод үржүүлгийн газарт 3-4 төрлийн мод үржүүлж байна. Цэцэг, мод жимсний үрсэлгээ- гүзээлзгэнэ, хайлаас бургас, сухай, буйлс
  4. Сургуулийн дотор талд байгальд ээлтэй орчныг бүрдүүлэх, эко байх, байгаль орчныг хамгаалах санааа сэдэл өгөхөөр орчин бүрдүүлсэн.
  • Усан оргилуур, дельфин хөшөө
  • Шатны доод талд байгалийн зураг зурсан.
  • Мод тарьсан, цэцэгжүүлсэн.
  • Дугуйн зогсоол хийсэн.
  1. Орон нутгийн хөрсний төлөв байдлын шинжилгээ, судалгааны ажил хийсэн.
  • УЦУОШТ-тэй хамтран хөрсөнд термометр багажаар хэмжилт хийсэн.
  • Нүүрстөрөгчийн ул мөр тооцоолсон. /Ус, Тээвэр, хог хаягдал, эрчих хүч/

Цаашдаа орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах саналтай.

  1. Ангилан ялгах хогийн сав нийлүүлэх /2-3 төрөл/
  2. Био ялзмаг нийлүүлэх
  3. Байгууллага байгууллагатаа туслая аян
  4. Хамтарсан сургалтууд хийх /Мод тарьж арчлах, хог хаягдлыг ангилан ялгах гэх мэт/
    Loader Loading...
    EAD Logo Taking too long?
    Reload Reload document
    | Open Open in new tab

    Файлыг татаж үзэх [564.21 KB]

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here