Био техникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

0
140

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дархан цаазат ховор амьтан болох аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгөх /биотехник/ арга хэмжээг Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд 2021 оны 01 дүгээр сарын 25 өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв болон Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна Галсангийн Майнбаяр ахлагчтай Сүмбэр сумын 5 дугаар багийн малчид, нөхөрлөлийн гишүүдтэй хамтран нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй уг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Уг арга хэмжээний хүрээнд 100 боодол өвс, 1 тонн хужрыг бэлтгэж, зэрлэг амьтдын байршиж буй 15 байршил газруудад тараан байрлуулж, өвс, хужир тараан байршуулсан /Биотехникийн арга хэмжээ/ газруудад бэлчээрийн малаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here