Жорлонгоо өөрчилье өдөрлөг зохион байгуулав.

0
77

ГОВЬСҮМБЭР АЙМАГ БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

“ЖОРЛОНГОО ӨӨРЧИЛЬЕ” АЯНЫ ТАЙЛАН

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас  “Жорлон” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөрс хамгаалах, гэр хороолол, авто замын дагуух үйлчилгээний байгууллагын нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн техник, технологийн оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох зорилготойгоор дараах арга хэмжээ зохион байгуулсан.

Эрх зүйн үндэслэл:

  • Байгаль орчныг хамгаалах тухай хууль
  • Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хууль
  • Эрүүл ахуйн тухай хууль
  • Алсын хараа 2050, Шинэ сэргэлтийн бодлого
  • Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх тван жилийн үндсэн чиглэл
  • Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр

Хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын иргэн, аж ахуйн нэгж. Нийт 293 хүн хамрагдсан.

Хамтран ажиллсан байгууллагууд: Аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, орон нутгийн Илчит сансар ХХК, Жавхлант Аривжих ХХК, Улаанбаатар хотоос Эколос ХХК, Пластик центр ХХК, Jondoo ХХК, Дулаан эрчим ХХК, BOLOR STORE, Орон нутгийн ХААН, ТӨРИЙН банкны салбар

“Жорлонгоо өөрчилье” аянд 8 аж ахуйн нэгж, 2 банк хамтран ажиллаж, нийт 293 хүн хамрагдсан байна. Дараах арга хэмжээ зохион байгуулсан. 

  1. Боржигин чуулгын гадна талбайд “Жорлонгоо өөрчилье” өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр 160 гаруй иргэдэд мэдээлэл өгч, сурталчилгаа зохион байгуулсан. Үүнд:
  • Хямд өртгөөр стандартын жорлонтой болох боломжийн талаарх мэдээлэл
  • Нийтийн бие засах газрын тоо, хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх мэдээлэл
  • Сүмбэр сумын Төмөр замын дан байрны жорлонг иргэдийн оролцоотой өөрчилсөн мэдээлэл
  • Аймгийн хэмжээнд эко стандартын жорлон хийж Илчит Сансар ХХК, Жавхлант аривжих ХК, Төмөр хийц зэрэг компаниуд мэдээлэл, сурталчилгаа
  1. Сүмбэр сумын 3-р баг шинэ суурьшлийн бүсэд шинээр хашаа барьж буй 83 айл өрхүүдээр орж гарын авлага тараасан. Гэр хороололд байгаа өрхүүдийн жорлонг өөрчлөх арга хэмжээг эрчимжүүлэхэд шаардлагатай байгаа тухай мэдээлэл өгсөн.
  2. Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй 12 шатахуун түгээх станциудыг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгох талаар улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгсөн.
  3. Иргэдийн ухамсарт нөлөөлөх видео шторк, нэвтрүүлэг контентийг бэлтгэж олон нийтийн цахим сувгаар идэвхитэй сурталчилсан. Говьсүмбэр телевизтэй хамтран хашаандаа нүхэн жорлонгоо стандартын болгож, сайн жишиг тогтоож бусдад үлгэрлэл болж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилготой Жорлонгоо өөрчилье нэвтрүүлэг хийсэн. Нэвтрүүлэгт нийт 6 өрх, 1 аж ахуйн нэгж хамрагдсан.
  4. ХААН, ТӨРИЙН банкнууд өдөрлөгийн үеэр ажиллаж, иргэдэд байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авахад ногоон зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч, 2 иргэн ногоон зээлд хамрагдахаар болсон.
  5. Сүмбэр сумын 1-р баг Төмөр замын дан байрны жорлонг иргэдийн оролцоотой өөрчилсөн .
  6. Аймгийн нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд оршиж байгаа айл өрхийн хөрс болон гүний усыг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон, угаадасны нүхийг ашиглалтаас гаргах мэдээлэл гарын авлагыг Тэрэгтийн усан хангамжийн эх үүсвэрт байгаа айлуудад тараасан.
  7. Бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаа:
Байгууллага Бүтээгдэхүүний худалдаа, мэдээлэл
1 Илчит сансар ХХК Бетонон кольцо худалдаа /нүх ухаад зольцоо суулгах үйлчилгээний мэдээлэл/
2 Жавхлант аривжих ХХК Модон бүхээг худалдаа /Модон бүхээг байршуулж, мэдээлэл өгсөн/
3 Пластик центр ХХК Хувцанцар дахин боловсруулсан кольцо худалдаа /Мэдээлэл танилцуулга /, ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл
4 JONDOO ХХК Стандартын жоолонгийн үйлчилгээ үзүүлэх мэдээлэл, үнийн санал, гарын авлага
5 Эколос ХХК 3-30 хүний ахуйн бохир цэвэрлэх төхөөрөмж. Саарал ус ашиглах ТОПАС төхөөрөмж сурталчилгаа, гарын авлага ногоон зээлд хамрагдах мэдээлэл
6 BOLOR store ЖИГА нүхэн жорлонгийн ашигтай бактери буюу лагийг багасгах, эвшүй үнэр дарах бүтээгдэхүүн худалдаа
7 ХААН, ТӨРИЙН банк  Ногоон зээлийн мэдээлэл, зээлийн судалгаа газар дээр нь өгсөн.

 

Үр дүн:

Бид байгаль дэлхийгээ хайрлах энгийн үйлдлийг хэрэгжүүлдэггүй. Уг нь амархан. Тухайлбал:

  • Байгаль орчныг хамгаалах үйл ажиллагаанд нэгдэх
  • Угаадсаа гудамжинд асгахгүй байх
  • Хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоо өөрчлөх
  • Сайжруулсан зуух, хэмнэлттэй түлш хэрэглэх
  • Гудамжинд болон байгальд ил задгай бие засахгүй байх гэх мэт

Аймгийн хөрсний хүнд металын бохирдлын шинжилгээгээр Хар тугалга, Цайрын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээсээ хэтэрсэн, бусад бохирдуулагч элементүүд зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгаа боловч  энэ нь бохирдуулаагүй гэсэн үг биш юм. Хөрсний нянгийн бохирдлын шинжилгээгээр бүх нянгийн тоо, E.Coli-н титр CI.prefringens-ийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа бөгөөд хөрсний ариун цэврийн үнэлгээгээр “Их бохирдолтой” гэсэн үзүүлэлттэй байгаа юм. Аймгийн төвүүдийн суурьшлын бүсэд хийсэн шинжилгээний дүн – 47.6% нь их, дунд бохирдолттой гэж гарсан. Энэ бүхнийг иргэд, байгууллагуудад олйгуулан хөрс бохирдуулахгүй нүхэн жорлонгүй байх мэдээлллийг олон хэлбэрээр сурталчилсан.

  1. Жорлонгоо өөрчилсөн өрх, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдсэн. Айл өрхүүдээр гарын авлага тараж явахад 23 өрх хөрс бохирдуулахгүй стандартын доторлогоотой жорлон шинээр барьсан. 1 иргэн, 1 аж ахуйн нэгж саарал ус ашигах ТОПАС төхөөрөмжтэй болсон байна.
  2. Мэдээлэл сургалт сурталчилгаа зохион байгуулж, гарын авлага тарааж, видео, шторкийг бүхий л хэлбэрээр түгээж сурталчилснаар аймгийн иргэд хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоо хэрхэн өөрчлөх, нүхэн жорлонгийн хор уршиг, өөрчлөх боломжийн талаар мэдээлэл, ойлголттой болсон.
  3. 2 иргэн ХААН, Төрийн банкны ногоон зээлд хамрагдсан.

 

 

 

Тайлан бичсэн:

 

Ахлах мэргэжилтэн                           Б.Гандулам

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Жорлонгоо өөрчилье” аяны үйл ажиллагааны зураг:

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here