Дотоод хяналт шалгалтын тайлан

0
138

ТӨРИЙН  АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨВЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД ДОТООД ХЯНАЛТ ХИЙСЭН ТАЙЛАН

2023.03.29

Дотоод хяналт шалгалтад хамрагдсан объект : Байгаль орчин, аялал жуулчлалын  газрын албан хаагчид, сумын байгаль хамгаалагч нар

Дотоод хяналт шалгалтын хугацаа:

Энэхүү дотоод хяналтын зорилго нь Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлогын зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг сайжруулах, төлөвлөлт, албан хаагчдын албан хэрэг зохион бүрдүүлэлт, ажлын зохион байгуулалт, бодлогын баримт бичгийг хяналтанд авсан байдалд дотоод хяналт хийх, зөвлөн туслах, илэрсэн зөрчлийг арилгахад чиглэнэ.

Газрын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэв.

Хяналт шалгалтанд газрын нийт 4 мэргэжилтэн, нягтлан бодогч,  2 байгаль хамгаалагч хамрагдсан.

Хяналт шалгалтыг ярилцлага, баримт бичгүүдийг үзэж танилцах, зөвлөн туслах, холбогдох баримтуудыг татан авч үзэж шинжлэх зэрэг арга зүйг ашигласан.

Албан хаагчдын бичиг баримтын эмх цэгц, төлөвлөлтийг 4 үзүүлэлтээр 1-5 оноогоор үнэлсэн. Нийт 20 оноо авна.

Нэрс Албан тушаал Төлөвлөлт Бичиг баримтын эмх цэгц Бодлогын бичиг баримтуудыг хяналтанд авсан байдал Авсан оноо
Хууль, журмын хавтас Судалгаа, мэдээллийн сан
1 Ц.Цэрэнчимэд Нягтлан бодогч 5 5 5 15
2 Э.Дашжаргал Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газар нутаг, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн 4 2 2 2 10
3 М.Номинзул Ой, цөлжилт, биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн 4 2 2 2 10
4 Н.Намуунцэцэг Байгаль орчны үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэн 4 3 3 3 13
5 Н.Маралгуа Хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн гамшиг, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн 4 3 3 3 13
6 С.Түмэндэлгэр Сүмбэр сумын байгаль хамгаалагч 3 3

 

Төрийн албан хаагчдын төлөвлөлтөнд дараах нийтлэг алдаа байна.

  1. Зарим арга хэмжээг хэт ерөнхий төлөвлөсөн.
  2. Бодлогын баримт бичгүүдийн уялдааг сайн ойлгоогүй.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 тоот тушаалын 5 дугаар хавсралт “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах аргачлал”-ын 1.1. “Бодлогын баримт бичиг болон хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилт, арга хэмжээ”-г хэрэгжүүлэх зорилгоор тухайн албан хаагч гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээг тодорхойлохдоо дараах арга зүйг мөрдлөг болгоно. Үүнд:  1.1.2. Бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан ижил нэршилтэй, ижил утгатай, бие биеэ агуулсан утгатай зорилт, арга хэмжээг нэгтгэж, нэг арга хэмжээ болгон тодорхойлох; 1.1.3. Гүйцэтгэлийн зорилт болон зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээ хоорондын уялдааг хангах; гэж заасныг баримтлан төлөвлөсөн.

Арга хэмжээний шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг улирлаар тодорхойлсон.

Дээрх зааврыг уншиж тайлагналтаа сайжруулах шаардлагатай.

Албан хаагч бүрээр танилцуулъя.

Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газар нутаг, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Э.Дашжаргал

Шалгуур үзүүлэлт Тайлбар
Төлөвлөлт Төрийн албан хаагчийн төлөвлөлт дунд зэрэг. 2023 он байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд орсон арга хэмжээг нарийвчилсан. Цаашид сайжруулах шаардлагатай.

Албан тушаалын тодорхойлолтонд заасан аялал жуулчлалын бүртээгдэхүүн үйлчилгээг сайжруулах, сургалт, судалгааны ажил зохион байгуулах гэсэн арга хэмжээ дутуу тусгагдсан.

Тайлагналт Сарын мэдээний байдалд үнэлэлт өгсөн. 1-3 сарын мэдээнд зарим ажлуудыг дутуу тайлагнасан. /Цахим мэдээлэл/  Үг үсэг, найруулгын алдаатай.
Баримт бичгийн эмх цэгц Ажлын хавтасуудтай. /Өөртэй холбоотой баримт бичиг./

Мэдээллийн сан үүсгэсэн.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийг хяналтанд авсан байдал Өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгүүдийг хяналтанд авч жагсаалт гаргах зөвлөмжийг 1 хоногийн хугацаатай өгч, хэрэгжүүлсэн.
Ололт, дутагдал Ололт:

1.    Ажлын хавтаснуудыг монгол бичгээр хаягласан.

2.    1 постер хийсэн

3.    Аялал жуулчлалын салбарын уулзалт зохион байгуулсан.

Зөвлөмж 1.    Гадагшаа чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг сайжруулах

2.    Дотоод сургалтыг тогтмолжуулах

3.    Төлөвлөгөөний хавтастай болох

4.    Шинэлэг ажил санаачилан хэрэгжүүлэх

 

Ой, цөлжилт, биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номинзул

Шалгуур үзүүлэлт Тайлбар
Төлөвлөлт Төрийн албан хаагчийн төлөвлөлт дунд. Цаашид сайжруулах шаардлагатай.  Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан Цөлжилтийн судалгаа, хөрсний бохирдлын байдалд дүн шинжилгээ хийж, нөхөн сэргээлт хийх, бэлчээрийн даац, хадлангийн талбайн судалгаа хийх, хяналт тавих, байгалийн ургамал нөхөн сэргээх тарималжуулах, байгалийн нөхцөлд нь зориудаар үржүүлэх талаар мэдээллээр хангах зэрэг арга хэмжээг уялуудлан хэрэгжүүлэх шаардлагатай.
Тайлагналт Сарын мэдээний байдалд үнэлэлт өгсөн. 1-3 сарын мэдээнд зарим ажлуудыг дутуу тайлагнасан. Үг үсэг, найруулгын алдаатай.
Баримт бичгийн эмх цэгц Ажлын хавтасуудтай. /Өөртэй холбоотой баримт бичиг./

Судалгаа, мэдээллийн сан үүсгэсэн.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийг хяналтанд авсан байдал Өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгүүдийг хяналтанд авч жагсаалт гаргах зөвлөмжийг 1 хоногийн хугацаатай өгч, хэрэгжүүлсэн.
Ололт, дутагдал Ололттой тал:

–          Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжилтийг зохион байгуулахад газрын төлөвлөлт, зураглал маш сайн хийж байгаа. Төлөвлөлт хийсэн.

–          Биотехникийн арга хэмжээ авсан.

Зөвлөмж 1.    Гадагшаа чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг сайжруулах

2.    Дотоод сургалтыг тогтмолжуулах

3.    Төлөвлөгөөний хавтастай болох

4.    Шинэлэг ажил санаачилан хэрэгжүүлэх

 

Байгаль орчны үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Намуунцэцэг

Шалгуур үзүүлэлт Тайлбар
Төлөвлөлт Төрийн албан хаагчийн төлөвлөлт дунд. Цаашид сайжруулах шаардлагатай.  Албан тушаалын тодорхойлолтод тусгагдсан Цөлжилтийн судалгаа, хөрсний бохирдлын байдалд дүн шинжилгээ хийж, нөхөн сэргээлт хийх, бэлчээрийн даац, хадлангийн талбайн судалгаа хийх, хяналт тавих, байгалийн ургамал нөхөн сэргээх тарималжуулах, байгалийн нөхцөлд нь зориудаар үржүүлэх талаар мэдээллээр хангах зэрэг арга хэмжээг уялуудлан хэрэгжүүлэх шаардлагатай.
Тайлагналт Сарын мэдээний байдалд үнэлэлт өгсөн. 1-3 сарын мэдээнд зарим ажлуудыг дутуу тайлагнасан. Үг үсэг, найруулгын алдаатай, зураг байхгүй. .
Баримт бичгийн эмх цэгц Ажлын хавтасуудтай. /Өөртэй холбоотой баримт бичиг./

Судалгаа, мэдээллийн сан үүсгэсэн.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийг хяналтанд авсан байдал Өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгүүдийг хяналтанд авч жагсаалт гаргах зөвлөмжийг 1 хоногийн хугацаатай өгч, хэрэгжүүлсэн.
Ололттой тал Ололттой тал:

 

Зөвлөмж 1.    Гадагшаа чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг сайжруулах

2.    Дотоод сургалтыг тогтмолжуулах

3.    Төлөвлөгөөний хавтастай болох

4.    Шинэлэг ажил санаачилан хэрэгжүүлэх

Хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн гамшиг, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Маралгуа

Шалгуур үзүүлэлт Тайлбар
Төлөвлөлт Төрийн албан хаагчийн төлөвлөлт дунд. 2023 он байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд орсон арга хэмжээ, албан хаагчийнхтай давхцсан. Нөхөн сэргээлт, газрын хэвлийн ашиглалтанд хяналт тавих арга хэмжээг Байгаль орчны үнэлгээ, усны асуудал хариуцсан мэргэжилтэнтэй хамтран уялдаатай төлөвлөх.
Тайлагналт Сарын мэдээний байдалд үнэлэлт өгсөн. 1-3 сарын мэдээнд зарим ажлуудыг дутуу тайлагнасан. Үг үсэг, найруулгын алдаатай.
Баримт бичгийн эмх цэгц Ажлын хавтасуудтай. /Өөртэй холбоотой баримт бичиг./

Мэдээллийн сан үүсгэсэн.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийг хяналтанд авсан байдал Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгүүдийг хяналтанд авсан. Өөрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хавтасандаа хийсэн.

 

Ололттой тал –          Санаачилгаараа 4 төрлийн постер хийж байршуулсан.

–          Журмуудыг эмхэтгэн гарын авлага боловсруулсан.

–          Хог хаягдлын талаар сургалтын РР шинэчилж сургалт хийсэн.

–          Хог хаягдлыг ангилан ялгах шинэ санаануудыг олж судалгаа хийсэн.

–          Сургуулиудын дунд хог ангилан ялгах уралдаан зарласан.

Зөвлөмж 1.    Дотоод сургалтыг тогтмолжуулах

 

 

            Нягтлан бодогч Ц.Цэрэнчимэд, архив, бичиг хэргийн эрхлэгч С.Саранчимэг, байгаль хамгалагч С.Түмэндэлгэр  төлөвлөгөө батлуулсан.

 

 

Тайлан гаргасан:

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүний нөөц, дотоод ажил хариуцсан

ахлах мэргэжилтэн                                                                       Б.Гандулам

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨРИЙН  АЛБАН ХААГЧДЫН ТӨЛӨВЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТАНД

                                       ХИЙСЭН ДОТООД ХЯНАЛТЫН ЗӨВЛӨМЖ

2023.03.28

Газрын даргын 2023 оны 3 сарын 14-ний өдөр  баталсан удирдамжийн хүрээнд төрийн албан хаагчдын төлөвлөлт, тайлагналт, ажлын зохион байгуулалтанд хийсэн  хяналт шалгалтын ажлын үр дүнгээр дараах зөвлөмжийг хүргүүлж  байна.  Хагас, бүтэн жилийн ажлыг дүгнэхэд зөвлөмжийн хэрэгжилтийг харгалзана. Зөвлөмжийн хэрэгжилтийг 5 сарын 25-нд  тайлагнана уу?

Зөвлөмж Хэрэгжүүлэх хугацаа
1 Гадагшаа чиглэсэн мэдээлэл, сурталчилгааг сайжруулах  

 

5 сарын 25 хүртэл

2 Дотоод сургалтыг тогтмолжуулах
3 Шинэлэг ажил санаачилан хэрэгжүүлэх
4 Идэвхитэй, хариуцлагатай байх
5 Тайлагналтанд онцгой анхаарч, өмнөх мэдээ, тайлангуудыг уншиж судлах, өмнөх зөвлөмжийг хэрэгжүүлэх

 

Зөвлөмж өгсөн:

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, хүний нөөц, дотоод ажил хариуцсан

ахлах мэргэжилтэн                                                     Б.Гандулам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here