2023 оны 4 сарын мэдээ

0
102

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Байгууллагын шуурхай хурлыг 2 удаа зохион байгуулж, өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааг хэлэлцэх, ажил эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, үйл ажиллагаатай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна. Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд үр дүнг нэгтгэж байна.

Удирдах ажилтны шуурхай хуралд 2 удаа оролцож, үүрэг даалгаврын биелэлтийг 2 удаа хүргүүлсэн.

Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системд /ERP/ байгууллагын албан хаагчдыг бүрэн бүртгэж, ирсэн болон явуулсан бичиг бүртгэх, үүрэг даалгавар, мэдээлэл солилцох, өргөдөл гомдол шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд өдөр тутам ашиглаж байна.

Хүний нөөцтэй холбоотой тушаал 1 гарсан.

Санхүүгийн үйл ажиллагаа: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 3 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, бусад тайлан мэдээ, холбогдох гэрээ, тушаал бүхий мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан.

Архив, албан хэрэг хөтлөлт: Байгууллагад тус хугацаанд ирсэн албан бичиг 14, хариутай бичиг 4, хариутай бичгийн шийдвэрлэлт 100 хувь. Явуулсан албан бичиг 24, эргэж ирэх харуутай бичиг 3.  Ирсэн, явуулсан бичгийг скайнердан программд оруулан ажиллаж байна. Өргөдөл, гомдол ирээгүй.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын хүрээнд:

Байгууллагын 2023 оны дотоод хяналтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдын төлөвлөлт, бодлогын бичиг баримтын хяналтанд авсан байдал, ажлын зохион байгуулалтанд дотоод хяналт хийж зөвлөмж өгсөн.

Авлигын эсрэг үйл ажиллагаа: Нийтийн албан тушаалтны хориглох зүйл гарын авлага хийж албан хаагчдад тараасан. Аймгийн ЗДТГ-т 2023 оны 4 сарын байдлаар Авлигын эсрэг үйл ажиллагааны товч мэдээлэл хүргүүлсэн.

Мэдээлэл, сургалт, сурталчилгаа: Байгууллагын ил тод байдлыг хангах хүрээнд байгууллагын facebook болон цахим хуудсанд 3  мэдээлэл байршуулж, 30 гаруй мэдээлэл шэйрлэж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн.

Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Говьсүмбэр аймагт тээвэр ложистикийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах чиглэлээр аймаг орон нутгаас зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтанд оролцож, хүрээлэн буй орчны доройтлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хамтран ажиллах чиглэлээр илтгэл тавьж, оролцогч компаниуд тулгамдаж  буй асуудлуудыг шийдвэрлэхээр орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах Нийгмийн хариуцлагын гэрээ байгууллаа.

Сүмбэр сумын 2-р багийн Иргэдийн нийтийн хуралд “Орчны бохирдлыг бууруулах хүрээнд төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, орон нутагт анхаарах зүйл, цаашдын хамтын ажиллагаа“ сэдвээр мэдээлэл өгч, хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоо өөрчлөх уриалгад иргэд нэгдэж, мэдээлэл солилцсон. Нийт 220 гаруй иргэд хамрагдсан.

Хүрээлэн буй орчны бохирдол, газрын асуудлын хүрээнд:

БОАЖС-ын 2023 оны 02 дугаар албан даалгаврынхэрэгжилтийн тайланг сар бүр хүргүүлж, 4 сарын хэрэгжилтийн тайланг 2023.04.24-ны өдөр хүргүүлэв. Улсын чанартай авто зам дагуух мал амьтны сэг зэм болон хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, сумын төвд нийтийн цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг сум тус бүр зохион байгуулсан.

Сүмбэр сум: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 02 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд  Сүмбэр суманд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэж, нүхэнд түрж тэгшилэн ариутгаж булшлав.

Сүмбэр сумын 4, 5, 6-р багийн нутаг дэвсгэрт үүссэн сэг зэмийг цэвэрлэж, 650 орчим бог мал, нийт 210 тн малын сэг зэмийг Мал эмнэлгийн газартай хамтран ариутгал халдваргүйтгэл хийж, булшилж дарсан. Энэхүү ажилд аймгийн Отрын бүсийн захиргаа, Ус-Ду ОНӨҮГ, Тохижилт Сүмбэр ОНӨҮГ, малчид хамтран, 3 техник хэрэгсэл 40 гаруй хүн ажилласан.

Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшлийн 48 байгууллага 50 метр орчмын талбай, нийтийн эзэмшлийн хуваарьт талбайн цэвэрлэгээг 14 хоног тутам тогтмол зохион байгуулж ажиллаж байна. Цэвэрлэгээний үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, Хоггүй сүмбэр нэгдсэн групп ажиллуулж байна.

Шивээговь сум: Шивээговь сумын 10 байгууллага ойр орчмын 50-100 м буюу нийт 2,8 га талбайн 2 тн хог цэвэрлэж, цэвэрлэсэн хог хаягдлаа ангилан 100 гаруй хуванцруудыг дахивар авах цэгт тушаасан.

Зам дагуу малын сэг зэмийг цэвэрлэж, 2 тн малын сэг зэмийг мал эмнэлэгийн газартай хамтран ариутгал халдваргүйтгэл хийж булшлав.

 Баянтал сум: Сумын ЗДТГ-ын даргын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 тоот албан бичгийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээний хуваарь гаргаж, төр, хувийн хэвшлийн байгууллагуудыг оролцуулан нийтийн их цэвэрлэгээг 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулсан. 621-р хэсэг, 14-р зөрлөгийн нүхэн жорлонгийн дэргэдэх хогийн цэгийн, хог болон ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэсэн. Нийт 6 тн хог хаягдлыг цэвэрлэн хогийн цэгт төвлөрүүлсэн

Ерөнхий боловсролын сурагчдад хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, гэр бүлийнхэндээ үлгэр жишээ үзүүлэх, бусдад нөлөөлөх, ангилсан хогоо дахиварт тушаах, хог хаягдлын хор уршиг, түүнийг багасгах арга замд сургах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтарсан удирдамжаар Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Зөв дадал, эерэг өөрчлөлт- Ногоон ирээдүй” сэдэвт хаврын аянг зарлаж, Эко өртөө арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар албан бичгээр Худалдаа үйлчилгээний томоохон аж ахуй нэгжүүдэд нэгдсэн загвар бүхий ангилан ялгах хогийн сав байршуулах, Үүсэх хог хаягдлыг импортлогч нь хариуцах зарим бүтээгдэхүүнийг эргүүлэн худалдан авах, Аж ахуйн нэгж байгууллагын хөрс бохирдуулагч нүхэн жорлонг буулгах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулж ажиллах талаар сумдад чиглэл хүргүүлсний дагуу Баянтал сум нийтийн эзэмшлийн газар 10 байршилд ангилан ялгах хогийн сав байршуулсан.

Ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Модонд хэлбэржүүлэх, залуужуулах, цэвэрлэгээний огтлол хийх тухай сургалтыг Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнд  зохион байгууллаа.

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд аймгийн болон Баянтал, Шивээговь сумдад нийт 10 байршилд 32000 ш мод тарих газрын байршлуудыг газар дээр нь төлөвлөлт хийж, нэгдсэн зураглал гаргасан.

Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлсэн арга хэмжээ:

2023 онд зохион байгуулах  Ммонгол сакура буйлс цэцэглэх хавар” эвент арга хэмжээний ажлын хэсгийн хуралдаан зохион байгуулж, хуралд Аймгийн засаг даргын орлогч Б.Наранбаатар, АЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Хонгор, Соёл Урлагийн газрын дарга Б.Энхтөр, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны Э.Түвшинзаяа, Баянтал сумын Засаг дарга Б.Ганбаяр, Сүмбэр сумын Тамгын Газрын дарга Нармандах, Аймгийн Аялал жуулчлалын холбооны тэргүүн Ч.Болормаа, Боржигин голомт жуулчны баазын захирал Ц.Дашдулам, Дуу бүжгийн боржигин чуулгын дарга Ц.Цэнджав, Боржигин өв музейн мэргэжилтэн М.Уянга нарын оролцож, бэлтгэл ажлын төлөвлөгөөг батлав.

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Ус ашиглагч байгууллагуудын ус ашиглалтын байдалд хяналт тавих зорилгоор Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаатай хамтарч томоохон ус ашиглагч болох “Шивээ Овоо” ХК-ийн хүрэн нүүрсний уурхайн ус шүүрүүлэлтийн худгууд, “Эм Си Ти Ти” ХХК-ийн “Жонш баяжуулах үйлдвэр”-ийн худгуудад  лац тавьж ажилласан.

Аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Аргал ойл” ХХК, “Шинэ Монгол магнетит” ХХК-ийн 2023 оны ус ашиглуулах дүгнэлт, Шивээговь сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдэд Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж дүгнэлтийг тус тус хүргүүлсэн.

2023 оны 03 сарын 24-ны өдөр Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганд оролцсон.

Байгаль орчны мэдээллийн сангийн eic.mn цахим сангийн статистик мэдээллийн санд Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн 2022 оны мэдээг БОХ 1.3 маягт, усны нөөц, хомсдол, хамгааллын мэдээг БОХ 2.1 маягт, ус ашиглалтын мэдээг БОХ 2.2 маягтын дагуу бүрэн оруулж дууссан.

Бусад үйл ажиллагаа:

Дэлхийн банкнаас Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Монгол улсад уур амтсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицоход чиглэсэн Байгальд суурилсан шийдлийн талаархи судалгааны ажлыг 5 аймагт хийж байгаа бөгөөд манай аймаг тус судалгаанд хамрагдан ажиллаж байна. Дэлхийн банкны судалгааны баг 2023 оны 4 сарын 19-ны өдөр манйа аймагт ажиллаж, аймгийн цөлжилт, газрын доройтлын байдал, булаг шандны хамгаалал, хамгаалалтын ойн зурвас зэрэг шаардлагатай мэдээлэл солилцож, газар дээр нь бодит байдалтай танилцлаа.

Дотоод сургалт: Байгуулагын албан хаагчдад Цахим Монгол бичгийн сургалтыг зохион байгуулсан.

Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн                              Б.Гандулам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here