2023 оны 3 сарын мэдээ

0
87

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 ОНЫ 3 ДУГААР САРЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Байгууллагын шуурхай хурлыг 2 удаа зохион байгуулж, өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааг хэлэлцэх, ажил эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, үйл ажиллагаатай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна. Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд үр дүнг нэгтгэж байна.

Удирдах ажилтны шуурхай хуралд 2 удаа оролцож, үүрэг даалгаврын биелэлтийг 2 удаа хүргүүлсэн.

Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системд /ERP/ байгууллагын албан хаагчдыг бүрэн бүртгэж, ирсэн болон явуулсан бичиг бүртгэх, үүрэг даалгавар, мэдээлэл солилцох, өргөдөл гомдол шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд өдөр тутам ашиглаж байна.

Хүний нөөцтэй холбоотой тушаал 1 гарсан.

Санхүүгийн үйл ажиллагаа: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 2 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, бусад тайлан мэдээ, холбогдох гэрээ, тушаал бүхий мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан.

Архив, албан хэрэг хөтлөлт: Байгууллагад тус хугацаанд ирсэн албан бичиг 14, хариутай бичиг 4, хариутай бичгийн шийдвэрлэлт 100 хувь. Явуулсан албан бичиг 24, эргэж ирэх харуутай бичиг 3.  Ирсэн, явуулсан бичгийг скайнердан программд оруулан ажиллаж байна. Өргөдөл, гомдол ирээгүй.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналтын хүрээнд:

Байгууллагын 2023 оны дотоод хяналтын төлөвлөгөөний дагуу албан хаагчдын төлөвлөлт, бодлогын бичиг баримтын хяналтанд авсан байдал, ажлын зохион байгуулалтанд дотоод хяналт хийж зөвлөмж өгсөн.

Авлигын эсрэг үйл ажиллагаа: Нийтийн албан тушаалтны хориглох зүйл гарын авлага хийж албан хаагчдад тараасан. Аймгийн ЗДТГ-т 2023 оны 3 сарын байдлаар Авлигын эсрэг үйл ажиллагааны товч мэдээлэл хүргүүлсэн.

Мэдээлэл, сургалт, сурталчилгаа: Байгууллагын ил тод байдлыг хангах хүрээнд байгууллагын facebook болон цахим хуудсанд 8  мэдээлэл байршуулж, 40 гаруй мэдээлэл шэйрлэж, олон нийтэд мэдээлэл хүргэсэн.

Дэлхийн усны өдөр, Олон улсын ойн өдөрийг тохиолдуулан Биеийн тамир, спортын газар,  Боржигин өв музей, Номын сангийн албан хаагчдад “Мод тарих, арчлах заавар, зөвлөмж, мод тарихын ач холбогдол”, “Цэнхэр алт ус-Усны зохистой хэрэглээ”, “Хог хаягдлыг ангилан ялгах арга зүй” сэдэвт сургалт, Политехникийн коллежид усалгааны шинэ технологи нэвтрүүлж буй байдалтай танилцаж, ойн нөхөн сэргээлтийн ангийн оюутнуудад “Мод тарих, арчлахад орон нутагт тулгарч буй бэрхшээл, орон нутгийн онцлогт тохирсон мод бут тарихад анхаарах асуудал” сэдэвт сургалтыг сум дундын Ойн ангитай хамтран зохион байгууллаа.

Хүрээлэн буй орчны бохирдол, газрын асуудлын хүрээнд:

“Эрүүл аюулгүй- Цэвэр орчин” бүрдүүлэх арга хэмжээний тухай 2023 оны 02 албан даалгаврын хүрээнд аймгийн хэмжээнд төлөвлөгөө гарган хэрэгжүүлэн ажиллаж байна.

Улсын чанартай авто зам дагуух мал амьтны сэг зэм болон хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, сумын төвд нийтийн цэвэрлэгээ хийх зэрэг ажлуудыг сум тус бүр зохион байгуулсан.

Сүмбэр сум: 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Саруул харгуй” ХХК улсын чанартай авто зам дагуу үхэж хорогдсон 8 малын сэг зэм, хог хаягдлыг цэвэрлэн Мал эмнэлгийн газартай хамтран ариутгал хийж төвлөрсөн хогийн цэгт дарж булшилсан.

Шивээговь сум: Шивээговь сумын Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/28 дугаар захирамжийн дагуу 2023 оны 03 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд, сэг зэм устгалын ажлыг Шивээговь сумаас хаялга нуур, хаялга нуураас 21-р зөрлөг, 21-р зөрлөгөөс 22-р зөрлөг, 22-р зөрлөгөөс Шивээговь сум, Шивээговь сумаас засмал зам өехий, өехий-хусмал зам- 22р зөрлөг, 22-р зөрлөгөөс Шивээговь сум, шивээговь сумаас 4 нүхэн гүүр-төмөр зам, төмөр замаас хогийн цэг, Босоо тэнхлэгийн автозам дагуух, түр буудаллах цэг, сумын угтах хаалганы хүртэл маршрутаар зохион байгуулсан. 5 албан хаагч, 2 туслах ажилтан, 2 техник хэрэгсэлтэйгээр нийт 700 километр явж, хонь 15, үхэр 9, адуу 7, ямаа 11, зээр 29, нийт 71 малын сэг зэмд халдваргүйжүүлэлт хийн булж устгасан.

Мөн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 3/111 тоот албан бичгийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээний хуваарь гарган, цэвэрлэгээг зохион байгуулж, нийт 15 аж ахуй нэгж байгууллагын 45 ажилтан албан хаагч оролцсон. Нийт 4,8 га талбайн 4 тн хог хаягдлыг  зөөж тээвэрлэн төв хогийн цэгт тээвэрлэсэн.

Баянтал сум: 2023 оны 03 сарын 14-ний өдөр нийт 120 км газар буюу А/01,01 зам дагуух хог болон 18,16,14 дүгээр зөрлөгүүд дээр байрлах хур хогыг цэвэрлэж ариутгасан. 03 сарын 15-ны өдөр төсөвт байгууллагууд ойр орчмынхоо 50м газрыг цэвэрлэсэн.

Сүмбэр суманд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ, цаашдын хамтын ажиллагаа, анхаарах асуудал сэдвээр уулзалт хийв. Уулзалтад сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, Байгаль орчны мэргэжилтэн, байгаль хамгаалагч, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг албан хаагч хамрагдсан. Уулзалтын үр дүнд хог хаягдлыг бууруулах, цэвэр, аюулгүй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн бодит арга хэмжээ төлөвлөж, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга ойрын үеийн бодлого үйл ажиллагаа танилцуулж, үүрэг чиглэл өгч, хамтран ажиллах гурвалсан гэрээ байгуулсан.

Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаа, сум дундын Ойн анги, Тохижилт сүмбэр ОНӨҮГ-тай хамтран Усан сан бүхий газар, түүний хамгаалалтын бүс буюу Цоорхой рашаан, Чойрын богд ууланд 4 тн хог хаягдлыг цэвэрлэж, 3 машин, 1 хог ачигч машин, 15 хүн хамтран ажиллав.

Ерөнхий боловсролын сурагчдад хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, гэр бүлийнхэндээ үлгэр жишээ үзүүлэх, бусдад нөлөөлөх, ангилсан хогоо дахиварт тушаах, хог хаягдлын хор уршиг, түүнийг багасгах арга замд сургах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтарсан удирдамжаар Ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Зөв дадал, эерэг өөрчлөлт- Ногоон ирээдүй” сэдэвт хаврын аянг зарласан.

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 56 дугаар албан бичгээр Худалдаа үйлчилгээний томоохон аж ахуй нэгжүүдэд нэгдсэн загвар бүхий ангилан ялгах хогийн сав байршуулах, Үүсэх хог хаягдлыг импортлогч нь хариуцах зарим бүтээгдэхүүнийг эргүүлэн худалдан авах, аж ахуйн нэгж байгууллагын хөрс бохирдуулагч нүхэн жорлонг буулгах ажлыг 2023 оны 05 дугаар сарын 15-ны дотор зохион байгуулж ажиллах талаар сумдад чиглэл хүргүүлсэн.

Хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх уриалга гарган хор уршиг, хүлээлгэх хариуцлага бүхий гарын авлага болосвсруулан 2 дугуй засвар, 98 иргэнд тарааж, цахимд сурталчилсан.

БОАЖСайдын албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Умард говийн гүвээт Халхын дундад талын сав газрын захиргаа, сум дундын Ойн анги,  Тохижилт сүмбэр ОНӨҮГ-тай хамтран Усан сан бүхий газар, түүний хамгаалалтын бүс буюу Цоорхой рашаан,  Чойрын богд ууланд 4 тн  хог хаягдлыг цэвэрлэж, 3 машин, 1 хог ачигч машин, 15 хүн хамтран ажиллав.

Шивээговь сумын дахивар авах цэгтэй танилцсан.

Ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд ажлын хэсэг хуралдуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

БОАЖЯ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран 21 аймаг, Нийслэлийн БОАЖГ-ын дарга нар болон Биологийн олон янз байдал, амьтны асуудал хариуцсан мэргэжилтэн 50 гаруй албан хаагчдыг хамруулан “Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах талаар төрөөс баримталж буй бодлого, хууль, эрх зүйн орчин болон зэрлэг амьтан аврах, асран хамгаалах арга аргачлал, зэрлэг амьтанд үзүүлэх мал эмнэлгийн үйлчилгээ, олон улсад хэрэгжүүлж буй сайн туршлагын талаар хэлэлцэх уулзалт, семинар зохион байгуулсан. Дарга, мэргэжлтэн хамрагдсан.

 Аялал жуулчлал, тусгай хамгаалалттай газар нутагт хэрэгжүүлсэн арга хэмжээ:

Аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран  “Аялал жуулчлалын салбарт зочлох үйлчилгээний байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтанд аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга, Соёл урлагийн газар, Боржигин өв музей, жуулчны бааз, зочид буудал, нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид,  гэрэл зурагчид, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид, нийт 20 хүн хамрагдсан. Уулзалтаар “2023-2025 оны Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Засгийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, түүний хэрэгжилт, орон нутагт аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүн, аймгийн Аялал жуулчлалын холбоотой хамтран ажилласан байдал, үр дүн, Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2023 оны аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө зэрэг мэдээлэл өгч, харилцан ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.  2023 онд аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах чиглэл, цаашид анхаарах асуудал, хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулан баталлаа.

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Иргэн аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 1 иргэнд цооног өрөмдөх зөвшөөрөл, 2 аж ахуйн нэгжид 2023 оны ус ашиглуулах дүгнэлтийг гаргаж хүргүүлсэн.

Бусад: Байгууллагын ойр орчсын 50 м газрын хог хаягдлыг цэвэрлэсэн.

Тайлан нэгтгэсэн: Ахлах мэргэжилтэн                    Б.Гандулам

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here