БОАЖГ-ын тайлан 2024 оны 1 сар

0
48

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2024 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

Удирдлага, зохион байгуулалтын талаар:         Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд: Байгууллагын шуурхай хурлыг 2 удаа зохион байгуулж, өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааг хэлэлцэх, ажил эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, үйл ажиллагаатай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна. Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд үр дүнг нэгтгэж байна.

Удирдах ажилтны шуурхай хуралд 2 удаа оролцож, үүрэг даалгаврын биелэлтийг 2 удаа хүргүүлсэн.

Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системд /ERP/ байгууллагын албан хаагчдыг бүрэн бүртгэж, ирсэн болон явуулсан бичиг бүртгэх, үүрэг даалгавар, мэдээлэл солилцох, өргөдөл гомдол шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд өдөр тутам ашиглаж байна.

Тус газрын 2 мэргэжилтэн зэрэг дэв ахиулсан.  Хүний нөөцийн мэдээ, тайлан болон сул орон тооны захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Говьсүмбэр аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдтай, аймгийн Засаг даргын байгуулах хамтран ажиллах гэрээний саналыг БОАЖЯ-нд 1 сарын 15-нд хүргүүлсэн.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс явуулсан шалгалтанд амжилттай хамрагдсан.

Санхүүгийн үйл ажиллагаа: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 12 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, бусад тайлан мэдээ, холбогдох гэрээ, тушаал бүхий мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан.

Жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогыг хийж гүйцэтгэн, өмч хамгаалах зөвлөлөөр хэлэлцсэн.

Дотоод хяналт: Аймгийн Хяналт-шинжилгээний үнэлгээний хэлтсийн жилийн эцсийн шалгалтанд амжилттай үнэлүүлсэн. Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр 90.4, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 95,4 үнэлэггээ авсан.

Архив, албан хэрэг хөтлөлт: Байгууллагад тус хугацаанд ирсэн албан бичиг 23, хариутай бичиг 9, хариутай бичгийн шийдвэрлэлт 100 хувь. Явуулсан албан бичиг 38.  Ирсэн, явуулсан бичгийг скайнердан программд оруулан ажиллаж байна.

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдлын хүрээнд:

Байгаль орчин, аялал жуулчлалын газар Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд Зэрлэг амьтны амьдрах орчныг тэтгэх зорилгоор өвөлжилт хүндэрсэн, цас ихтэй, зудын эрсдэлтэй байгааг харгалзан био техникийн арга хэмжээг авч ажиллалаа.  Уг арга хэмжээнд Сум дундын ойн анги, Чойрын богд уул орчмын ирдэвхтэн байгаль хамгаалагч нартай хамтарч нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй уг арга хэмжээг авч хэрэгжүүлж, тус арга хэмжээний хүрээнд зэрлэг амьтдын байршиж буй 5 байршил газруудад 43 боодол өвс, 200 кг хужир тараан байрлуулсан.

Мөн Сүмбэр сумын ЗДТГ 60 боодол өвс, 1.2 тн хужир, Чойр өртөө 10 боодол өвс тус тус тавьж өгсөн.

Цас ихтэй, зудын байдалтай, хүйтний эрч сулрахгүй, өвс тэжээл хомс байгаатай холбогдуулан манай аймгийн нутагт орж ирсэн 1 буга болон Чойрын богд ууланд 5 угалз, 6 хурга, 2 зээр хорогдсон.

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд: Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/479 дугаар тушаалаар батлагдсан “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн улсын нэгдсэн тоо бүртгэл явуулах журам”, аймгийн Засаг даргын 2023 оны А/308 дугаар захирамжийн дагуу Агаар бохирдуулагч эх үүсвэрийн нэгдсэн тоо бүртгэл явагдаж дууссан. Усан халаалтын 15-100кВт хүчин чадал бүхий зуухтай аж ахуйн нэгжүүдэд агаар орчны тооллого хийсэн.  Агаарын чанар сайжруулах бүсэд мөрдөх журмыг иргэд олон нийт, аж ахуйн нэгжүүдэд таниулах үүднээс 15 гарын авлага тараасан.

 

Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулах зохицуулалттай. 2024 онд идэвхи санаачилгатай хамтран ажилласан 11 идэвхитэн байгаль хамгаалагчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/110 дугаар тушаалаар батлагдсан “Идэвхитэн байгаль хамгаалагч ажиллуулах, ажлын үр дүнгээр нь урамшуулах журам”-ын дагуу нийт 5.0 сая төгрөгийн урамшуулал олгосон.

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд: 8 аж ахуйн нэгжийн Байгаль орчны менежтментийн төлөвлөгөөний тайланг хянаж баталгаажуулсан.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:            Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд дотоодын 124 аялагч, Солонгос улсын 4 жуулчин ирсэн байна.

Сургалт сурталчилгааны ажлын хүрээнд: “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал” сургалтын үр дүнд 2024 онд аялал жуулчлалын хүрээнд хамтран ажиллах Сүмбэр сумын 4-р багийн “Хамтын хүч” бүлэг  “Эхийн сүвэй баялаг” хоршоо, Тэвшийн хажуу ус хоршооны  3 малчин өрхтэй уулзалт хийж, НИТАЖ үйл ажиллагаа явуулах мэдээлэл танилцуулга хийж, тур операторуудтай холбож өгсөн.  Цахим хуудсанд 4 мэдээлэл, facebook-т 8 мэдээлэл байршуулсан.

Бусад үйл ажиллагаа:   Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойг тохиолдуулан Ногоон хөгжлийн төв дэхь байгууллагууд Үндсэн хуулийн талаар мэдээлэл авч, АХА тэмцээн зохион байгуулав.

 “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”-ний хүрээнд хамт олноороо 11 нэмнээ, 2 уут тэжээл хандивласан.

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Үндэсний бичгээр хичээнгүй бичих” уралдаанд 2 албан хаагч оролцсноос, мэргэжилтэн Э.Дашжаргал Гутгаар байранд эзэлсэн.

  Тайлан гаргасан: Ахлах мэргэжилтэн                        Б.Гандулам

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here