БОАЖГ-ын 2023 оны 9 сарын мэдээ

0
78

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙНБАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

Хугацаа:                     2023.08.23-2023.09.25

Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Байгууллагын шуурхай хурлыг 2 удаа зохион байгуулж, өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааг хэлэлцэх, ажил эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, үйл ажиллагаатай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна. Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд үр дүнг нэгтгэж байна.

Удирдах ажилтны шуурхай хуралд 3 удаа оролцож, үүрэг даалгаврын биелэлтийг 3 удаа хүргүүлсэн.

Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системд /ERP/ байгууллагын албан хаагчдыг бүрэн бүртгэж, ирсэн болон явуулсан бичиг бүртгэх, үүрэг даалгавар, мэдээлэл солилцох, өргөдөл гомдол шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд өдөр тутам ашиглаж байна.

Санхүүгийн үйл ажиллагаа: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 8 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, бусад тайлан мэдээ, холбогдох гэрээ, тушаал бүхий мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын шалгалтанд хамрагдсан.

Архив, албан хэрэг хөтлөлт: Байгууллагад тус хугацаанд ирсэн албан бичиг 16, хариутай бичиг 5, хариутай бичгийн шийдвэрлэлт 100 хувь. Явуулсан албан бичиг 7.  Ирсэн, явуулсан бичгийг скайнердан программд оруулан ажиллаж байна.

Өргөдөл, гомдол шийдвэрлэлт: Тус байгууллагад 2023 оны 3 дугаар улирлын байдлаар бичгээр болон цахимаар  нийт  6 өргөдөл ирсэн байна.

Өргөдлийг ангилбал  Байгаль орчны үнэлгээ дүгнэлт хийлгэх – 4, Өөр ажилд шилжин ажиллах хүсэлт гаргасан -1, Шинээр төрсөн хүүхдээ асрах чөлөө хүссэн-1. Үүнээс 4 өргөдлийг шийдвэрлэж  2 өргөдөл шийдвэрлэгдэх шатандаа байна.

Иргэдээс ирүүлсэн өргөдлийг хүлээн авч, холбогдох албан тушаалтанд танилцуулж, бүртгэл хяналтын картаар шийдвэрлэлтийн байдалд хяналт тавин, 1-15 хоногийн хугацаанд шийдвэрлэн, холбогдох эзэнд нь хариуг өгч ажиллав.

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдал:

Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл олгох эрхийн нээлттэй дуудлага худалдаагаар зөвшөөрөл авсан “Стэп номад” ХХК нь 09-р сарын 11-ний өдөр говийн угалзын төлбөр болох 11200 доллар буюу 38,8 сая төгрөг, хураамж болох 2800 доллар буюу 9,7 сая төгрөгийг орон нутгийн дансанд төвлөрүүлсэн байна. Уг зөвшөөрлийн дагуу АНУ-ын иргэн Steven Glen Reeves Сүмбэр сумын агнуурын бүс нутагт говийн нэг угалз агнасан.

Аймгийн Засаг даргын 2023 оны 08-р сарын 22-ны өдрийн А/238 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2023 оны модны урамшуулалд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын модны тооллогын ажлыг зохион байгуулж байна.  Үүнд:

– 2020 онд тарьсан 3 дахь жилийн ургалт буюу 2 дахь жилийн урамшуулалд хамрагдах 13 иргэний 1200 гаруй мод.

2021 онд тарьсан 3 дахь жилийн ургалт буюу эхний удаагийн урамшуулалд хамрагдах 14 иргэн 2800 гаруй мод тус тус тооллогод хамрагдана.

Ойн газраас санхүүжилттэй Баянтал суманд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 10 га газарт 6000 ширхэг мод тарихаар төлөвсөний дагуу уг ажлын гүйцэтгэгчээр “Говийн улиас” ХХК шалгарч хашаа хамгаалалттаа барьж тарилтын ажлаа 10 сард багтаан гүйцэтгэхээ  ажлаа эхлүүлсэн байна.

Сүмбэр сумын 3-р баг, Авто гоёл дэлгүүр, иргэн Э.Жавхланбаярын хашаанд Эрээн хүрэн гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас аюулгүй байдлыг ханган, тус амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явуулсан. Манай аймагт 3 дахь удаагаа үзэгдснийг байгальд аюулгүй тавьж явуулсан.

Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах хүрээнд:

“Жорлон” үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэх, хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөрс хамгаалах, гэр хороолол, авто замын дагуух үйлчилгээний байгууллагын нийтийн ариун цэврийн байгууламжийн тоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн техник, технологийн оновчтой шийдлийг түгээн дэлгэрүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг тодорхойлох зорилготойгоор Жорлонгоо өөрчилье аян зохион байгуулсан.

Хамтран ажиллсан байгууллагууд: Аймгийн ЗДТГ, сумдын ЗДТГ, орон нутгийн Илчит сансар ХХК, Жавхлант Аривжих ХХК, Улаанбаатар хотоос Эколос ХХК, Пластик центр ХХК, Jondoo ХХК, Дулаан эрчим ХХК, BOLOR STORE, Орон нутгийн ХААН, ТӨРИЙН банкны салбар

“Жорлонгоо өөрчилье” аянд 8 аж ахуйн нэгж, 2 банк хамтран ажиллаж, нийт 293 хүн хамрагдсан байна. Дараах арга хэмжээ зохион байгуулсан. 

  1. Боржигин чуулгын гадна талбайд “Жорлонгоо өөрчилье” өдөрлөг зохион байгуулсан. Өдөрлөгийн үеэр 160 гаруй иргэдэд мэдээлэл өгч, сурталчилгаа зохион байгуулсан. Үүнд:
  • Хямд өртгөөр стандартын жорлонтой болох боломжийн талаарх мэдээлэл
  • Нийтийн бие засах газрын тоо, хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх мэдээлэл
  • Сүмбэр сумын Төмөр замын дан байрны жорлонг иргэдийн оролцоотой өөрчилсөн мэдээлэл
  • Аймгийн хэмжээнд эко стандартын жорлон хийж Илчит Сансар ХХК, Жавхлант аривжих ХК, Төмөр хийц зэрэг компаниуд мэдээлэл, сурталчилгаа
  1. Сүмбэр сумын 3-р баг шинэ суурьшлийн бүсэд шинээр хашаа барьж буй 83 айл өрхүүдээр орж гарын авлага тараасан. Гэр хороололд байгаа өрхүүдийн жорлонг өөрчлөх арга хэмжээг эрчимжүүлэхэд шаардлагатай байгаа тухай мэдээлэл өгсөн.
  2. Иргэдийн ухамсарт нөлөөлөх видео шторк, нэвтрүүлэг контентийг бэлтгэж олон нийтийн цахим сувгаар идэвхитэй сурталчилсан. Говьсүмбэр телевизтэй хамтран хашаандаа нүхэн жорлонгоо стандартын болгож, сайн жишиг тогтоож бусдад үлгэрлэл болж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх зорилготой Жорлонгоо өөрчилье нэвтрүүлэг хийсэн. Нэвтрүүлэгт нийт 6 өрх, 1 аж ахуйн нэгж хамрагдсан.
  3. ХААН, ТӨРИЙН банкнууд өдөрлөгийн үеэр ажиллаж, иргэдэд байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлчилгээ авахад ногоон зээлд хэрхэн хамрагдах талаар мэдээлэл өгч, 2 иргэн ногоон зээлд хамрагдахаар болсон.
  4. Сүмбэр сумын 1-р баг Төмөр замын дан байрны жорлонг иргэдийн оролцоотой өөрчилөхөөр ажиллаж байна.
  5. Аймгийн нутаг дэвсгэр дэх усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд оршиж байгаа айл өрхийн хөрс болон гүний усыг бохирдуулж байгаа стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлон, угаадасны нүхийг ашиглалтаас гаргах мэдээлэл гарын авлагыг Тэрэгтийн усан хангамжийн эх үүсвэрт байгаа айлуудад тараасан.
  6. Бүтээгдэхүүн үйлчилгээ худалдаа:
Байгууллага Бүтээгдэхүүний худалдаа, мэдээлэл
1 Илчит сансар ХХК Бетонон кольцо худалдаа /нүх ухаад зольцоо суулгах үйлчилгээний мэдээлэл/
2 Жавхлант аривжих ХХК Модон бүхээг худалдаа /Модон бүхээг байршуулж, мэдээлэл өгсөн/
3 Пластик центр ХХК Хувцанцар дахин боловсруулсан кольцо худалдаа /Мэдээлэл танилцуулга /ариун цэврийн байгууламж, нүхэн жорлон, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл
4 JONDOO ХХК Стандартын жорлонгийн үйлчилгээ үзүүлэх мэдээлэл, үнийн санал, гарын авлага
5 Эколос ХХК 3-30 хүний ахуйн бохир цэвэрлэх төхөөрөмж. Саарал ус ашиглах ТОПАС төхөөрөмж сурталчилгаа, гарын авлага ногоон зээлд хамрагдах мэдээлэл
6 BOLOR store ЖИГА нүхэн жорлонгийн ашигтай бактери буюу лагийг багасгах, эвшүй үнэр дарах бүтээгдэхүүн худалдаа
7 ХААН, ТӨРИЙН банк  Ногоон зээлийн мэдээлэл, зээлийн судалгаа газар дээр нь өгсөн.

 

Үр дүн:

  1. Жорлонгоо өөрчилсөн өрх, аж ахуйн нэгж байгууллагын тоо нэмэгдсэн. Айл өрхүүдээр гарын авлага таараж явахад 43 өрх хөрс бохирдуулахгүй стандартын доторлогоотой жорлон шинээр барьсан. 1 иргэн, 1 аж ахуйн нэгж саарал ус ашигах ТОПАС төхөөрөмжтэй болсон байна.
  2. Мэдээлэл сургалт сурталчилгаа зохион байгуулж, гарын авлага тарааж, видео, шторкийг бүхий л хэлбэрээр түгээж сурталчилснаар аймгийн иргэд хөрс бохирдуулагч нүхэн жорлонгоо хэрхэн өөрчлөх, нүхэн жорлонгийн хор уршиг, өөрчлөх боломжийн талаар мэдээлэл, ойлголттой болсон.
  3. 2 иргэн ХААН, Төрийн банкны ногоон зээлд хамрагдсан.

Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд хог хаягдлыг ангилан ялгаж хэвшүүлэх, ангилсан хогоо дахиварт тушаах, хог хаягдлын хор уршиг, түүнийг багасгах арга замд сургах, мэдээлэл, сурталчилгаа зохион байгуулах зорилгоор “АРИГЛАЯ, АНГИЛЬЯ, АШИГЛАЯ” аяныг зохион байгуулж байна.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Амар тайван амьдралыг бид хамтдаа цогцлооно” арга хэмжээний хөтөлбөрт оролцож, Шивээговь, Баянтал суманд хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, жорлонгоо өөрчлөх, хог хаягдалаа ангилан ялгах, мод тарих заавар болон цооног өрөмдөх зөвшөөрөл хэрхэн авах тухай гарын авлага, мэдээллийг 80 гаруй хүнд  хүргүүлсэн.

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

Аймгийн 2023 оны БХНСАХЗ-ын 19.9 сая төгрөгийн санхүүжилтээр уруйн үерийн улмаас 2022-2023 онд эвдрэлд орсон Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цоорхойн рашаан, Уулзварын гол, Асгана булгийн хамгаалалтын хашааг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр “Жавхлант Аривжих” ХХК-тай  гэрээ байгуулж ажлын гүйцэтгэл 40 хувьтай хийгдэж байна.

Мөн аймгийн БХНСАХЗ-ын 7.0 сая төгрөгийн санхүүжилтээр Сүмбэр сумын 5 дугаар багт байрлах Хөндлөн булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг тухайн булгийн ойролцоо нутагладаг “Хүхээгийн гол” малчдын бүлэгтэй гэрээ байгуулж, хашаажуулах ажлын гүйцэтгэл 30 хувь хийгдэж байна.

УГГХДТСГЗ-тай байгуулсан гэрээний дагуу Говьсүмбэр аймгийн усан хангамжийн эх үүсвэр, усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох судалгааны ажлыг хийж гүйцэтгэн нийт усан хангамжийн эх үүсвэрийн 9 худаг, Сүмбэр сумын 22 уст цэг, Шивээговь сумын 16 уст цэгт хамгаалалтын бүс тогтоох зураглал үйлдэж Уул уурхайн яам болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санал авахаар албан бичиг хүргүүлээд байна.

Иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 4 иргэний төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийж, 1 аж ахуйн нэгжийн ус ашиглуулах дүгнэлтийг гаргасан.

Аймгийн хүн амын усан хангамжийн эх үүсвэр болох Тэрэгтийн газрын доорх усны орд газарт байрлах айл өрхүүдэд хөрс бохирдуулдаггүй нүхэн жорлонтой болох талаар гарын авлага, мэдээлэл тарааж эх үүсвэрт байх айл өрхүүдийг “Жорлонгоо өөрчлөе” аянд хамруулсан.

Говьсүмбэр аймгийн эмэгтэйчүүдийн “Оюу” клубтай хамтран Сүмбэр сумын 4-р багийн малчин эмэгтэйчүүдэд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр сургалт, ярилцлага зохион байгуулж 13 малчин эмэгтэй хамрагдсан.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан WELCOME TO GOVISUMBER самбарыг орох гарах төв зам дагуу угтах, үдэх хаалганы орчимд аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс, Аймгийн Онцгой байдлын газар, Гэрэл зургийн “Боржигин нутгийн зураг” ХХК-тай хамтран байршуулсан.

“ЦАЙНЫ ЗАМ”-ЫН ОЛОН УЛСЫН  ХОЛБООНООС ЗОХИОН БАЙГУУЛСАН ХУРАЛД  ОРОЛЦОВ.

   Монгол Хятадын IV экспо үзэсгэлэн худалдааны арга хэмжээний   үйл ажиллагааны хүрээнд  2023 оны 09 сарын 07-09 хооронд ӨМӨЗО-ны Хөх хотод   “Цайны зам”-ын олон улсын  холбооноос зохион байгуулсан олон улсын соёлын аялал жуулчлалыг сурталчлах хуралд  гишүүн хот болох Говьсүмбэр аймгаа төлөөлөн БОАЖГ-ын дарга Д.Мөнх-эрдэнэ оролцов.

Уг арга хэмжээнд тус холбооны гишүүн 26 хот болон БНХАУ болон ОХУ-ын Буриадын аялал жуулчлалын сайд, Монгол улсын БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, Нийслэлийн АЖГ-ын дарга болон  7 аймгийн БОАЖГ-ын  дарга нар төлөөлөл болон ороцож Цайны зам брэндийг сурталчилах аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ танилцуулж, мэдээлэл солилцлоо.

Тоон мэдээлэл  /2023 оны 9 сард/

Мэдээллийн бааз Гадаад жуулчны тоо Дотоодын аялагчдын тоо
1. Чойрын богд уул УТХГН 11 750

 

Тусгай хамгаалалттай газар нутаг :

Улсын тусгай хамгаалалттай Чойрын Богд ууланд байгаль хамгаалагч  тогтмол эргүүл шалгалтын ажлын хийж, аялаллын маршрут, болон түүхэн дурсгалт газрын талаарх мэдээллээр аялагч, жуулчдад мэдээлэл өгч ажилласан.

Сургалт сурталчилгааны ажлын хүрээнд:

http://tourism.govisumber.gov.mn/6 Аялал жуулчлалын мэдээллийн сайтад аймгийн аялал жуулчлалын салбарт зохион байгуулсан үйл ажиллагаа болон Говьсүмбэр аймгийн түүхэн дурсгалт газруудын видео шторик бичлэг 9 сард хийгдсэн ажлын талаарх мэдээллийг байршуулсан.

Байгууллагын цахим хуудсанд 5 мэдээлэл, аялал жуулчлалын 1 шторк, жорлонгоо өөрчилье аяны 1 шторк, жорлонгоо өөрчилье 1 нэвтрүүлэг, байгууллагын facebookт 15, Хог баг баялаг пэйж хуудсанд 5 мэдээлэл тус тус байршуулсан.

Бусад:  Монгол улсын ерөнхий сайдын уулзалтанд албан хаагчид бүрэн хамрагдсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн а

Сүмбэр сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Миний ирээдүйн мэргэжил” арга хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийн 6 сурагчдыг байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж ажиллав.

Тайлан гаргасан: Ахлах мэргэжилтэн                  Б.Гандулам

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here