Home Blog Page 33

Тендерийн урилга

0
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
Огноо : 2021-01-29
Тендер шалгаруулалтын нэр: 2014-2017 оны хооронд хийгдсэн ойн зурвасын хамгаалалтын хашаануудыг сэргээн засварлах ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ГСАОНӨГ/202112014
Говьсүмбэр аймгийн Орон нутгийн өмчийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос 2014-2017 оны хооронд хийгдсэн ойн зурвасын хамгаалалтын хашаануудыг сэргээн засварлах ажил -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2021 оны 02 -р сарын 08 -ны өдрийн 09 цаг 00 минут-с өмнө Монгол, Говьсүмбэр, Сүмбэр сум, 3-р баг АЗДТГазар, 3-р давхар 319а, 320б хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2021 оны 02 -р сарын 08 -ны өдрийн 09 цаг 30 минут -т нээнэ. 
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол, Говьсүмбэр, Сүмбэр сум, 3-р баг АЗДТГазар, 3-р давхар 319а, 320б
Утас: 70543033 , Факс:
Имэйл хаяг: govisumber.onug@gmail.com
Веб хаяг: www.govisumber.gov.mn, www.haaa.gs.gov.mn

Био техникийн арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

0

Байгаль орчин, аялал жуулчлалын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг дархан цаазат ховор амьтан болох аргаль хонинд зориулан нэмэлт өвс тэжээл, хужир тавьж өгөх /биотехник/ арга хэмжээг Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд ууланд 2021 оны 01 дүгээр сарын 25 өдөр зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төв болон Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудаас гадна Галсангийн Майнбаяр ахлагчтай Сүмбэр сумын 5 дугаар багийн малчид, нөхөрлөлийн гишүүдтэй хамтран нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй уг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

Уг арга хэмжээний хүрээнд 100 боодол өвс, 1 тонн хужрыг бэлтгэж, зэрлэг амьтдын байршиж буй 15 байршил газруудад тараан байрлуулж, өвс, хужир тараан байршуулсан /Биотехникийн арга хэмжээ/ газруудад бэлчээрийн малаас хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

СҮҮЛИЙН НИЙТЛЭЛҮҮД

МОНГОЛ БАНКНЫ ВАЛЮТЫН ХАНШ

yerli porno