Өргөдөл, санал, гомдол хүлээн авах

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАРТ
ХАНДАЖ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ГАРГАХ ЗӨВЛӨМЖ

Өргөдөл, гомдол гаргагч нь МУ-ын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалж болохгүй. 

Цахим шуудангаар нууцад хамаарах материал илгээхгүй байхыг анхаарна уу!
Өргөдөл, гомдолд тавих шаардлага:

  1. Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим   шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
  2. Өргөдөл,гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.

Та өргөдлөө доорх формын дагуу эсвэл өөрийн email хаягнаас baigal.orchin3063@gmail.com  цахим хаягаар бидэнд илгээнэ үү? 

 Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах үндэслэл:

  1. Газрын өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө
  2. Өргөдөлд заасан асуудлыг  судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
  3. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай” Монгол Улсын хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс  хойш 1-30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
  4. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 60 хоногт багтаан өгнө.

Өргөдөл, гомдолд хариу өгөх хэлбэр:

Цахим өргөдөл, гомдлын хариуг албан тушаалтан зөвхөн цахим хэлбэрээр өгнө.