Тур операторуудын зөвлөлдөх уулзалт зохион байгуулав.

0
73

Засгийн газраас 2023-3025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан аймгийн аялал жуулчлалын холбоо, Боржигин голомт жуулчны баазтай хамтран “Говьсүмбэр аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, шийдэл, хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлдөх уулзалт, танилцуулах аялалыг Монголын тур операторуудын холбооны дэмжлэгтэйгээр 2023 оны 6 сарын 10, 11-ны өдөр зохион байгууллаа.

Боржигин түмний голомт нутаг Говь-Сүмбэр аймагт алдарт Чойрын Богд уулыг түшиглэх ба ойр хавийн үзвэр үйлчилгээ, бүтээгдэхүүнийг нэгтгэн маршрут боловсруулах, судлах, дайран өнгөрөх цэгт багтаах зорилгоор хийгдсэн ойрын зайн шинэ маршрут гаргах судалгааны 2 өдрийн танилцах аялалд 19 аяллын компаний төлөөлөл оролцов.

Зорин очих үзвэр үйлчилгээ, түүх дурсгалаа нүдэнд харагдаж, сэтгэлд үлдтэл танилцуулсан орон нутгийн хөтөчөөр Төмөрын Болдбаатар ах ажилласан.

Тур операторуудын төлөөллүүдийг халуун дотно хүлээн авч өвөрмөц аргаар боловсруулсан өдрийн хоол, өөрсдийн гараар урласан гэр буудлаа санал болгосон нутгийн иргэдийн Оорцог элгэн хоршоо, Боржигин сөёлын өвийг тээн хадгалсан Боржигин голомт жуулчны бааз, орон нутагт зочлох үйлчилгээний соёлыг түгээгч #Dream Oasis and function house төслийн хамт олонд талархал илэрхийлье.

Аялалыг ахалж, амжилттай хамтран ажилласан н #DaagiiCompass-т талархал илэрхийлье.

Энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн  аймгийн Засаг дарга, ЗДТГ-т талархал илэрхийлье.

Дэмжигч:

  • Мэргэжлийн тур операторуудын холбоо
  • Солонгосын зах зээлийн АЖ-ын холбоо
  • Монголын Аялал жуулчлалын технологийн төв

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here