БОАЖГ-ын 7 сарын тайлан

0
63

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР 2023 ОНЫ 8 ДУГААР САРЫН ТАЙЛАН, МЭДЭЭ

Удирдлага, зохион байгуулалтын талаар:

Төрийн албаны тухай хууль, салбарын бусад хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Хүний нөөц, дотоод ажлын хүрээнд:

Байгууллагын шуурхай хурлыг 2 удаа зохион байгуулж, өнгөрсөн 14 хоногийн үйл ажиллагааг хэлэлцэх, ажил эрчимжүүлэх, цаг үеийн мэдээллээр хангах, үйл ажиллагаатай холбоотой үүрэг өгч, биелэлтийг тооцон ажиллаж байна. Албан хаагч бүрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх, үүрэг даалгаврын биелэлтийн гүйцэтгэлийг сайжруулах хүрээнд үүрэг даалгаврын дэвтрийг албан хаагч бүрээр хөтөлж сарын тайланд үр дүнг нэгтгэж байна.

Удирдах ажилтны шуурхай хуралд 2 удаа оролцож, үүрэг даалгаврын биелэлтийг 2 удаа хүргүүлсэн.

Төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системд /ERP/ байгууллагын албан хаагчдыг бүрэн бүртгэж, ирсэн болон явуулсан бичиг бүртгэх, үүрэг даалгавар, мэдээлэл солилцох, өргөдөл гомдол шийдвэрлэх зэрэг үйл ажиллагаанд өдөр тутам ашиглаж байна.

Санхүүгийн үйл ажиллагаа: Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, 7 сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээ, бусад тайлан мэдээ, холбогдох гэрээ, тушаал бүхий мэдээллийг хугацаанд нь бүрэн байршуулсан.

Санхүүгийн хяналт, дотоод аудитын газрын шалгалтанд хамрагдсан.

Архив, албан хэрэг хөтлөлт: Байгууллагад тус хугацаанд ирсэн албан бичиг 13, хариутай бичиг 5, хариутай бичгийн шийдвэрлэлт 100 хувь. Явуулсан албан бичиг 5.  Ирсэн, явуулсан бичгийг скайнердан программд оруулан ажиллаж байна. Өргөдөл, гомдол ирээгүй.

Ой, цөлжилт, ногоон байгууламж, биологийн олон янз байдал:

Сум дундын Ойн анги ойн зурвас, төвийн ногоон байгууламжийн усалгааг тогтмол хийж гүйцэтгэж байна.

Сүмбэр сумын 3-р баг, Баянбулгийн 8-1004 тоот хаягтай иргэн Н.Бат-Эрдэний хашаанд Эрээн хүрэн гэдэг амьтан орж ирсэн гэх мэдээллийн дагуу аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас очиж, иргэний хадгалж байсан савнаас гаргаж, тус амьтныг байгальд аюулгүйгээр тавьж явуулсан.

Энэхүү Эрээн хүрэн гэдэг амьтан нь улаан номонд бүртгэлтэй, ховор зүйл. Говь цөлийн бүсэд нэн ховор, суусарын овгийн жижиг махчин амьтан юм. Нас бие гүйцсэн, бие 35 см, сүүл 20 см урт, жин 0,50 кг, толгой жижиг, хоншоор богиновтор мохоодуу, чих том угаараа өргөн, дэлбэгэр дугуй, мө богино, сүүл урт сагсгар, зоо нуруу биеийн хажуу халиун бор дэвсгэр дээр элдэв хэлбэрийн цайвар толбуудтай.

БНХАУ-ын 3 судлаач манай аймагт айлчилж, цөлжилийн судалгааны төвийн үйл ажиллагааг бэхжүүлж, хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, газар дээр нь танилцсан.

Хүрээлэн буй орчны бохирдол, газрын асуудлын хүрээнд:

Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 01/08 дугаартай “Техникийн ашигласан тос, хаягдал аккумляторийг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, ашигла, дахин боловсруулах үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Шивээ-Овоо ХК-нд хяналт шалгалт хийв.  Хяналт шалгалтын БОАЖГ-ын дарга, байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Д.Мөнх-Эрдэнэээр ахлуулсан ажлын хэсэг хийж гүйцэтгэв. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай албан шаардлага өгч ажиллав.

 

 

 

 

 

 

Үндэсний баяр наадмаар хог хаягдалгүй наадах уриалга гаргаж Баянтал, Шивээговь, Сүмбэр сумд бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж, 33 байгууллага 2,4 тн хог хаягдал цэвэрлэсэн.

“Жорлонгоо өөрчилье” аяны хүрээнд иргэдэд байгальд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, ХААН, ХАС, ТӨРИЙН банкуудаар ногоон зээлд хамрагдах боломжтой болсон талаарх мэдээллийн цахимаар болон 8 иргэнд гарын авлага, мэдээлэл өгсөн.

 

 

 

Байгаль орчны үнэлгээ, усны асуудлын хүрээнд:

УГГХДТСГ-тай хамтран аймгийн хэмжээнд усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг ИТХ-аар шинэчлэн тогтоох, усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд тэмдэгжүүлэлт хийх  ажлыг хийж  гүйцэтгэж байна.

Аймгийн захиалгаар Ус ундрах ХХК-ны гүйцэтгэж байгаа ногоон багууламжийн усалгааны зориулалттай гүй өрмийн худаг гаргах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажилласан.

 

 

 

 

Шивээговь сумын Засаг даргын орлогч Ч.Сугармаагийн “Манай сумын 2 дугаар багийн нутагт Шивээ овоо уурхай явдаг замын зүүн гар талд эзгүй  тал дээр  хүмүүс  хэдэн гэр барьж, контайнер буулгаж, машин техник ирсэн байгаа тухай иргэд, уурхайн ажилчдаас мэдээлэл ирсний дагуу  сумын газрын даамал Т.Өлзийбуд, байгаль орчны мэргэжилтэн О.Отгонбаяр нар газар дээр нь очиж, нягталсан. Тодорхой  ажил хариуцсан, мэдээлэл өгөх хүнгүй хятад иргэд, хашаа барихаар ирсэн ажилчид байна.” гэсэн мэдээллийн дагуу Байгаль орчны салбарын хяналтын хүрээнд Шивээговь сумын нутаг дэвсгэр, Шивээ-Овоо уурхайн урьд байрлалтай Цотан жанжин транс ХХК-ны үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшихээр авсан газарт хяналт шалгалт явуулсан. Тус газарт Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүй, байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж, их  хэмжээний нүүрс буулгахаар хүнд даацын олон машин маршрутын бус замаар тээвэр хийж  цуваа үүсгэн, 510 тн нүүрс буулгасан зөрчлийг таслан зогсоож, Зөрчлийн хуулийн 7.1.1-д заасны дагуу Байгаль орчны хяналтын ахлах байцаагч 3,0 сая төгрөгийн торгууль ногдуулсан.

Баяр наадмын өдрүүдээр амралт зугаалгаар явж байгаа иргэдэд үер усны авулаас сэргийлэх, сэрэмжлүүлэг хүргэж, хэрлэн гол хаялага нуур, Чойрын богд уулын чиглэлд эргүүл хяналт шалгалт хийж, хог хаягдлын зөрчлийг арилгуулж, хууль бус агнуур хийж буй зөрчлийг таслан зогсоож, 1 тор хураасан.

Аялал жуулчлалын ажлын хүрээнд:

Аялал жуулчлалыг хөгжүүлэх тур операторуудтай хамтран ажиллах, түншлэлийн уулзалтын үр дүнд хамтран ажиллах гэрээ байгуулснаар Боржигин голомт жуулчны бааз ОХУ, Буриад, Хятад улсын жуулчдыг хүлээн авсан.  7 сард нийт 1200 гаруй дотоодын аялагч, 40 гаруй жуулчин хүлээн авсан.

 

 

 

 

 

 

 

 

Бусад:  Төрийн албаны зөвлөлөөс Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо, цахим систем дэх мэдээллийн бүрдүүлэлт, хүний нөөцийн бодлого үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтанд амжилттай дүгнүүлсэн.

Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн сургалт”-д байгууллагын 10 албан хаагч хамрагдсан.

Үндэсний баяр наадмын бэлтгэл хангах, тохижилтын ажилд оролцож, цэнгэлдэх хүрээлэнд сүүдрэвч хийх ажилд оролцсон.

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тайлан гаргасан: Ахлах мэргэжилтэн                    Б.Гандулам

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here