Сул орон тоо

0
105

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

СУЛ ОРОН ТОО

Сул орон тоо Орон тоо Албан тушаалын ангилал
1 Хүрээлэн буй орчны бохирдол, байгалийн гамшиг, газрын асуудал хариуцсан мэргэжилтэн 1 ТЗ-9

 

III.АЛБАН ТУШААЛД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА
Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
Мэргэжил Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/, байгалийн шинжлэл /0522/, экологи /052101/, хүрээлэн буй орчин судлал/052102/, хэрэглээний хими /053102/, газар зохион байгуулалт /073102/.
Мэргэшил Төрийн албаны мэргэшүүлэх болон албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэргэжлийн чиглэлээр богино, дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх.
Туршлага Төрийн албанд 2-оос доошгүй жил ажилласан байх.
Ур чадвар Дүн шинжилгээ хийх –   судалгааны арга зүйн мэдлэгтэй байх;

–   албан ажлын хэрэгцээнд шаардагдах мэдээлэл цуглуулах, боловсруулах, харьцуулалт хийх;

–   нэгтгэж дүгнэх, санал, зөвлөмж боловсруулах;

–   гүйцэтгэж буй ажлын явц, үр дүнг тайлагнах;

–   бусад.

Асуудал шийдвэрлэх –   үндэсний язгуур эрх ашиг, сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж төрд үнэнчээр зүтгэх;

–   хууль тогтоомжийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх хувилбарыг боловсруулах;

–   шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьдог байх;

–   өөрийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавьж чаддаг байх;

–   аливаа үйл ажиллагааны үр дүн, үр нөлөөг урьдчилан харах чадвартай байх;

–   төрийн албан хаагчийн ёс зүйн хэм, хэмжээг сахих;

–   ашиг сонирхлын зөрчлөөс ангид, шударга байх;

–   хууль эрх зүйн үндэслэл бүхий зөвлөгөө өгөх чадвартай байх;

–   бүтээлч, санаачлагатай ажиллах;

–   бусад

 

 

 

 

 

Багаар ажиллах

–   өөрийн мэдлэг чадвар, өөрт байгаа мэдээллийг баг хамт олонтой хуваалцаж, бие биеэ дэмждэг байх;

–   багийн хамт олны дунд хүлээсэн үүргээ гүйцэтгэх;

–   багийн зорилго, үйл ажиллагааг ойлгож, дасан зохицож ажиллах;

–   үл ойлголцлыг эв зүйгээр зохицуулах;

–   хамт олонч сэтгэлгээтэй, эерэг уур амьсгалыг дэмждэг байх;

–   нээлттэй, шударга байх;

–   бусад.

Бусад –   өргөн цар хүрээтэй сэтгэж, үлгэрлэн манлайлдаг байх,

–   зарчимч, тууштай, ажил хэрэгч байх;

–   шинэ  санал, санаачилга, бүтээлч хандлагатай байх;

–   хувийн зохион байгуулалт, цаг ашиглалт сайтай байх;

–   албан ажлын чиг үүргийнхээ дагуу зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллах чадвартай байх;

–   компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт технологи ашиглах;

–   төрийн албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, монгол хэл, найруулгын чадвартай байх;

–   англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийг ашиглах чадвартай байх

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here