.

ХАНДАЛТ
141249

 Монгол улсын Засгийн газрын 2000 оны 181-р тогтоолоор баталсан аймгийн Засаг даргын тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийн дагуу Байгаль орчны алба 2004 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн 4 îðîíòîîãîéãîîð байгуулагдан, МУ-ын Засгийн газрын 2008 оны 12 сарын 24-ны өдрийн 67 тоот тогтоолоор Байгаль орчин, аялал жуулчлалын газар /Ус, цаг уур, орчны шинжилгээний албатай/ нэртэйгээр ажиллаж байгаад МУ-ын Засгийн газрын 2015 оны 08 дугаар тогтоолоор “Байгаль орчин аялал жуулчлалын газар” нэртэйгээр дэргэдээ  / Сум дундын ойн ангитай / болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Baiguullaga

 

Үндсэн зорилго

Байгаль орчин, ногоон хөгжлийн хууль тогтоомжийг харьяа нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх, байгаль хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчны мэдээллийн сан бүрдүүлэх, ногоон хөгжлийг дэлгэрүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, сав газрын захиргаа, ус цаг уурын шинжилгээний албаны ажилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, ногоон хөгжлийн сургалт, сурталчилгааны ажлыг гүйцэтгэхэд оршино.

Байгууллагын үндсэн үүрэг

Говьсүмбэр аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж, байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Засгийн газрын холбогдох агентлагууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэрийг мэргэжил арга зүйн удирдлага болгон Усны сав газрын захиргаа, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтэстэй ажлын ажлын уялдааг ханган ажиллана.

Аймгийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг дэлгэрүүлэх ажлыг мэргэжил арга зүйн удирдлагаар тогтмол хангаж, хэрэглэгчдийг байгаль орчны мэдээллээр хангах тогтвортой хөгжлийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулна.

Газрын бүтэц, орон тоо

Байгаль орчин аялал жуулчлалын газар нь  газрын дарга-1, мэргэжилтэн-4, байгаль хамгаалагч-3, ня-бо-1, жолооч-1, үйлчлэгч-1 гэсэн нийт 11 хүний орон тоотойгоор дэргэдээ  Сум дундын ойн анги 5 орон тоотойгоор  үйл ажиллагаа явуулж байна.

Байгаль орчин аялал жуулчлалын газрын утас:   70543063

БАЙРШИЛ

Bairshil