.

ХАНДАЛТ
102293
 
Munkherdene
 
Зах  хязгааргүй цахим ертөнцийн нэгээхэн орон зай болох манай хуудсаар зочлон  саатаж буй танд  энэ өдрийн мэндийг  хүргье.
             Говьсүмбэр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар нь Ард иргэдийнхээ  эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийг ногоон баримжаатайгаар байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүй үеийнхний эрх ашгийн үүднээс байгаль орчныг хамгаалах,түүний нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоороо нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэх хэрэгт орон нутгийн удирдлага,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хамтын хүчин чармайлт санаачлагыг чиглүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Тус салбарын ажилтан, албан хаагчид, байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулан ажилладаг бүх хүмүүс, иргэд Та бүхэндээ байгаль дэлхий түүний нөөц баялагийг хамгаалах, өсгөн аривжуулах ариун үйлс нь өөдрөг бүтэмжтэй байхын ерөөлийг айлтган мэндчилье.

Ногоон  ирээдүйн төлөөх сайн үйлс бүхэн арвай будаа мэт арвижин  дэлгэрэх  болтугай.

 

ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЙГАЛЬ ОРЧИН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН  ГАЗРЫН ДАРГА

Д. МӨНХ-ЭРДЭНЭ

БАЙРШИЛ

Bairshil