.

ХАНДАЛТ
141249

Байгаль орчны газрын даргын

...... оны ...... дугаар тушаалын   хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Аймгийн Байгаль орчны газар нь нийт 10 ажилтантай ба үүнээс төрийн захиргааны албан хаагч 7, төрийн төрийн үйлчилгээний албан хаагч 3, байна.

Нийт ажиллагсадын 6 буюу 60 хувь нь эрэгтэйчүүд , 4 буюу 40 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Насны байдлаар нь авч үзвэл, 25-30 настай 4 буюу 40 хувь, 31-35 настай 3 буюу 30 хувь, 36-40 настай 1 буюу 10 хувь, 46-50 настай 1 буюу 10 хувь, 51-55 настай 1 буюу 10 хувийг тус тус эзэлж байна.Боловсролоор нь авч үзвэл магистр 1 буюу 10 хувь, баклавр 7 буюу 70 хувь, тусгай дунд боловсролтой 1 буюу 10 хувь, бүрэн дунд боловсролтой 1 буюу 10 хувь байна.

Мэргэжлээр нь ангилбал эрх зүйч 2 буюу 20 хувь, нягтлан бодогч 1 буюу 10 хувь, агрономч -1 буюу 10 хувь, усны байгууламжийн инженер 1 буюу 10 хувь, байгаль орчны үнэлгээний мэргэжилтэй 1 буюу 10 хувь, бусад мэргэжилтэй 3 буюу 30 хувь, мэргэжилгүй 10 хувийг эзэлж байна. Байгаль орчны газрын ажилтнуудаас 1 ажилтан буюу 10 хувь нь Удирдлагын академи төгссөн байна.

Байгаль орчны газрын 6 албан хаагч буюу 61 хувь нь богино хугацааны сургалтуудад 1-3 удаа, ОХУ, БНХАУ, Вьетнам зэрэг орнуудад 3 албан хаагч семинар, сургалт, зөвлөгөөнд тус тус хамрагдсан байна.

“Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөр“-ийг Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр”-ийг үндэслэн, албан хаагчдын санал асуулгыг харгалзан боловсруулсан болно.

Хоёр. Хөтөлбөрийн хугацаа

Хөтөлбөрийг 2014-2018 онд жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго

Байгаль орчны багц хууль тогтоомж хэрэгжсэн орон нутгийнхаа удирдлагыг Ногоон хөгжлийн бодлого зөвлөгөө дэмжлэгээр хангахуйц мэдлэг, манлайлах ур чадвартай, мэргэшсэн албан хаагч бүхий байгууллага болоход оршино.

 

 

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Төрийн албан хаагчдыг ажлын байран дээр нь сурч хөгжих замаар мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх;

4.2. Төрийн албан хаагч нь ажлаасаа хөндийрөхгүйгээр мэдлэг, мэдээлэл олж авах, онол арга зүй, ур чадвар эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх;

 

Зургаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. дэх зорилтын хүрээнд:

Байгууллагын дотор суралцах нь хувь хүн, бүлэг, байгууллагын аль алиныг хөгжүүлдэг. Иймд албан хаагчид дараах оролцооны аргыг аймгийн Байгаль орчны газрын хүрээнд хэрэгжүүлнэ:

4.1.1 Багаар ажиллах: Мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар харилцан мэдээлэлтэй болох;

4.1.2. Өдөр тутмын уулзалт: Хоёр хоёроороо гэсэн зарчмаар ажиллаж, ажлын арга барилаасаа харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, ажлын хийдэгдэл, тасалдал гаргахгүй байхаар бие биенээ орлон ажиллаж сурах;

4.1.3. Шийдвэрлэх асуудалд тулгуурлан суралцах: Ажилтнууд мэдээлэл хайж олж авах, түүнийгээ хуваалцах, туршилт хийх, шийдэлд хүрэх, тулгамдсан асуудалд хариу өгөх;

4.1.4. Шавилан суралцах: Илүү туршлагатай ажилтан нь туршлага багатай нэгэндээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

4.1.5. Ажил сэлгүүлэн ажиллуулах: Мэдлэг чадвар бий болгох зорилгоор албан хаагчдаар төрөл бүрийн ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхээр өөр хооронд нь сэлгэн ажиллуулах;

4.1.6. Гадаад хэлний болон компьютерийн шаталсан сургалт явуулах;

4.1.7. Хууль эрх зүйн болон төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулах;

4.1.8. Ажлын байран дахь сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;

4.2 дахь зорилтын хүрээнд:

Засгийн газраас дэмжигдсэн буюу батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах сургалтуудад албан хаагчдыг оролцуулах, ажлын шаардлагаар дахин мэргэшүүлнэ:

4.2.1.     Төрийн албаны болон эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр менежерийн болон магистрийн сургалтанд хамруулах; /Тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр дүнтэй ажилласан байх, үүнээс сүүлийн 2 жил үр дүнгийн гэрээгээ А,В дүгнүүлсэн/

4.2.2.     Төрийн албан хаагчдыг Засгийн газраас баталсан хуваарь, графикийн дагуу Удирдлагын академийн сургалтад хамруулах;

4.2.3.     Богино хугацааны сургалтаар мэргэшлийг нь дээшлүүлэх;

4.2.4.     Тодорхой чиглэлийн зорилтот сургалтад давтан сургах;

4.2.5.     Ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу мэргэших сургалтанд хамруулах;

4.2.6.     Албан хаагчдыг гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр давтан сургахад дэмжлэг үзүүлэх;

4.2.7.     Бие даан гадаад хэл сурсан, гадаад хэлний сургалтад хамрагдсан албан хаагчид TOEFL, IELTS шалгалт өгөхөд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх;

4.2.8.     Эрхэлж буй ажил үүргийн дагуу мэргэжил дээшлүүлэх болон магистр, докторын зэрэг ахих сургалтад хамрагдах албан хаагчдад байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх;

4.2.9.     Эрхэлж буй ажил үүргийн чиглэлийн дагуу гадаад улсад богино хугацааны сургалт, семинар, зөвлөгөөнд явуулах;

4.2.10.      Төрийн албан хаагчдыг бие дааж мэргэшил, мэдлэгээ дээшлүүлэхэд нь зориулж байгууллагын номын санг бий болгох;

4.2.11.      Төрийн албан хаагчдыг ажил үүргээ хэрэгжүүлэх, практик чадварыг сайжруулах зорилгоор ижил чиг үүргийн байгууллагуудын /нийслэл буюу бусад аймаг/ ажлын дэвшилтэт арга барил, сайн туршлагыг судалж, суралцахад нь дэмжлэг үзүүлэх;

 

Долоо: Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:

1. Сургалтын төрийн сангийн зардал;

3. Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгө;

4. Байгууллагын төсөв;

5. Төрийн албан хаагчдын өөрсдийнх нь хөрөнгө;

6. Бусад эх үүсвэр;

 Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих

  1. 1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх үүргийг аймгийн Байгаль орчны газрын удирдлага хариуцан гүйцэтгэнэ.

Ес. Сургалтын үр дүн

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн дараах үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно.

-  Хувь хүний мэдлэг чадвар, туршлагыг байгууллагын мэдлэг чадвар, туршлага болгон хөгжүүлж, суралцагч байгууллага болно.

-  Төрийн албан хаагчийн мэдлэг, мэргэшил дээшилж, эрхэлсэн ажлын үр бүтээл сайжирна .

-  Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал сайжирна.

-  Төрийн албан хаагчдын манлайлал, менежментийн ур чадвар дээшилнэ.

 

 

йгаль орчны газрын даргын

......  оны ...... дугаар тушаалын    хавсралт

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Нэг. Нийтлэг үндэслэл

Аймгийн Байгаль орчны газар нь нийт 10 ажилтантай ба үүнээс  төрийн захиргааны албан хаагч 7, төрийн  төрийн үйлчилгээний албан хаагч 3, байна.

Нийт ажиллагсадын  6 буюу 60 хувь нь  эрэгтэйчүүд , 4 буюу 40 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна.

Насны байдлаар нь авч үзвэл, 25-30 настай 4 буюу 40 хувь, 31-35 настай 3 буюу 30 хувь, 36-40 настай 1 буюу 10 хувь, 46-50 настай 1 буюу 10 хувь, 51-55 настай 1 буюу 10 хувийг тус тус эзэлж байна.

Боловсролоор нь авч үзвэл магистр 1 буюу 10 хувь, баклавр 7 буюу 70 хувь, тусгай дунд боловсролтой 1 буюу 10 хувь, бүрэн дунд боловсролтой 1 буюу 10 хувь  байна.

Мэргэжлээр нь ангилбал эрх зүйч 2 буюу 20 хувь,  нягтлан бодогч 1 буюу 10 хувь, агрономч -1 буюу 10 хувь, усны байгууламжийн инженер 1  буюу 10 хувь,  байгаль орчны үнэлгээний мэргэжилтэй 1 буюу 10 хувь, бусад мэргэжилтэй 3 буюу 30 хувь, мэргэжилгүй 10 хувийг эзэлж байна. Байгаль орчны газрын ажилтнуудаас 1 ажилтан буюу 10 хувь нь Удирдлагын академи төгссөн байна.

 Байгаль орчны газрын 6 албан хаагч буюу 61 хувь нь богино хугацааны сургалтуудад 1-3 удаа,  ОХУ, БНХАУ, Вьетнам  зэрэг орнуудад  3 албан хаагч семинар, сургалт, зөвлөгөөнд тус тус хамрагдсан байна.

“Төрийн албан хаагчийн сургалт хөтөлбөр“-ийг Засгийн газрын 1999 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр”-ийг үндэслэн, албан хаагчдын санал асуулгыг харгалзан  боловсруулсан болно.

Хоёр. Хөтөлбөрийн хугацаа

Хөтөлбөрийг 2014-2018 онд жил бүр үйл ажиллагааны төлөвлөгөөтэйгээр хэрэгжүүлнэ.

 

Гурав. Хөтөлбөрийн зорилго

Байгаль орчны багц хууль тогтоомж хэрэгжсэн орон нутгийнхаа  удирдлагыг  Ногоон хөгжлийн бодлого зөвлөгөө дэмжлэгээр хангахуйц мэдлэг, манлайлах ур чадвартай, мэргэшсэн албан хаагч бүхий байгууллага болоход оршино.

 

 

Дөрөв. Хөтөлбөрийн зорилт

4.1. Төрийн албан хаагчдыг ажлын байран дээр нь сурч хөгжих замаар мэргэшихэд нь дэмжлэг үзүүлэх;

4.2. Төрийн албан хаагч нь ажлаасаа хөндийрөхгүйгээр мэдлэг, мэдээлэл олж авах, онол арга зүй, ур чадвар эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх;

 

Зургаа. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. дэх зорилтын хүрээнд:

Байгууллагын дотор суралцах нь хувь хүн, бүлэг, байгууллагын аль алиныг хөгжүүлдэг. Иймд албан хаагчид дараах оролцооны аргыг аймгийн Байгаль орчны  газрын хүрээнд хэрэгжүүлнэ:

4.1.1 Багаар ажиллах: Мэдлэг, мэдээллээ хуваалцах замаар харилцан мэдээлэлтэй болох;

4.1.2. Өдөр тутмын уулзалт: Хоёр хоёроороо гэсэн зарчмаар ажиллаж, ажлын арга барилаасаа харилцан суралцах, дадлага эзэмшүүлэх, ажлын хийдэгдэл, тасалдал гаргахгүй байхаар бие биенээ орлон ажиллаж сурах;

4.1.3. Шийдвэрлэх асуудалд тулгуурлан суралцах: Ажилтнууд мэдээлэл хайж олж авах, түүнийгээ хуваалцах, туршилт хийх, шийдэлд хүрэх, тулгамдсан асуудалд хариу өгөх;

4.1.4. Шавилан суралцах: Илүү туршлагатай ажилтан нь туршлага багатай нэгэндээ дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

4.1.5. Ажил сэлгүүлэн ажиллуулах: Мэдлэг чадвар бий болгох зорилгоор албан хаагчдаар төрөл бүрийн ажлын чиг үүргийг хэрэгжүүлэхээр өөр хооронд нь сэлгэн ажиллуулах;

4.1.6. Гадаад хэлний болон компьютерийн шаталсан сургалт явуулах;

4.1.7. Хууль эрх зүйн болон төрийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулах;

4.1.8. Ажлын байран дахь сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;

4.2 дахь зорилтын хүрээнд:

Засгийн газраас дэмжигдсэн буюу батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулагдах сургалтуудад албан хаагчдыг оролцуулах, ажлын шаардлагаар дахин мэргэшүүлнэ:

4.2.1.     Төрийн албаны болон эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр менежерийн болон магистрийн сургалтанд хамруулах; /Тухайн байгууллагад 3-аас доошгүй жил үр дүнтэй ажилласан байх, үүнээс сүүлийн 2 жил үр дүнгийн гэрээгээ А,В дүгнүүлсэн/

4.2.2.     Төрийн албан хаагчдыг Засгийн газраас баталсан хуваарь, графикийн дагуу Удирдлагын академийн сургалтад хамруулах;

4.2.3.     Богино хугацааны сургалтаар мэргэшлийг нь дээшлүүлэх;

4.2.4.     Тодорхой чиглэлийн зорилтот сургалтад давтан сургах;

4.2.5.     Ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагын дагуу мэргэших сургалтанд хамруулах;

4.2.6.     Албан хаагчдыг гадаад, дотоодын их дээд сургуульд мэргэжлийн чиглэлээр давтан сургахад дэмжлэг үзүүлэх;

4.2.7.     Бие даан гадаад хэл сурсан, гадаад хэлний сургалтад хамрагдсан албан хаагчид TOEFL, IELTS шалгалт өгөхөд нь байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх;

4.2.8.     Эрхэлж буй ажил үүргийн дагуу мэргэжил дээшлүүлэх болон магистр, докторын зэрэг ахих сургалтад хамрагдах албан хаагчдад байгууллагын зүгээс дэмжлэг үзүүлэх;

4.2.9.     Эрхэлж буй ажил үүргийн чиглэлийн дагуу гадаад улсад богино хугацааны сургалт, семинар, зөвлөгөөнд явуулах;

4.2.10.      Төрийн албан хаагчдыг бие дааж мэргэшил, мэдлэгээ дээшлүүлэхэд нь зориулж байгууллагын номын санг бий болгох;

4.2.11.      Төрийн албан хаагчдыг ажил үүргээ хэрэгжүүлэх, практик чадварыг сайжруулах зорилгоор ижил чиг үүргийн байгууллагуудын /нийслэл буюу бусад аймаг/ ажлын дэвшилтэт арга барил, сайн туршлагыг судалж, суралцахад нь дэмжлэг үзүүлэх;

 

Долоо: Хөтөлбөрийн санхүүжилт

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ. Үүнд:

1. Сургалтын төрийн сангийн зардал;

3. Олон улсын төсөл, хөтөлбөрийн байгууллагуудын хөрөнгө;

4. Байгууллагын төсөв;

5. Төрийн албан хаагчдын өөрсдийнх нь хөрөнгө;

6. Бусад эх үүсвэр;

 

 

 

Найм. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих

1.   Хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдлага, зохицуулалтаар хангах, хяналт тавих, биелэлтийг дүгнэх үүргийг аймгийн Байгаль орчны газрын удирдлага хариуцан гүйцэтгэнэ.

Ес. Сургалтын үр дүн

Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн дараах үзүүлэлтүүдээр тодорхойлогдоно.

-  Хувь хүний мэдлэг чадвар, туршлагыг байгууллагын мэдлэг чадвар, туршлага болгон хөгжүүлж, суралцагч байгууллага болно.

-  Төрийн албан хаагчийн мэдлэг, мэргэшил дээшилж, эрхэлсэн ажлын үр бүтээл сайжирна .

-  Төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдал сайжирна.

-  Төрийн албан хаагчдын манлайлал, менежментийн ур чадвар дээшилнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

БАЙРШИЛ

Bairshil