.

ХАНДАЛТ
141269

Байгаль орчны салбарын нийт тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах олон нийтэд чиглэсэн ажлын төлөвлөгөөг гарган   хэрэгжүүлэн  ажиллаж  Дэлхийн Ой ба Усны өдрийг тохиолдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа. Аймгийн  телевизтэй гэрээ байгуулан Усны зүй зохистой хэрэглээ, хаягдал ус, усны нөөц хомсдлын талаар баримтат кино, шторкуудыг өдөрт 4 удаагийн давтамжтайгаар явуулж иргэд олон нийтэд мэдээлэл хүргэн ажиллалаа. Мөн 3 сарын 21-ны өдөр Сүмбэр сумын иргэдэд мандлын цэцэгний үр үрсэлгээ суулгах, хөрс бэлтгэх талаар үзүүлэх сургалт хийлээ. Сургалтад ирсэн иргэдэд  сайжруулсан хөрс тарааж зөвлөгөө өгч ажиллаа.  

          НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2017 оны 03 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотын ойролцоо орших Монгол-Кувейтын судалгааны төвд “Уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын тооллого”, “Уурхайн хаалтын журам” сэдэвт семинар зохион байгуулагдлаа. Мөн Говьсүмбэр аймгийн Музейгээс “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” ажлын хүрээнд зохион байгуулсан бэлэг дурсгалын “Shop” үзэсгэлэн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр болж өнгөрлөө. Тус үзэсгэлэнд Боловсрол, соёл урлагийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс зэрэг байгууллагын төлөөллүүд оролцож санаа бодлоо солилцож ажиллаа.

      Ус ашиглалт, хамгаалалтын талаар:

Усны тухай хуулийн дагуу ус ашиглагч аж ахуй нэгж байгууллагуудад хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах усны дүгнэлт гаргуулан гэрээ байгуулах талаар болон тоолууржуулалтын журмын хэрэгжилтийг ханган ажиллах талаар албан бичиг хүргүүлээд байна.

 

   Эргүүл шалгалт, байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын       талаар:    

Цас орсонтой холбогдуулан тусгай хамгаалалттай газар нутгийн орчимд зэрлэг амьтдыг үргээх чоно агнах нэрийдлээр яваа хүмүүсийг шалгах, аргаль хонины өвөлжилтөд анхаарах, биотехникийн арга хэмжээ хийгдсэн газар нутгийн талаар мониторинг хийх, эргүүл хяналт шалгалтын ажлыг 2017 оны 01 сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 Бусад ажлын талаар

2017 онд эрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг бэлтгэн батлуулах үйл ажиллагаа, албан хаагчидтай үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа хийгдэж байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран Газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж байгууллагад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний боловсруулах, хянан батлах талаар 2017 оны 01 сарын 24-ний өдөр сургалт зохион байгуулан ажиллаа.

Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт Байгаль орчин болон Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тодорхой чиглэлийн хүрээнд Монгол улсын Хөдөө аж ахуйн Их сургуулийн бүрэлдэхүүний салбар сурууль болох Мал аж ахуй биотехнологийн сургуулийн захирал доктор О.Баатарцогт болон, Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш доктор профессор Т.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй эрдэмтдийн багийг аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс түүний харъяа агентлагуудын удирдлагуудын хамт энэ сарын 17-18 нд хүлээн авч уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

Мэдээ гаргасан: Мэргэжилтэн    Б.Сарантуяа

 

  •  Усны тухай хуулийн дагуу ус ашиглагч байгууллагуудтай гэрээ байгуулсны дагуу 11 дүгээр сарын 22-ны байдлаар орон нутгийн оролгод 783 054 733 төгрөг төвлөрөөд байна.
  •  Байгаль хамгаалах намрын сарын аяны хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газрын дарга нараар батлагдсан хамтарсан удирдамжийн дагуу 2016 оны 11 сарын 01-04-ний өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Анх-Амгалан, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Б.Сарантуяа, Байгаль орчин, геологи уул уурхай, Хэмжил зүйн хяналтын улсын байцаагч О.Долгион, Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын лабораторийн техникч М.Мөнхтүвшин, Баянтал сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Батболд, Шивээговь сумын байгаль хамгаалагч М.Жаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтын хүрээнд хууль тогтоомж, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг шалгаж, өнөөгийн түвшинг тогтоож үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилгоор гүйцэтгэсэн. Шалгалтын явцад хийгдсэн ажил, шийдвэрлэсэн асуудал Шивээ Овоо ХК-ний уурхайн талбай, үйлдвэрийн цех хэсгүүд, ус шүүрүүлэх байгууламж, тэсрэх материалын ашиглалт болон уурхайн бичиг баримтын бүрдлийг газар дээр нь биеэр танилцан зөрчил дутагдлыг арилгах талаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хууль тогтоомжийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
  • Аймгийн засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 21 ны өдрийн “Эргүүл шалгалтын ажил зохион байгуулах тухай” А/264 дугаар захирамжийн дагуу Сумдууд, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран 23 удаагийн эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулаад байна.
  • ААНБ-уудын дунд зохион байгуулсан “НОГООН ГОЁЛ-НОГООН СОЁЛ” уралдааныг  зохион байгуулагдсан бөгөөд  Удирдамжинд заагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу ажлын хэсэг байгууллагуудын тасалгааны цэцэг ургуулсан үйл явцтай танилцан дараах байгууллагуудыг шалгаруулсан. Үүнд: 110 оноогоор Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба “Тэргүүн” байр, 106 оноогоор Хүнс, Хөдөө аж ахуйн газар “Дэд” байр, 89 оноогоор Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар “Гутгаар” байр, 84 оноогоор Татварын хэлтэс “Тусгай” байранд тус тус шалгарсан байна.
  • Мөн “Эх байгалиа хамгаалах үйлсэд-Эко бүлгийн сурагчдын оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан, Сүмбэр гарден цэцэрлэгт хүрээлэнг хог хаягдлаас цэвэрлэх уралдаан тэмцээнүүдийг тус тус дүгнэн оролцсон сурагч хүүхдүүдийг урамшууллаа.
  • 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчалын газар, Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргаа, Боловсрол, соёл, урлагийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран Сүмбэр сумын Засаг Даргын тамгын газрын нийт ажилчдад Тогтвортой хөгжлийн талаарх сургалтыг явууллаа. Сургалтанд нийт 23 албан хаагч хамрагдсан байна. Ногоон хөгжил, Ногоон эдийн засаг, Тогтвортой хөгжил, Тогтвортой хөгжлийн боловсрол, Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл, Экологийн ул мөр, Зөв дадал хэвшлийн талаар гэх мэт сэдвүүдээр сургалтыг зохион байгуулан явууллаа.

 

Манай улсын төдийгүй дэлхий нийтийн  хувьд гамшигийн хэмжээнд хүрээд байгаа агаарын бохирдлын  талаар Хятад улсад 2015 онд хийгдсэн " Утааны орон" асуудал дэвшүүлсэн баримтат киног үзнэ үү

Дэлгэрэнгүй...

БАЙРШИЛ

Bairshil