.

ХАНДАЛТ
130932

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр Эрүүл мэндийн яам, Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв, Чойбалсан хотын захирагчийн ажлын албанаас хамтран зохион байгуулсан “Эрүүл хотын чиглэлээр туршлага судлах сургалт семинар” Дорнод аймгийн Чойбалсан хотод 2017 оны 11 сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Говьсүмбэр аймгаас тус семинарт Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБТХ-ийн мэргэжилтэн С.Банзрагч БОАЖГазар, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын дарга Ц.Энхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Г.Анх-Амгалан нар тус тус оролцлоо.

Тус уулзалт семинарт Говьсүмбэр аймагт Эрүүл хотыг бий болгох чиглэлээр хийж хэрэгжүүлж буй онцлох сайшаалтай ажлуудын талаар илтгэл мэдээлэл, видео танилцуулга бэлтгэж уулзалтанд харилцан туршлага солилцож буй 13 аймгийн болон бусад эрүүл мэндийн салбар байгууллагуудын төлөөллүүдэд танилцуулга хийлээ.

Эргүүл хяналт шалгалтын ажлын талаар:

2017 оны 11 дүгээр сард нийт БОАЖГ, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Сүмбэр, Баянтал, Шивээговь сумдын ЗДТГ-ууд нийт 8 удаагийн эргүүл хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус эргүүл хяналт шалгалтын ажлын хүрээнд Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд уул болон Их уул, Бага уул, Баянтал сумын зүүн тал, Гашууны адаг, Лүн уул, тэрэгтийн хойд хэсэг гэх мэт Цагаан зээрийн байршил газруудын ойр орчмоор хяналт тавьж урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулж ажилласан байна.

Мөн БОАЖГ-ын байгаль хамгаалагч С.Түмэндэлгэр, Тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгаалагч О.Ганбаатар Чойрын богд уулын орчмын газар нутгуудаар ан амьтдын байршил, тархалт, дамжин өнгөрөх газар нутгийн ерөнхий төлвийг тандан судалж, уулын эргэн тойронд өвөлжиж байгаа айлууд, болон байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлийн гишүүдтэй уулзаж экологийн нөөц, зэрлэг амьтыг хамгаалах талаар зөвлөлдөж, нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэдтэй хамтран биотехникийн арга хэмжээний бэлгэл ажлыг хангуулж 4 тн хужир худалдан авлаа.

 Бусад ажлын талаар:

Аймгийн ЗДТГ-т болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгууллагын үйл ажиллагааны тайлан болон бусад холбогдох бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан тайлан мэдээнүүдийг бэлтгэж 2018 оны БХНСАХЗ-аас санхүүжигдэн хийгдэх ажлуудын зардлыг төлөвлөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Мөн улсын хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогын ажил явагдаж байгаатай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн А/248 дугаар захирамжийн дагуу Аймгийн хэмжээнд агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдаж “Агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллого”ыг зохион байгуулан явуулж, тайлан дүн мэдээг БОАЖЯ болон Цаг уурын ерөнхий газарт тус тус хүргүүлэхээр нэгтгэн ажиллаж байна.

БОАЖГ, Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран суурьшлын бүсийн зах хэсгүүдээр үүссэн хур хог хаягдал болон барилгын туурь хог хаягдлыг цэвэрлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллалаа. Сүмбэр суманд явуулж буй томоохон аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран компаниудын нийгмийн хариуцлага, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд тухайн аж ахуйн нэгжүүдийн техник, машин механизмуудыг дайчлан цэвэрлүүлж дахин үүсгүүлэхгүй байх арга хэмжээг авч устгууллаа.

2017 оны 11 дүгээр сарын 04-08-ны өдрүүдэд Монсуль ХХК Сүмбэр сумын 3 дугаар багийн 1.5 га талбайн 10413м3 туурь хог хаягдлыг 30.0 сая төгрөг зарцуулан цэвэрлэлээ.

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчалын газар, Насан туршийн боловсрол төвтэй хамтран Аймгийн Музей, Номын сангийн нийт ажилтан албан хаагчдад “Тогтвортой хөгжлийн боловсрол олгох”, Хог хаягдлын хуулийн шинэчлэлийн талаарх болон Зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалтын талаарх сургалтыг зохион байгууллаа.

Тогтвортой хөгжлийн боловсрол олгох, Хог хаягдлын хуулийг сурталчлах сургалт, сурталчилгааны ажлын талаар

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Шивээ-Овоо ХК-ийн инженер техникийн ажилчид, хэсгийн дарга нарт Аюултай хог хаягдал болон Хог хаягдлын шинэчилсэн хуулийн талаарх сургалтыг явуулж Уул уурхайгаас үүсэх тоосжилт, агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх талаарх сургалтыг явууллаа. Уг сургалтанд ШОХК-ийн 10 ажилтан албан хаагч сургалтанд хамрагдлаа.

Аймгийн “Боржигин өв музей”, ЗДТГ, Боловсрол, соёл урлагийн газар, Боржигин чуулгатай хамтран “Боржигин” брэндийг түшиглэн аялал жуулчлалын эвент арга хэмжээг бий болгох зорилгоор үе шаттай хийгдэж буй ажлын хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 03, 04-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Боржигин морин хуур, уртын дуу”-г хамгаалах өвлүүлэн үлдээх сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, бүсийн уралдааныг сурталчилж МҮОНТ-ийн “Түүх өв соёл, уламжлалын нэвтрүүлгийн” редакцитай хамтран 60 минутын нэвтрүүлэг болон өв соёлын талаарх тусгай булангуудад мэдээлэл сурвалжлагуудыг бэлтгэж, мөн орон нутгийн Залуус ТВ-тэй бүрэн хэмжээний бичлэг хийлгэж ажиллаа.

Аймгийн танилцуулга болон аймгийн аялал жуулчлалын хөтчийг эмхтгэн гаргахад мэдээлэл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийг А/47 дугаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 2017 оны 05 дугаар сарын 16 ны өдөр хуралдлаа.

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн харъяа агентлагуудын “Иргэдэд үйлчлэх – Нээлттэй өдөрлөг” -т оролцож Хог хаягдлын тухай хуулийн талаарх шторк, мэдээлэл бэлтгэж Хог хаягдлын үйлчилгээний хураамж, төлбөрийн талаар иргэдээс авах саналд зөвлөгөө өгч ажиллалаа.

Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн ангиас БОАЖЯ-нд Хэрлэн голын дагуу бургас тодорхой хэсэг газарт ургадаг, Чойрын богд ууланд модлог, бутлаг ургамал ургадаг тухай мэдээллийг хүргүүлж, Монгол улсын ойн санд бүртгүүлэх тухай хүсэлт тавьсаны дагуу 2017 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд БОАЖЯ-ны харъяа "Ой судалгаа хөгжлийн төв" УТҮГазрын Ойн нөөцийн судалгаа, ашиглалтын албаны Х.Мичид даргатай хамт олон Сум дундын ойн ангитай хамтран Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт ургаж байгаа ойн санг улсын ойн мэдээллийн санд бүртгэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан хээрийн судалгаа гүйцэтгэх ажил, хэмжилтийн арга зүй, гарсан үр дүнг танилцуулах "Ой зохион байгууллатын техникийн I зөвлөгөөн"-ийг манай аймагт зохион байгуулан Хэрлэн голын дагуу ургаж байгаа бургасан ойн тархалтын хэмжилт хийж гүйцэтгэлээ.

Хээрийн хайгуул судалгааны ажилд орон нутгийг төлөөлж Сум дундын ойн ангийн дарга Э.Шоовдор, инженер Э.Гэндэнжамц, жолооч Б.Эрдэнэбат, БОАЖГ-ын байгаль хамгаалагч С.Түмэндэлгэр, Чойрын богд уулын ТХГН-ийн байгаль хамгаалагч О.Ганбаатар нар оролцож, сум орон нутгийн онцлог, тархан ургаж байгаа ойн сангийн тархалт, ургалттай талбайн байршлыг газарчлан, төсөл зураг боловсруулах явцад шаардлагтай мэдээлэл, тоо, баримтаар хангаж хамтран ажилласан.

Ой зохион байгуулалтын ажлыг гүйцэтгэхэд "Ойн тухай хууль", ой зохион байгуулалт хийх журам, заавар, олон зорилтот ойн тооллогын ажлын арга зүйг мөрдлөг болгон ажилласан байна. Уг тооллого судалгаагаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг Хөмөлтэйн гүүрнээс Элст тохой хүртэлх Хэрлэн голын дагуу 36 га талбайд бургасан ой тархан ургаж байгааг тогтоосон байна.

БАЙРШИЛ

Bairshil