.

ХАНДАЛТ
141253

Аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс, түүний харъяа хэлтэс агентлагууд хамтран “Алтан намар” нээлттэй хаалганы өдөрлөгийг Сүмбэр сумын төв талбайд зохион байгууллаа.Тус үйл ажиллагаанд манай байгууллагын зүгээс 4 цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвллөө. Үүнд

  1. 1.Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, танилцуулах, мэдээ мэдээлэл өгөх зорилгоор 5 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж 5 төрлийн 136 ширхэг гарын авлага матриалыг тарааж 30 гаруй иргэнээс байгууллагын үйл ажиллагааны талаар санал асуулгыг авлаа.
  2. 2.Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд зохион байгуулагддаг “Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг хамтатган зохион байгуулж орон нутгийн тарьц суулгац үржүүлдэг Сум дундын ойн анги, “Модны их ургац” ЗБНөхөрлөл, иргэн н.Дэлгэр, тасалгааны цэцэгийн “Азалия” дэлгүүрүүдийг оролцуулан 8 төрлийн 20 гаруй мод бут, 10 төрлийн 30 гаруй тасалгааны цэцэгийг танилцуулж борлуулах үйл ажиллагааг зохион байгууллаа.
  3. 3.Аймгийн ИТХ-ын 2015 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Мод тарьж ургуулсан иргэн аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох журам”-ын дагуу Мод бут тарьсан иргэн аж ахуйн нэгж байгууллагад урамшуулал олгох ажлыг зохион байгуулж Аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, ИТХ-ын анрийн бичгийн дарга Ж.Оюунбилэг, ХОХБТХ-ийн дарга Т.Бат-эрдэнэ нараар урамшуулалыг гардуулж тус ажилд Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 7.3 сая төгрөгийг зарцуулан 11 иргэн, 2 байгууллагын 773 мод бутанд урамшуулал олголоо.

Сум дундын ойн ангийн үйл ажиллагааг сурталчилан гар багаж , сүүлийн үеийн технологи болох калифорнийн чийгийн улаан өтөөр бордоо гаргах, бордоог яаж ашиглах болон мод бут, тасалгааны ургамал тариалах талаар 3 төрлийн 101 ширхэг гарын авлага материалыг иргэдэд тарааж танилцуулга хийсэн байна.

Ус ашиглалт хамгаалалт:

Сүмбэр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрийн Өгөөмөрийн голын эхийг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгүүлэхээр” Өөдлөх өгөөмөр” бүлэгтэй гэрээ байгуулаад байна.

Мөн аймгийн хэмжээний уст цэгийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгууллаа. Тооллогоор нийт 398 худаг, 17 булаг үүнээс ширгэсэн 6, 6 гол горхи үүнээс ширгэсэн 1, 7 нуур тойром үүнээс ширгэсэн 4, 1 рашаан төст булаг, 1 баянбүрт тоологдлоо. Аймгийн хэмжээнд нийт 430 уст цэг тоологдсон байна.

Ойн бодлогын чиглэлээр:

Аймгийн Засаг даргын 2017 оны 07 сарын 25-ны өдрийн А/214 дугаар захирамжаар байгуулагдсан мод тооллого хийх ажлын хэсэг нь дараах чиглэлээр 2014-2017 онуудад таригдсан модны тооллогыг зохион байгууллаа.

  1. 1.2014-2017 оны Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн Ойн зурваст таригдсан мод бут
  2. 2.2014-2017 онд Сүмбэр Гарден соёл амралтын хүрээлэнд таригдсан мод бут
  3. 3.Нийтийн эзэмшлийн гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэнд таригдсан мод бут / Сүмбэр, Баянтал, Шивээговь сумын хэмжээнд/
  4. 4.Мод үржүүлгийн газарт бойжиж байгаа тарьц суулгац
  5. 5.Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад олгох урамшууллын журам”-д хамрагдсан иргэн, аж ахуй нэгж байгууллагын өөрийн хөрөнгөөр тарьж ургуулсан мод бут гэсэн 5 чиглэлээр тоолж, үр дүнг тооцон хүргүүлсэн байна.

БАЙРШИЛ

Bairshil