.

ХАНДАЛТ
141253

2017 оны 08 дугаар сарын мэдээ

Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газар, Дорнод аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Орон нутагт аялал жуулчлалын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх нь” сэдэвт зөвөлгөөнд 21 аймгийн БОАЖГазар,Байгаль орчин, аялал жуулчлалын яам, тус тус оролцлоо. Говьсүмбэр аймгийн БОАЖГазраас 13 хүний бүрэлдэхүүнтэй 2017 оны 8 сарын 02-ноос 8 сарын 06-ны өдрүүдэд амжилттай оролцлоо.

  Эргүүл хяналт шалгалтын ажлын талаар:

2017 оны 08 дугаар сард нийт 5 удаагийн эргүүл хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус эргүүл хяналт шалгалтын ажлын хүрээндТүгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьж, орон нутгийн аялал жуулчлалын бүс нутгуудын орчимд аялал, зугаалгын газруудын ойр орчмоор хяналт тавьж ажилласан байна.

МөнУлсын Тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд ууланд орж, гарах гарам хаалтыг хийж, байгаль хамгаалагчийн пост мэдээллийн төвийн байр болох Боржигон байшингийн гадна хаяг тохижилтын ажлыг хийж байна.

Ус ашиглалт хамгаалалт:

Шивээговьсумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Нэртийн булгийн эхийг хашиж хамгаалахаар сумын иргэд хамтран “Нэртийн булаг” нэртэй иргэдийн бүлэг байгуулан булаг хамгаалах гэрээ байгуулан ажиллаж хүлээлгэн өглөө.

 Мөн Баянтал, Сүмбэр, Шивээговь сумын Байгаль орчны мэргэжилтэн, Газрын даамал, Байгаль хамгаалагч нар өөрийн сум тус бүрт “Уст цэгийн тоо бүртгэлийн ажил”-ыг хийж гүйцэтгэж байна.

Бусад ажлын талаар:

2017 оны БХНСАХЗ-аас санхүүжигдэн хийгдэх Говьсүмбэр аймгийн биологийн төрөл зүйлийн судалгаа хийх ажлын зөвлөхийг сонгох тендерийн нээлт 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр болж, “Авралын эрэлд” ХХК, “Сайхан ариун дэлхий” ХХК-ууд санхүүгийн болон техникийн саналуудыг ирүүлсэн.

2017.08.20-ны өдөр Чойрын Богдын Дунд ууланд угалз үхсэн байна гэсэн иргэний мэдээллийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг дээр нь очиж шалган гадны нөлөөлөлгүй үхсэн байсныг тогтоон, ариутгал хийн булж дарлаа.

Техникийн саналын үнэлгээ, болон санхүүгийн саналын үнэлгээгээр “Сайхан ариун дэлхий” ХХК шалгарч, тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байна. “Сайхан ариун дэлхий” ХХК 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн байгаль орчны судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна.

АймгийнМузейгээстүүх соёлын болон байгалийн үл хөдлөх дурсгалт газруудын албан ёсны нэгдсэн тайлбарыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, цаашид гадны зочид төлөөлөгчид, ард иргэдэд нэг мөр ойлголт өгөх, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх аялал жуулчлалыг дэмжих зорилгоорсанаачланзохионбайгуулжбуй “БоржигинӨвсоёл- биднийбахархал” аяныхүрээнд 2017 оны 08 дугаарсарын 22-ны өдөрхуваарийндагууБайгаль орчин, аялал жуулчалын газар, Сум дундын Ойн ангийн хамт олон  Боржигины түүх  соёлтойгоо  танилцлаа.

 

БАЙРШИЛ

Bairshil