.

ХАНДАЛТ
130930

             Соёл, спорт амралтын хүрээлэн, авто замын дагуух ойн зурваст услалтын систем суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан Гидротех инженеринг ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж ашиглалтад хүлээлгэн өглөө.

  2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Нэртийн булгийн эхийг хашиж хамгаалахаар сумын иргэд хамтран “Нэртийн булаг” нэртэй иргэдийн бүлэг байгуулан булаг хамгаалах гэрээ байгуулаад ажиллаж байна.

     Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр аймгийн Эрчимжсэн мал аж ахуйн бүсэд усны хайгуул хийх, гүн өрмийн худаг гаргах ажлыг Улаанбаатар хотын усны мэргэжлийн байгууллага болох Мон каротаж ХХК гүйцэтгэн улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авсны дагуу цаашид худгийн ашиглалт хамгаалалтыг хариуцагч Сүмбэр сумын ЗДТГ-тн мал эмнэлэг, үржлийн тасагт хүлээлгэн өглөө.

Бусад ажлын хүрээнд:

Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бурхантын 3 га талбайн туурь хог хаягдлын нэг дүгээр хэсэг болох 1 га талбайд 2017 оны 06 сарын 24-ны өдөр Эм Ди ЭФ И ХХК, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлэн 440 тонн хог хаягдлыг зөөж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. Цэвэрлэгээний ажлыг цаашид төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

БАЙРШИЛ

Bairshil