.

ХАНДАЛТ
66095

             Соёл, спорт амралтын хүрээлэн, авто замын дагуух ойн зурваст услалтын систем суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан Гидротех инженеринг ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж ашиглалтад хүлээлгэн өглөө.

  2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай Нэртийн булгийн эхийг хашиж хамгаалахаар сумын иргэд хамтран “Нэртийн булаг” нэртэй иргэдийн бүлэг байгуулан булаг хамгаалах гэрээ байгуулаад ажиллаж байна.

     Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын хөрөнгөөр аймгийн Эрчимжсэн мал аж ахуйн бүсэд усны хайгуул хийх, гүн өрмийн худаг гаргах ажлыг Улаанбаатар хотын усны мэргэжлийн байгууллага болох Мон каротаж ХХК гүйцэтгэн улсын комисс ажиллан ашиглалтад хүлээн авсны дагуу цаашид худгийн ашиглалт хамгаалалтыг хариуцагч Сүмбэр сумын ЗДТГ-тн мал эмнэлэг, үржлийн тасагт хүлээлгэн өглөө.

Бусад ажлын хүрээнд:

Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Бурхантын 3 га талбайн туурь хог хаягдлын нэг дүгээр хэсэг болох 1 га талбайд 2017 оны 06 сарын 24-ны өдөр Эм Ди ЭФ И ХХК, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ, хамтран цэвэрлэх ажлыг эхлүүлэн 440 тонн хог хаягдлыг зөөж тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлээд байна. Цэвэрлэгээний ажлыг цаашид төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна.

           Ус ашиглалт хамгаалалт Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар эрчимжсэн мал аж ахуйн бүсэд Гидрогеологийн судалгаа хийж, инженерийн хийцтэй худаг гаргах, ойн зурвас, ногоон байгууламжийн зориулалтаар гаргасан худгийг засварлах ажлыг УБ-хотын Мон каротаж ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгсөн. Мөн тус компани нь Япон улсын Каназавагийн технологийн их сургуулийн Монголын Экологийн мэдээллийн төв ТББ-ын тэргүүн др, проф Х. Нишидагын хөрөнгө оруулалтаар аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд гүн өрмийн худаг гаргах ажлыг гүйцэтгэлээ.

           Соёл, спорт амралтын хүрээлэн, авто замын дагуух ойн зурваст услалтын систем суурилуулах” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлан Гидротех инженеринг ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Ажлын явц 50 хувьтай явагдаж байна. Уст цэгийн цэвэрлэгээний ажлыг  Шивээговь суманд зохион бай “ Цэвэр сайхан орчин” аяны хүрээнд аймгийн хэмжээнд зохион байгуулсан ажил: Улсын Их хурлын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар "Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ыг баталсан. Уг хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас "Цэвэр сайхан орчин аян"-ыг 2017 оны 6 дугаар сарын 1-нээс 7 дугаар сарын 1-ний хооронд зарлаад байгаа билээ. Манай аймгийн хувьд хог хаягдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан тус хуулийн хэрэгжилтийг хангуулах, олон нийтэд сурталчлан таниулах, Үндэсний их баяр наадмаа хог хаягдалгүй угтах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх зорилгоор "Цэвэр сайхан орчин" аяныг аймгийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/179 тоот захирамжаар томилсон байна. Тус ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж аяны хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар санал бодлоо солилцож авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулсан байна. Үндэсний баяр наадмаа цэвэр цэмцгэр угтах зорилгоор Аймгийн баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгээс өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Сүмбэр сумын 3 дугаар багт буюу Аймгийн Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоох нийтийн эзэмшлийн талбайд хаягдсан туурь хог хаягдалтай талбайн хог хаягдлыг цэвэрлэх, газрыг тэгшлэх ажлыг 2017.06.20-2017.06.22-ны өдрүүдэд “Ус-Ду” ОНӨҮГ, “Тохижилт Сүмбэр” ОНӨААТҮГазрууд хамртан хийж гүйцэтгэлээ. "Цэвэр сайхан орчин" аянд оюутан залуус маань нэгдэж "Хаялага" нуурын орчимд болон аялал жуулчлалын цэгүүдийн 3тн хог хаягдлыг цэвэрлэлээ. Тус цэвэрлэгээнд Байгаль орчин аялал жуулчлалын газар, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын ажилтнууд, ХААИС-ийн Агро-Экологийн Их сургуулийн 72 оюутан 4 багш хамрагдсан. Аялал жуулчлалын бүс нутгийн цэвэрлэгээг зохион байгуулан Их бага Сансар, Уулзварын гол, Цоорхой рашаан, Дагвасүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Хүрийн ногоон гэсэн маршрутаар цэвэрлэгээ хийж, нийт 2 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Шивээговь сумын хэмжээнд Хаялга нуурыг цэвэрлэх ажлыг 2017.06.07-ний өдөр зохион байгуулж явуулсан. Цэвэрлэгээнд ШОХК-ний 31 ажилчин албан хаагч оролцож 9.2 м куб хог хаягдал цэвэрлэж, ачиж, зайлуулсан. Сүмбэр сумын газрын даамал Б.Алтантуяа, Байгаль хамгаалагч С. Түмэндэлгэрийн хамт сумын төвийн 1,2,3,4 дүгээр багийн нутаг дэвсгэрээр явж, хог хаягдал бүхий талбайн судалгааг шинэчлэн гаргасан. Мөн Сүмбэр сумын ЗДТГ, Эм Ди ЭФ И ХХК-тай хамтран Сүмбэр сумын 3 дугаар багийн Бурхантын орчмын 3 га талбайн барилгын болон ахуйн хог хаягдалтай талайг цэвэрлэх ажлын тооцоо судалгааг гарган бэлтгэл ажлыг хангууллаа. Баянтал сумын төв дэх Цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэж 2 тн хог, 1 тн шороо, Агропаркийн нурсан хашааг сэргээн засварлаж 1 тн хог хаягдлыг тус тус цэвэрлэж төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. 06 дугаар сарын 01 “Хүүхдийн баяр”-ын өдрийг тохиолдуулан хүүхэд, залуучуудад гарын доорх материал ашиглан хог хаягдлыг дахин ашиглах сэтгэлгээг суулгах зорилгоор “Хогоо хогийн саванд хийе” уриатай хогийн савнуудыг хийж төв талбайд байршуулсан байна. Баянтал сумын ЗДТГ, “Илчит сансар”ОНӨҮГ-тай хамтран Сумын төвийн гэр байрнуудын дунд үүссэн байсан 0.1 га талбай бүхий ахуйн болон туурь хог хаягдлыг зайлуулж, газрыг тэгшлэх ажлыг хийж гүйцэтгэсэн байна. “Зохистой хөдөлмөр 2017” сарын аяны хүрээнд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Сүмбэр сумын ЗДТГ-тай хамтран бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд байгууллагын нийт албан хаагчид хамрагдлаа. 2017 оны 06 сарын 08-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 50 хүмүүжигч, Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-ын 3 албан хаагчидтай авто замын төгсгөлөөс урагш, замын баруун зүүн талын шуудуунд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлүүлэн нийт 1.5тн хог хаягдлыг цуглуулан төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн. Шивээговь сумын Зүүн гэр байрны урд тал, Хайрын хавцлын ар талд шинээр үүссэн хог хаягдлуудыг цэвэрлэх ажлыг 2017.06.08-ны өдөр зохион байгуулж, ШОХК-ний техник хэрэгслээр нийт 85 м куб хог хаягдал / 100 тн /-ийг цэвэрлэж, ачиж, зайлуулсан  байна.

            2017.06.20-нд Эрдэнэс Стийл ХХК-ны кокс хими, ган төмөрлөгийн үйлдвэрийн төслийн танилцуулгыг аймгийн ЗДТГ-н иргэний танхимд зохион байгууллагдлаа. Тус хэлэлцүүлэгт аймгийн холбогдо байгууллагын 20 гаруй төлөөлөл оролцлоо.

Мөн  Миний мэдэх Говьсүмбэр” эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгийг зохион байгуулж, Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх болон байгалийн дурсгалт газруудын талаархи мэдээлэл тайлбарыг эцэслэн нэгтгэсэн. Говьсүмбэр аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөрийн 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Байгаль орчин аялал жуулчлалын газар аймгийн Боржигин- Өв музей хамтран аймгийн түүх соёлын болон байгалийн үл хөдлөх дурсгалт газруудын албан ёсны нэгдсэн тайлбарыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, цаашид гадны зочид төлөөлөгчид, ард иргэдэд нэг мөр ойлголт өгөх, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх аялал жуулчлалыг дэмжих зорилгоор сургалт зохион байгуулж 24 хүнийг хамрууллаа. Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг Чойрын богд ууланд орж, гарах гарам хаалтыг хийж, байгаль хамгаалагчийн пост мэдээллийн төвийн байр болох Боржигон байшингийн гадна хаяг тохижилтын ажлыг хийж байна. 2017 оны БХНСАХЗ-аас санхүүжигдэн хийгдэх Биологийн төрөл зүйлийн судалгаа /амьтан, ургамал/-ын тархац, нөөцийг тогтоох, хөрсний микрофауны судалгаа хийх зөвлөх үйлчилгээний ажлын даалгаварыг бэлтгэн Аймгийн ЗДТГ, Худалдан авах ажиллагааны газруудад хүргүүлсний дагуу зөвлөх үйлчилгээний тендер зарлагдан зөвлөх үйлчилгээний хураангуй жагсаалт гаран гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг ирүүлэх хураангуй жагсаалтад орсон зөвлөхүүдэд хүргүүлээд байна. Хээрийн түймэр болон байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эргүүл шалгалтын ажил 06 сарын 10-ны өдөр дууссан ба аймгийн хэмжээнд 9 удаагийн эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулсны дүнд энэ хавар хээрийн түймэр гараагүй, 2 зөрчил мэдээллийн дагуу илрүүлснийг холбогдох газарт хүргүүлсэн. Мөн 2017 оны 06.17-ны өдөр Шивээговь сумын 1-р багийн 4 иргэн Хаялага нууранд хулгайгаар загас агнахаар тор тавьж байсныг илрүүллээ. Дээрх иргэдийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох бичиг баримт зэргийг хураан авч аймгийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар хүргүүлээд байна. Олон улсын Цөлжилттэй тэмцэх өдрийн хүрээнд БОАЖЯамнаас ирсэн “Бидний газар-Бидний гэр” уриатай Цөлжилтийн эсрэг хариу авах арга хэмжээ, газрын доройтлыг тэглье сэдэвт СД киног орон нутгийн телевизд хүргүүлэн телевизээр өдөрт 2 удаагийн давтамжтайгаар 7 хоногийн турш нэвтрүүлсэн. 2017 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлан болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг гарган БОАЖЯ болон ЗДТГ-т хүргүүлээд байна.

          Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар эрчимжсэн мал аж ахуйн бүсэд Гидрогеологийн судалгаа хийж, инженерийн хийцтэй худаг гаргах, ойн зурвас, ногоон байгууламжийн зориулалтаар гаргасан худгийг засварлах ажлыг УБ-хотын Мон каротаж ХХК гүйцэтгэхээр шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн тус копани нь Япон улсын Каназавагийн технологийн их сургуулийн Монголын Экологийн мэдээллийн төв ТББ-ын тэргүүн др, проф Х. Нишидагын хөрөнгө оруулалтаар аймгийн Соёл, спорт амралтын хүрээлэнд гүн өрмийн худаг гаргах ажлыг гүйцэтгэлээ.

           Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас Сүмбэр суманд “Өгөөмөрийн гол”-ыг, Шивээговь суманд Бэхтийн булаг хашиж хамгаалахаар төлөвлөгөөнд тусган ажиллаж байна. Уг ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ба дээрх булгийн орчимд амьдардаг, нутагладаг идэвхитэй, хариуцлагатай иргэдийн бүлэг байгуулж хашиж, хамгаалуулах ажлыг гүйцэтгүүлэх  иргэдийн бүлэг байгуулан ажилуулж, төсөв тооцоолол нь  хянагдах шатандаа явж байна.

           Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг гол горхи, булаг шанд уст цэгийн цэвэрлэгээг Сүмбэр сумын хэмжээнд 2017 оны 05 сарын 17-ны өдөр зохион байгуулан ажиллалаа. Сүмбэр сумын ЗДТГ-гаас Хүүхдийн овоо, Уулзварын гол, Дагва сүндэл бурхан, Цагаан дарь эх бурхан, Цоорхой рашаан, Хүрийн ногоон гэсэн маршрутын дагуу цэвэрлэгээ хийж, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж нийт 2 тонн хог хаягдлыг цуглуулан тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүлсэн Ойжуулалтын ажил Монгол Улсын  Ойн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр мод тарих өдрийг жил бүр хавар, намрын улиралд уламжлал болгон зохион байгуулж хэвшээд байна.

             Энэ жилийн хүрээнд бүх нийтээрээ мод тарих өдрийг Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/105 тоот захирамжаар аймгийн хэмжээнд 2017 оны 05 сарын 05-07-ны өдрийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсний дагуу дараах  ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсан байна.

         Үүнд: Удирдлага зохион байгуулалтын талаар: - Сумдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах ажлын хүрээнд 3 суманд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2017 оны 05 сарын 14-ны өдрийн 73 тоот бичгийг хүргүүлж сум бүрт бичил цэцэрлэг байгуулах зөвлөмжийг хүргүүлж ажилласны дүнд аймгийн хэмжээнд нийт 3071 мод сөөгийг тарьсан байна. Тарьсан мод сөөгийг сумдаар жагсаавал Сүмбэр сум Хонхор хотхоны 5-р сургуулийн дотуур байрны 1 га талбайд 510,Аж ахуйн нэгж байгууллагууд 1056, Улсын чанартай автозамын дагуу Шатахуун түгээх станцуудын төгөл 0,9 га талбайд 269, иргэд 150, Баянтал сум Хүүхэд залуучуудын хүрээлэнд 1 га талбайд /хуучин/ 738, аж ахуйн нэгж байгууллагын хашаанд 42, Шивээговь суманд 1,5 га талбайд /хуучин/65, аж ахуйн нэгж байгууллагын хашаанд 248мод сөөгийг тус тус тарьж 6.9 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.

          Аймгийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд тус сургуулийн харьяа агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимийн багш докторуудыг урьж шинэ технологи буюу инноваци, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, мөн газар тариалан хөрс хамгаалах, мод сөөг ургуулах, хортон шавьжтай тэмцэх, ургамал хамгаалалын талаар сургалтыг зохион байгуулж орон нутгаас нийт 52 гаруй албан хаагч, иргэдийг хамруулсан. 

            2017 онд таригдах мод сөөгний тооцоог гаргаж орон нутгийг стандартын тарьц суулгацаар хангах, зуучлах ажлыг зохион байгуулж 2017 оны 05 сарын 02-03-ны өдрүүдэд “Мод сөөгний тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа”-г зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд тарьц суулгацаа борлуулахаар Улаанбаатар хотоос 1 иргэн, 1 байгууллага, орон нутгаас 2 иргэн оролцсон ба нийт 11 төрлийн 3000 гаруй мод сөөгний тарьц суулгацыг зарж ойролцоогоор 8 сая төгрөгний борлуулалт хийсэн байна.

          Сургалт сурталчилгааны хүрээнд орон нутгийн телевизээр мод бут тарих 2 төрлийн шторк, мод бут тарих зар, 2*3 харьцаатай аннос, мод тарих зөвлөмж зэрэг нийт 100 гарын авлага материалыг сонирхсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад гаргаж хүргүүлсэн. Үйл ажиллагааны талаар буюу мод тарих арга хэмжээний хүрээнд - Бүх нийтээр мод тарих арга хэмжээний хүрээнд “Сүмбэр гарден” Соёл, спорт амралтын хүрээнд таригдах модны судалгааг зураг төсвийн дагуу гаргаж мод тарих эзэмшил газаргүй буюу аймгийн ЗДТГ-ын харьяа байгууллагуудын 2017 оны “Нэрэмжит төгөл” хэлбэрээр зохион байгуулж нийт 2639 мод тарьсанаас 25 байгууллага 2136 ширхэг мод сөөг, мөн Япон улсын иргэн Нишида 200 мод 1 худаг, Сүмбэр сумын сургуулийг 1996 оны төгсөгчид 243 мод сөөг, Говьсүмбэр аймгийн ХБЭХоршоо 60 мод сөөгийг нэмж тарьж 8.5 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна. - Мөн мод тарих арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, мод сөөгний ургалтыг нэмэгдүүлэх үүднээс хөрс бууц татах ажлыг хийж 3 хэсэг газарт нийт 120 м3 хөрс, 60 м3 бууц буулгасан байна.  Монгол Улсын Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигын хэрэгжилтийг 100 хувь ханган аймгийн хэмжээнд нийт 5710 мод бутыг тарьж нийт 70 байгууллагын 1724 иргэн мод тарих арга хэмжээнд оролцож дунджаар 26 сая төгрөгний хөрөнгө зарцуулсан байна.

           Аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 20-ны өдрийн А/47 дугаартай захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гаргахад 05 сарын 16-ны өдөр хуралдаж Аймгийн танилцуулга болон аймгийн аялал жуулчлалын хөтөчийг эмхэтгэн гаргахад мэдээлэл цуглуулах үүднээс номны судалгааг жишиг хэлбэрээр, гаргалаа. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид болон Сум дундын ойн ангийн нийт албан хаагчдид нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмж, орчны эрүүл ахуйг дээшлүүлэх үүднээс байгууллагын гадна талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Байгууллагын гадна талбайн ойролцоо байх 3 дугаар багийн иргэн н.Золбаярын өмчлөлийн байшин барилга руу дулааны шугам тавих зорилгоор ухсан шуудуунд 1 жил орчим хугацаанд үүсээд байсан хур хог хаягдлыг ачуулан, цаашид булж цэвэрлэх талаар ажил зохион байгууллаа. Мөн дээрх нэр бүхий иргэд, такси үйлчилгээ эрхэлдэг компаниуд, ААНБ-уудад нийтийн эзэмшлийн гудамж талбайн өнгө үзэмж, орчны эрүүл ахуй, өнгө үзэмжийг дээшлүүлэх зорилгоор зөрчил дутагдлыг арилгах талаар албан бичгүүдийг хүргүүлэн ажиллалаа. Тус цэвэрлэгээний үеэр Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ- ын 1 машин 2 албан хаагч түүсэн хогийг ачиж нийт 2 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт төвлөрүүллээ. Байгууллага өөрийн эзэмшил газар болон ойр орчмын хөнгөн цэвэрлэгээг өглөө бүр болон их цэвэрлэгээг 14 хоног бүр тогтмол хийж хэвшээд байна

             Аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ний өдрийн А/96 дугаартай захирамжаар хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй хээрийн түймэр, мал амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор холбогдох чиг үүргийн байгууллагуудад эргүүл хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж байхаар төлөвлөсний дагуу 5 сарын байдлаар нийт 7 удаагийн эргүүл шалгалтын ажлыг зохион байгуулж 5 сард 4 удаа Онцгой байдлын хэлтэс, БОАЖГ, Шивээговь сум, Баянтал сум тус бүр 1 удаа хяналт шалгалтын ажлаар яваад байна. Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран 2017.05.19-ний өдөрОнцгой байдлын газрын 26 нийт албан хаагч, анги бүрэлдэхүүнд Тогтвортой хөгжлийн бодлогын үндсэн ойлголт,дэлхийн чиг хандлага хийгээд “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтал – 2030”-ыг танилцуулж, цаашид хэрхэн тогтвортой хөгжих талаар мэдээлэл хийж, Ногоон үйлдэл, ногоон амьдралын хэв маягийн талаар сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулан ажиллалаа.


Ус ашиглалт хамгаалалт

Шивээговь сумын "Цэвэрлэх байгууламжийн шинэчлэл" хэлэлцүүлэгийг  Усны сав газрын захиргаанаас  2017.04.07-ны өдөр зохион байгуулав.

Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ус сувгийн удирдах газар, Аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа, Мэргэжлийн хяналтын газар, Барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Шивээговь сумын ЗДТГ, Илчлэг Шивээ ОНӨҮГ-ын төлөөллүүд оролцож Шивээговь сумын ундны усны аюулгүй байдал, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах ажлын талаар хэлэлцлээ.

Соёл, спорт амралтын хүрээлэн, авто замын дагуух ойн зурвасын услалтын системийг өргөтгөж, ус нөөцлөх сав суурилуулах ажил, Ойн зурвас, ногоон байгууламж услах зориулалтаар гидрогеологийн судалгаа хийж, инженерийн хийцтэй худаг гаргах, засварлах ажлуудын тендэрүүдийг   зарлаад байна.

Ойжуулалтын ажил

2017 оны “Бүх нийтээрээ мод тарих өдөр”-ийг Аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/105 тоот захирамжаар аймгийн хэмжээнд 2017 оны 05 сарын 05-07-ны өдрийн хугацаанд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эдгээр өдрүүдэд аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшил газартаа, эзэмшил газаргүй байгууллагууд аймаг, сумын цэцэрлэгт хүрээлэн болон бусад заасан газарт мод тарихаар төлөвлөсөн бөгөөд албан байгууллага нь ажилтан албан хаагчийн тоогоор нэг хүн 1 мод, албан байгууллага 5 мод тарихаар төлөвлөсөн ба суулгацын үнэ, холбогдох зардлыг өөрсдөө хариуцах юм.

Мөн дээрх өдрийг угтан 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулан ажиллахаар албан байгууллагуудад бичиг хүргүүлээд байна.

Монгол Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм хөтөлбөр”-ийн хүрээнд таригдсан модыг аймгуудад хувиарлах шийдвэрийн дагуу манай аймаг 04 сарын 14 ний өдөр Өмнөговь аймгийн Булган сумын Дал бригадад байрлах ойн зурвасаас 1650 ширхэг бортоготой заг, 2 настай хайлаасны тарьц 500 ширхэг, Өмнөговь аймгийн Сум дундын ойн ангиас 500 ширхэг сухайны бэлдсэн мөчир мөн Дундговь аймгийн Сум дундын ойн ангиас нэг шуудай хайлаасны үрийг тус тус авч ирлээ. 

5-р сургуулийн Биологийн багш нар болон Залуу байгальч клубын гишүүдтэй хамтарч модны тогоо томосгох ажлыг сургалт хэлбэрээр 12 хүүхдийг хамруулан явуулсан. Уг сургалтын үр дүнд хүүхдүүдээр 250 ширхэг модны тогоо томсгох ажил хийлгэсэн ССАХ-ийн усалгааны ажил хийгдэж 2017 оны 04 сарын 21 байдлаар нийт модны 3 ны 2%д цэнэг усалгаа хийж дуусаад байна.

Бусад ажлын талаар

БОАЖЯам, Монголын Аялал Жуулчлалын Холбоотой хамтран 2017.03.31-2017.04-03 өдрүүдэд “International Travel Mart-2017” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн Улаанбаатар хотноо 18 дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус үзэсгэлэнд Говьсүмбэр аймгаас БОАЖГазрын дарга, мэргэжилтэн, Боржигин өв музей, Dream Grill зоогийн газар, Сүмбэр-Алт зочид буудал, Аж ахуйн нэгж зэрэг нийт 11 хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Дотоод, гадаадын 3000 гаруй иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан Аймаг орон нутгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий гарын авлагыг хэвлэн иргэд олон нийтэд тараан сурталчилан танилцууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй
"БАЙГАЛЬ ХАМГААЛАХ НӨХӨРЛӨЛҮҮДИЙН ҮНДЭСНИЙ II ЧУУЛГАН" 2017 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдөр Төрийн ордны их танхимд болох ба манай аймгаас БОАЖГ, Сүмбэр сумын Засаг дарга, МБОИЗ-ийн Говьсүмбэр аймаг дахь салбарын тэргүүн, Уулзварын гол нөхөрлөл, Хээнций уул нөхөрлөлийн ахлагч нар оролцож байна.

2017.03.30-ны өдрийн Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээнд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 40 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагуудын 520 албан хаагчид оролцож 12 тн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

- Багийн нийтийн цэвэрлэгээг энэ зохион байгуулах ажлын хүрээнд ил задгай асгасан хатуу шингэн хог хаягдлыг тогтоох, ариутгал халваргүйтгэл хийх шаардлагатай газруудаар шалгалт хийн 04 сарын 15-ны өдөр 1,2,3-р багийн гэр хорооллын нийт айл өрхүүдийг хамарсан бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулж 24 тонн хатуу хог хаягдлыг тээвэрлэн ачуулсан.

-1,2-р багийн нутаг дэвсгэрт үүсээд байсан хур хог хаягдлыг ачуулан, муу усны нүх болон ил задгай асгасан шингэн хог хаягдлыг иргэдтэй хамтарч булж цэвэрлэн сургууль цэцэрлэгийн ойр орчимд болон гудамж талбайд нийт 75 кг хлорын шохойгоор ариутгал халдваргүйтгэл хийсэн.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын албан хаагчид Тохижилт Сүмбэр ОНӨААТҮГ-тай хамтран 03 дугаар сарын 25 болон 29-ний өдрүүдэд Улсын тусгай хамгаалалттай Чойрын богд уулын орчмын газруудын хог хаягдлыг цэвэрлэсэн.

Хаврын хуурайшилтийн улирал эхэлж байгаатай холбогдуулан жил бүр Ойн тухай хууль, Гамшигаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2013 оны “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх журам” 106 дугаар тогтоол болон Улсын онцгой комисоос өгсөн албан даалгавар, БОАЖЯамны Сайдын Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай 2017 оны А/70 дугаар тушаал –уудын хүрээнд хээрийн түймэр гарч болзошгүй газар нутгуудад эргүүл шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулахаар Аймгийн Засаг даргын 2017 оны 03 сарын 31-ны өдөр А/96 дугаар захирамж гарган 2017 оны 04 сарын 03-ны өдрөөс эхлэн 06 сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд эргүүл, хяналт шалгалтын хийхээр ажлыг зохион байгуулж байна.

Манай байгууллага батлагдсан хуваарийн дагуу 03 сарын 15-ны өдөр хээрийн түймэр гарах эрсдэлтэй Сүмбэр сумын 5, 6 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Эргүүл шалгалтын хугацаанд Цагаан зээрийн нутагшил, өвс ургамлын гарц зэрэгт тандалт хийж мөн байгаль хамгаалах иргэдийн нөхөрлөлүүдэд байгаа үлээгч аппаратанд үзлэг шалгалт хийлээ.

Мөн тус багийн нутаг дэвсгэрийн нийт 17 өрх 49 малчид иргэдэд хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хууль бус ан агнуур малын хулгайн гэмт хэргээс сэргийлэх яриа таниулга хийж ажиллалаа.

БАЙРШИЛ

Bairshil